Өнөөдөр болох үйл явдлууд /2017.08.28/

Автор | Zindaa.mn
2017 оны 08 сарын 28

Өнөөдөр буюу 2017 оны наймдугаар сарын 28-ны Даваа гарагт болох зарим үйл явдлын талаарх мэдээллийг хүргэе.

09.00 цагт: ЭМЯ-ны А зааланд "Жирэмслэлт ба Эрхтэн тогтолцооны эмгэг" сэдэвт сургалт болно. Тус сургалтад ЭМЯ-ны удирдлагууд болон 21 аймгийн эмч мэргэжилтнүүд оролцоно. Утас: 91119838

09.00 цагт: Хөгжлийн бэрхшээлтэй залуучуудыг чадваржуулах, тэдний нийгмийн оролцоог нэмэгдүүлэх, бие даан амьдрах боломж нөхцөлийг бий болгох зорилгоор “Mini TRY - 2017” үйл ажиллагааг зохион байгуулах гэж байна.  Үйл ажиллагааг Сандэй худалдааны төвөөс эхлэх бөгөөд олон нийтийн үйлчилгээний байгууллагын хүртээмжийг үнэлэх, төрийн болон олон улсын байгууллагатай (Жайка ОУБ-ын төслийн баг) уулзалт зохион байгуулах, ХБХЭ тухай хуулийн хэрэгжилт, өнөөгийн нөхцөл байдлыг үзэж танилцах зэргээр залуус маань нэг өдрийн явган аялал хийх юм. Утас: 95203887

09.00 цагт: Олон Улсын Монгол Судлалын Холбоо, Японы Акитагийн Олон улсын Их сургууль хамтран “XX зууны монголын түүх, соёлын зарим асуудал” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлыг ШУА-ийн Тэргүүлэгчдийн газар /СТӨ Г корпус 3 давхар/-ын хурлын танхимд зохион байгуулна. Утас: 99045949

09.30 цагт: "Өгөөж чихэр боов" ХХК-ийн баруун урд уулзвар, Авто плазагийн уулзваруудыг нээнэ. Нээлтийн ажиллагаанд хотын удирдлагууд оролцоно. Утас: 325044, 325385, 99931267

10.00 цагт: БНЭУ-аас ирсэн эмч нар Улсын гуравдугаар эмнэлэгт мэдрэлийн мэс засал, дурангийн мэс засал, мэдээгүйжүүлэлт, Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд чих, хамар, хоолойн чиглэлээр, Гэмтэл согог судлалын үндэсний төвд гар сарвуу болон түлэнхий мэс заслын тасагт, Амгалан амаржих газарт эмэгтэйчүүдийн нээлттэй болон дурангийн мэс заслыг үнэ төлбөргүйгээр хийх, сургалт зохион байгуулах гэж байна. Хавдар судлалын үндэсний төвд өвчтөний асаргаа, сувилгаа, эмчилгээний чиглэлээ танхимын болон ажлын байрны багц цагийн сургалтуудыг зохион байгуулах байна. Утас: 99822594

12:00 цагт Live conference center төвд Бурхан халдун хайрханы овоо тахих талаар хэвлэлийн бага хурал зарлалаа. Бурхан халдун хайрханы Их цагаан аралд 2017 оны 9 сарын 8-10 – ны өдрүүдэд болох Хамаг Монголын овоог сэргээн босгох тахилга зохион байгуулах талаар “Хамаг Монгол овоо” төрийн бус байгууллагаас мэдээлэл өгөх юм.  Эртний түүхт Бурхан халдун уулан дахь овооны эртний суурийг тодруулан 2013 онд шав тавьснаас хойш өнөөг хүртэл сэргээн босгох үйл ажиллагааг хэрэгжүүлсээр иржээ. Одоогоор Архангай, Говь-Алтай, Баянхонгор, Дундговь, Сэлэнгэ, Төв, Говьсүмбэр, Сүхбаатар, Өвөрхангай, Завхан аймгуудаас болон ӨМӨЗО, ОХУ-ын Тува, Буриад улсуудаас зарим удам, угсааны төлөөллүүд Хамаг Монголын овооны үйлэнд нэгдэн, хүндэтгэл үзүүлсэн байна. Хаяг: Сүхбаатар дүүрэг, 10-р хороо, 100 айл, MNBC телевизийн байр, (Урд талын автомашин ордог хаалгаар ороод оффисын нэг давхарт) Live conference center төв. Утас: 96006901 

14.00 цагт: МУИС-ийн 1-р байранд тус сургуулийн Удирдах Зөвлөл хуралдаж, Олон улсын харилцааны сургуулийг татан буулгах асуудлыг хэлэлцэх гэж байгааг эсэргүүцсэн үйл ажиллагаа явагдана. Утас: 99141228

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(94.242.246.24) 2017 оны 08 сарын 28

Neeh tiim goy baidagdaa

0  |  0
Top