Байтынхан Дархан-Уулд цуглаж, аваргаа шалгаруулжээ

Автор | Zindaa.mn
2017 оны 08 сарын 28

 

Байт сурын харвааны 2017 оны Улсын аварга шалгаруулах тэмцээнийг анх удаагаа Дархан-Уул аймагт амжилттай зохион байгууллаа.

Энэ жилийн Улсын аварга шалгаруулах тэмцээнд 12 байгууллагын 87 тамирчин өрсөлдсөний дотор олон улсын хэмжээний мастер 13, спортын мастер 23, спортын дэд мастер 12 тамирчин өрсөлдөв. Нийт тамирчдын 58 хувь нь өндөр зэрэгтэй тамирчин ороцсон нь уг тэмцээнийг илүү өрсөлдөөнтэй, сонирхолтой болгожээ.

Тэмцээн Рекурвын эмэгтэй, эрэгтэй хувийн шигшээ харваа, Рекурвын холимог багийн харваа, Рекурвын эрэгтэй, эмэгтэй багийн харваа, Компаунд эмэгтэй, эрэгтэй хувийн харваа гэсэн дөрвөн төрлөөр аваргуудаа тодруулж нийлбэр дүнгээр:
Аваргаар Алдар спорт хороо, дэд байрт Хангарьд спорт клуб,
гуравт  Нийслэл өргөө клубын багууд тус тус шалгарлаа.

Г.Хан

www.zindaa.mn

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top