Эмэгтэй хүнийг овоон дээр гаргадаггүй нь дорд үзсэндээ бус хайрладагт орших аж

Автор | Zindaa.mn
2017 оны 08 сарын 28

Бурхан Халдун хайрханы Их цагаан аралд 2017 оны есдүгээр сарын 8-10 – ны өдрүүдэд болох Хамаг Монголын овоог сэргээн босгох тахилга зохион байгуулах талаар “Хамаг Монгол овоо” төрийн бус байгууллагаас хэвлэлийн бага хурал өнөөдөр Live conference center төвд хийлээ. Тус хурлаар Бурхан Халдун уулыг хэрхэн тахих болон овоо тахилгын зан үйлийн тухай ярьсан юм.


 Тэгвэл тун удахгүй зохиогдох тахилгатай холбогдуулан тус холбооны хүмүүс мэдээлэл өглөө.  

Хамаг Монголын овоо Ураг удмын нэгдлийн удирдах зөвлөлийн гишүүн Д. Бэгзжав “2015 оны зургадугаар сард Их хайрханыг устгах зорилгоор гадны зургаан иргэн тусгай тоноглосон техник бэлдэж байсныг н.Гэрэл хэмээх хүн мэдээлж байсан. Улмаар бид газар дээр нь очиж таслан зогсоож байлаа. Тиймээс Их хайрханд зайлшгүй анхаарал хандуулах хэрэгтэй гэдгийг бид мэдсэн. Бурхан Халдун уул нь Монголчуудыг уруудаж доройтоход хийморийг нь сэргээж, нэгтгэх чухал ач холбогдолтой уул юм” гэлээ.

Хамаг Монголын овоо Ураг удмын нэгдлийн удирдах зөвлөлийн гишүүн Б.Баянбат “Анх Бурхан Халдуны тахилгад явахдаа би зөвхөн өөрийнхөө сайн сайхны төлөө л юм гуйж бодож явж байсан. Гэтэл тахилгад оролцоод ирсний дараа хамаатнуудаа туслах юм сан гэсэн хүсэлтэй болсон. Энэ тахилгад оролцсоноороо ураг удмууд дотроо нэгдэх санаа сэдэл өгч болох юм гэдгийг ойлгосон. Мөн Ихэсийн онгон дээр гарч зарим хүмүүс хийморио сэргээдэг. Энэ бол маш буруу. Үүнийг хориглох шаардлагатай юм. Бурхан Халдуны босго тэнгэрийн давааг хоёрхон нөхцөлд давдаг байсан. Тухайлбал, Ихэсийг онголох, хар сүлд догшруулах буюу цэнгүүлэхэд хоёр удаа давдаг. Үүд модон дээр нэг удаа давдаг. Энэ нь отгон хүү буюу галын хүүг тэнгэрт таниулах утгатай. Үүнээс бусад тохиолдолд болдоггүй. Гэвч сүүлийн үед хүмүүс олноороо гарах болсон. Анхааруулж хэлэхэд Бурхан Халдун уулын дээр гарах нь тийм ч сайн үр дагавар учруулахгүй. Магадгүй дээр нь гарснаар таны ураг удамд сэвтэй зүйл ирэхийг ч үгүйсгэх аргагүй юм. Хүн болгон овоон дээр гарч дэвсэлснээрээ ажил үйлс нь бүтнэ гэсэн ойлголт байхгүй. Дээр үед өндөр хайрханы орой дээр гарч болдоггүй. Алсаас тахиж, буян хишгээ гуйх ёстой гэж ахмадууд захидаг байсан. Тэр журмаар л явах ёстой. Гэтэл өнөө үед ёс алдсанаас болоод хамгийн өндөр орой дээр нь гарсан хүнийг их энергэ авч байна гэж боддог болсон. Бидний үйлсийг бүтээж өгч байгаа эздүүд биднээс дээгүүрт байх ёстой байтал бид дээр нь гараад байж болохгүй юм. Ганцхан жишээ хэлэхэд “Бид аав ээжийгээ нутаглуулсан газрынх нь дээгүүр хэзээ ч гишгэж гардаггүй. Үүнтэй адил Их хайрхан дээр дандаа манай онгодууд байдаг. Гэтэл бид овоо тахих нэрээр Их хайрханд байх онголсон өвөг дээдсийнхээ шарил дээр гишгээд явж байна. Дээр үед урианхайн 1000 цэргээр гурван давхар хамгаалалт хийж Бурхан Халдуныг хамгаалуулж байсан. Энэ уламжлал нь 1930 оноос мартагдаж эхэлсэн юм. Үүнийг яаралтай сэргээх хэрэгтэй. Хэрэв Бурхан Халдуныг аялал жуулчлалын хүрээ бүс болгочих юм бол хэн дуртай нь овоо дээр гардаг болно. Улмаар Ихэсийн амгалан тайван байдлыг алдагдуулах байдалд хүрч, энергийн цэвэр ариун байдал үгүй болох юм.

Мөн нэг зүйлийг сонирхуулж хэлэхэд Босгын даваанаас цааш эмэгтэй хүн давахгүй гэдэг нь эмэгтэй хүнийг дорд үзсэндээ биш. Учир нь эмэгтэй хүн бол ураг удмыг тээдэг хүндтэй билээ. Гэтэл Ихэсийн газар нь маш эрчимтэй бөгөөд янз бүрийн төвшний хар муу энергиүд байдаг. Хэрэв эмэгтэй хүн ураг тээж яваад тус энергэт цохиулбал ураг гэмтэх, удам тасрах аюултай байдаг юм. Тиймээс эмэгтэй хүнийг хамгаалах үүднээс тэр эрчимтэй газраар явахыг хориглосон байдаг. Нарийн үнэн учир нь энэ юм. Үүнийг хүмүүст ойлгуулж наанаас нь Монгол улсынхаа эв нэгдэл гээд бүх зүйлийг даатгасан тахилга болно” гэв.

Хамаг Монголын овоо Ураг удмын нэгдлийн удирдах зөвлөлийн гишүүн Б.Батням “Энэхүү овооны тахилгад Монгол хүн бүр нэгдэх ёстой гэж үзэж байгаа. Энэ тахилга нь овог удмыг нэгтгэх чухал ач холбогдолтой. Ураг удмаа мэдэхгүйгээс ургийн хүч доройтох явдалтай. Тиймээс овооны тахилгадаа ирж ураг удмаа нэгтгээч ээ гэж уриалж  байна.  Овоог тахих тахилга бүр өөр өөр. Гэхдээ овоог тахих даа гол нь чин сэтгэлтэй байх хэрэгтэй юм. Түүнээс биш хэт их өргөл барьцын зүйл хэрэггүй. Өргөл маягаар хэрэглэхээр арвай, нутгийн идээний багахан дээж байхад болно. Тэгээд тэр овгийн тийм нэртэй хүн байна. Өөрийн удам угсаа, овгоо даатгуулах гэсэн юм гээд учир байдлаа хэлж сүсэглэнэ. Үндсэн тахилгын зарчмыг овооны онгодууд бууж ирснээр хэлэх юм. Тахилгат оролцохыг хүссэн бүх хүмүүст нээлттэй. Энэ удаагийн тахилгад эмэгтэй хүн оролцож болно. Учир нь Бурхан Халдунаас нааш, дор газар зохион байгуулах учраас” гэв.

Эртний түүхт Бурхан Халдун уулан дахь овооны эртний суурийг тодруулан 2013 онд шав тавьснаас хойш өнөөг хүртэл сэргээн босгох үйл ажиллагааг хэрэгжүүлсээр иржээ. Одоогоор Архангай, Говь-Алтай, Баянхонгор, Дундговь, Сэлэнгэ, Төв, Говьсүмбэр, Сүхбаатар, Өвөрхангай, Завхан аймгуудаас болон ӨМӨЗО, ОХУ-ын Тува, Буриад улсуудаас зарим удам, угсааны төлөөллүүд Хамаг Монголын овооны үйлэнд нэгдэн, хүндэтгэл үзүүлээд байгаа аж.

Тус тахилгын үеэр Галын тахилга, Долоон бурхан, Нарны тахилга, Их тахилга гэх мэт тахилгууд хийгдэх гэнэ.

Б.Янжиндулам

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
дардан(202.179.2.118) 2017 оны 09 сарын 14

Их хааны асар ихбаялагаас ЯДАЖ ТАШУУРЫН ХУГАРХААЙЧ АЛГА.өвөрмонголд ч байхгүй,орчин үед босгосон хоосон ҮЛГЭРИЙН сүржин үзмэрүүд.Тэр их үйл явдлаас эд өлгийн,хот суурингийн УЛ МӨР ЗААВАЛ үлдэх ЁСТОЙ ЗААВАЛ.Харамсалтай олигтой юм алга ДА.,Гэтэл ХАСАГСТАНД тэр үеийн САРАЙЧИГ гхт өргөө хотуудын туурь, ЧИНГЭС хааны ууган хүү ЗҮЧийн шарил Бунхан түүхийг гэрчлэн оршиж бхмаа.МНТы эртны ХЭРЭЙД,НАЙМАН ,МАНГУТ,ЖАЛАЙР,ХОНГИРАТ аймаг овгууд болон ИХ ХААНЫ шууд угсаа болох ТӨРЕ чүүдын хэлхээг ХАСГУУД олон зуун жил тасрлалгүй өвлүүлж явааг нь мэдээд ӨӨРӨӨСӨӨ санаа зовлоо .би бас л боржгон

0  |  0
Er hun(73.225.36.23) 2017 оны 08 сарын 29

Za hol ochij hutsatsgaa.

0  |  0
өөнтөгч(135.23.229.11) 2017 оны 08 сарын 29

эхэс, ихэс гэдэг хоёр өөр утгатай үг бус уу?

0  |  0
Top