Б.Баярсайхан ”Ид шидийн орон” д хандив өргөв

Автор | Zindaa.mn
2017 оны 08 сарын 28

  Боловсрол, соёл шинжлэх ухаан, спортын яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байгаад саяхан ажлаасаа чөлөөлөгдөөд буй Б.Баярсайхан "Ид шидийн орон" төсөлд хандив өргөсөн байна. Тэрбээр хүүхэд хамгааллын төвийн тус төсөлд нэг сая төгрөг өнөөдөр хандивлажээ.

Тэрбээр тус "Ид шидийн орон" төслийн тухай санаа бодлоо цахим орчин дахь найзуудтайгаа хуваалцсан байна. Б.Баярсайхан “Ид Шидийн Орон" нэгэн шинэ түүх эхлэх гэж байна. Сайхан сэтгэлт хүмүүсийн санаачилга хүч хөдөлмөрөөр монгол хүүхдүүдээ хамгаалах өмөөрөх боловсрол олгох урам хайраар тэтгэх ёстой жинхэнэ Ид шидийн орон айсуй. Ч.Ганжавхлан болон түүний нөхөд нийгэмд үлгэр дууриал болох олон сайхан үр дүнтэй ажлуудыг хэдэн жилийн турш тасралтгүй тууштайгаар хийж бүтээж яваа. Дандаа ашгийн бус хүмүүнлэгийн ажил шүү дээ. Дулаан өвөлжье гэж уриалж амьдрал хэцүү хүмүүст хувцас цуглуулж явсан хүү өнөөдөр тохь тухтай дулаахан ордон босгоод барьчихлаа шүү дээ. Цаашдаа дүүрэг бүрт Ид шидийн орон маань сүндэрлэн босно. Нүүр номын найзууд минь очиж үзээрэй, нэмэр хандив өргөөрэй. Ид шидтэй ах эгч нар болоорой. Монгол хүүхэд бүр аз жаргалтай амьдрах ёстой” гэжээ.

Ид шидийн орон төсөл Баянхошуунд амжилттай хэрэгжиж байгаа билээ.

Т.Түвшин

Zindaa.mn 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top