Сурвалжлага: Хөл, гар минь богино болохоос адилхан л хүн шүү дээ

Хотын даргад өргөдөл бичнэ

Энэ удаагийн сурвалжлагаараа энгийн бидэнтэй адилхан төрсөн атлаа ажил хийх боломжгүй, нийгмийн халамжид төдийлэн хамрагдаж чаддаггүй, “нууцлагдмал” гэмээр хүмүүсийн тухай  дурдахыг хүслээ. Тэдний нэг нь Хишигсүрэнгийн Ганцоож. Уугуул нутаг нь Булган аймгийн Хишиг-Өндөр сум, суугуул нутаг нь нийслэлийн Баянгол дүүргийн 23 дугаар хороо. Гэр нь  автобусны буудлаас нэлээд зайдуу ажээ. Товлосон цагтаа очиход “Гадуур хөөцөлдөх ажил гараад” гэсээр угтсан юм. Нийтийн байрны жижигхэн өрөөнд дөрвөн настай охинтойгоо  амьдардаг  байна. Бидний хэлдэгээр “одой” эсвэл тарваган хүн гэдэг. Тийм нэгэн. Тэглээ гээд сэтгэл санаагаар унасан нь үгүй.  “Хүмүүс намайг хөгжлийн бэрхшээлтэй гэж хэлэхээр анхандаа эвгүй санагддаг байсан. Хөл, гар минь богино болохоос хүнтэй л адилхан хүн шүү дээ” хэмээн өгүүлсэн.


Ажил хайгаад олдохгүй, халамжийн мөнгөөрөө  болгож л байна

Биднийг очих үед “Байрных ньтөлбөр гарсан бололтой” байв. Байрныхаа эзэнтэй тохиролцоод “100 мянган төгрөгийг  нь өглөө. Халамжийн мөнгө буухаар үлдэгдлийг нь өгье гэлээ. Намайг ойлгодог юм аа” гэж ярив. Байрны төлбөрт сард 90,000-110000 төгрөг төлдөг. Халамжийн мөнгө гэж 140 мянган төгрөг сар бүр авна. Амьжиргаа  дэмжих мөнгө 140 мянга, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд хардаг гэж 64 мянган  төгрөг авна. Хоёр идэхгүй, хоосон хонохгүй болж байна. Гэхдээ хөгжлийн бэрхшээлтэй хүний халамж гэх. Мань хүн тэгж хэлдэгт сэтгэл дундуур явдаг нь илт.  “Ажил хайж үзсэн. Чи ийм жижигхэн биетэй юм чинь чиний үгэнд орох хүн байтугай хүүхэд олдох уу” гэж асуух тохиолдол цөөнгүй. Би уг нь, жүжигчин мэргэжилтэй. Анх удаа“Нууцлагдсан сэтгэл”кинонд тоглосон.


Охин маань би эмээ, та хоёроос өндөр болно тиймээ гэдэг

Ээж маань Сүхбаатар дүүрэгт амьдардаг.  Миний жижиг бие угаасаа удмынх. Гээд яалтай.  64 настай ээж минь орон  сууцны подвальтүрээсэлж амьдардаг. Би нийгмийн халамжийн мөнгө авах, хүүхдээ цэцэрлэгт явуулах гээд шалтгаан байгаа учраас энэ хорооноосоо явж болохгүй. Охиноо  өөр шигээ жижиг биетэй болох вий гэж эмээж, хөхний сүүгээрээ тэжээхээс татгалзсан. Гэтэл эмч нар “Охин чинь хэвлийд байхдаа чиний удамшлыг авсан байсан” гэж хэлсэн л дээ. Охин минь дөрвөн нас хүрч байна. Энэ жилээс 57дугаар цэцэрлэгт явна.  Үеийнхнээсээ биеэр жижиг. Заримдаа хүүхдүүд л болсон хойно “Чиний ээж “одой”, чи жижиг ” гэх тохиолдол гарна. Тэр бүхэнд охин маань “Ээжээ, би эмээ та хоёроосоо өндөр болно, тиймээ” гэхэд эхэндээ сэтгэл уймарч, нулимс гардаг л байлаа. Гэхдээ охин маань их сэргэлэн. Өмнө нь, өндөр  өнжүүлэхэд явж байсан юм.  Өөрөө бие жижигтэй учраас ус барих, мод, түлээ бэлтгэхээс эхлээд хүндрэлтэй зүйл их ч тэр бүрт шантардаггүй гэсэн юм. Одоо охин ньээжтэйгээ том хүн шиг л ярилцана.

Заримдаа кинонд тоглох урилга ирнэ

Нийгмийн халамжийн мөнгөөр хангалуун амьдарна гэж худлаа шүү дээ. Урлагийн хүн болохоор танил найз нөхөд, уран бүтээлч ах, эгч нараас заримдаа кинонд тоглуулах, туслах дүр бүтээлгэх санал ирнэ. Тэр бүхнийг уриалгахан хүлээж авдаг. Уран бүтээлээсээ бүр хөндийрэхгүй байх, бас урамшууллын тав, арван төгрөг нь амьдралд маань  нэмэртэй гэв.  Охиныг нь бас хөгжлийн бэрхшээлтэй гэж явдаг. Нэгэнт хууль дүрмээрээ юм бол хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд, хүнд олгодог халамжийн мөнгийг нь өгөөсэй гэж бодох үе бий. Зарим төрийн албан хаагч “Одой төрсний чинь хохь” гэсэн шиг харьцахад гомдоно. Энэ ч гэсэн үл итгэсэн харцаар харна.  Хамгийн гол нь би ажил хиймээр байдаг.


Дүүргийнхээ Засаг даргатай өнөөг хүртэл уулзаж чадахгүй байна, дараалал ихтэй л гэх юм

Дүүргийнхээ удирдлагуудад амьдрлынхаа нөхцөл, байдлын талаар танилцуулж, уулзсан уу гэсэн асуултад Х.Ганцоож “Баянгол дүүргийн Засаг даргаар С.Одонтуяа томилогдсон. Тэр цагаас нь хойш уулзах гээд амжихгүй байна. Дараалал ихтэй л гэх юм” гэсэн хариулт өгөв. Дүүргийнхээ удирдлагуудаас заавал 0.7 га гэхгүйгээр  алга дарам газар боловч өгөөч гэж гуйж үзсэн ч нааштай хариулт аваагүй юм билээ. Учир нь, ээж нь ч, өөрөө ч хувьдаа газар, хашаагүй. Хороо, хаягаа соливол халамжийн мөнгө олдохгүй. Түүний хамгийн сайн, өөрийг нь ойлгодог төрийн албан хаагч бол Хорооных нь Нийгмийн ажилтан гэсэн.


 Тойргоос сонсгогдсон УИХ-ын гишүүн би хууль баталдаг болохоос мөнгө өгдөг хүн биш гэсэн

Ажил л хиймээр байна. Х.Ганцоожийн байн байн хэлсэн үг нь энэ. Олон хүнд хандсан юм билээ. Бүр тойргоосоо сонгогдсон УИХ-ын гишүүнд хандахад “Би хууль баталдаг УИХ-ын гишүүн болохоос биш  халамжийн мөнгө өгдөг хүн биш” гэж хэлжээ. Уг нь, би ажил  олоод өгөөч гэсэн  хэмээгээд хэсэг зуур чимээгүй болов. Тэгснээ нүд нь сэргээд “Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яаманд Болороо гээд хөгжлийн бэрхшээлтэй мэргэжилтэн байна. Тэр хүнтэй уулзахсан” гээд хүүхэд шиг инээнэ. Тэрээр, “Намайг хөгжлийн бэрхшээлтэй гээд ажилд авдаггүй.Хөл, гар минь л богино  болохоос би ухаан санаа эрүүл, адилхан л хүн шүү дээ” гээд дахиад дуугаа хураана.

Ээжийгээ асарч, тойлж л таарна

Х.Ганцоожийн ээж Хишигсүрэн бас “одой”. Өдгөө 64 нас хүрсэн эл буурай Сүхбаатар дүүрэгт орон сууцны подваль түрээсэлж амьдардаг тухай сурвалжлагын эхэнд өгүүлсэн. Насаараа саальчин хийсэн энэ буурал сарын 240 мянган төгрөгийн  тэтгэвэртэй. Х.Ганцоож ээждээ тээр дараа болохгүй гэсэндээ охинтойгоо тусдаа амьдарч байгаа юм билээ. Ээж минь өнөөдөртөө  өөрийгөө болгож л  байна. Гэлээ ч нас нь өндөр болж байна. Хэзээ нэгэн цагт төрсөн ганц охин нь ээжийгээ асарч, тойлж, дэргэдээ авах цаг ирнэ. Тэрнээс өмнө л ажилтай болчих юмсан. Энэ түүний сэтгэлийн үг байсан. Түүний мөрөөдөл ажилтай, хамт олонтой болох юм. Бас уран бүтээлээ үргэлжлүүлэх. Өөрийгөө одой гэж сэтгэл, санаагаар унахыг хүсдэггүйгээ хэлсэн.

Ахмад настны байранд нь орох юмсан

Х.Ганцоож гэр  хороололд амьдрахад түлээ, нүүрс бэлтгэхээс эхлээд хүндрэлтэйгээ хэлсэн. Тиймээс ахмад настнуудад зориулсан  байранд орох  хүсэлтэй явдаг аж. Ахмадуудад зориулсан байранд хөгжлийн бэрхшээлтэй иргэн орох боломж  байдаг гэв. Тэрээр, 2011 оноос хойш Ахмад настнуудад зориулсан  орон сууцанд орохоор хөөцөлдөж, өгсөн өргөдлийнхөө тоог алджээ. Одоо бол хотын захиргаанд Шийтэр гэдэг дарга түүнийг хүлээн авч уулздаг гэв. “Ойлгож байна, дэмжинэ, тусална” гэдэг ч өнөөг хүртэл нааштай шийдвэр гараагүй ажээ. Тиймээс Х.Ганцоож Улаанбаатар хотын Засаг дарга С.Батболд, Ерөнхий менежерТ.Гантөмөр нарт өргөдөл бичихээр шийдвэрлэжээ. Тэрээр, “Нийтийн байр хөлслөөд амьдарч байна. Адилхан л төлбөр төлөх  хойно ахмад настны  байранд ормоор байна. Ядаж настай ээжийгээ дэргэдээ аваад....” гэж ярьж, бас уламжилж өгөхийг хүссэн юм.


Бид чинь их нууцлагдмал

Х.Ганцоож өөр шигээ хүмүүсийг нэгтгэжТөрийн бус байгууллагаа байгуулахаар сураглаж, бяцхан судалгаа хийж үзжээ. Тэднийгээ зоригжуулж, урамшуулж адилхан л хүн ажил хийж болдог гэдгийг харуулах зорилготой байсан гэнэ. Салбарын яамнаас хүмүүсийн тоог авах гээд чадаагүй гэв. “Одой хүмүүс их бүрэг. Гадуур гарахаар хүмүүс сонирхоод, сонжиж хараад байхаар хэцүү биз дээ.Тэгээд ч зарим нь боломжийн амьдралтай ах, дүүстэй учраас олны нүдэнд ил байх сонирхолгүй юм шиг билээ. Тэгэсхийгээд Одой хүмүүсийн эрхийг хамгаалах Төрийн бус байгууллага байгуулах бодлоо хаясандаа ” гэлээ.

Хувиараа ажиллах л боломж хайж байна

Хорооноосоо эхлээд цөөнгүй байгууллагын хаалгыг ажил хайж татсан Х.Ганцоож одоо хувиараа хөдөлмөр эрхлэхийг чухалчлах болжээ. Сэргээн засах үндэсний төвд компьютер, хэвлэл, дизайны чиглэлээр 2.5 жилийн сургалтад хамрагдах болсон. Одоохондоо чөлөөтэй байгаа. Хувиараа гар урлал хийхээр шийдвэрлэж анх удаа зүү ороож хийсэн хөөрөгний даалингаа үзүүлсэн. Цаашид иймэрхүү байдлаар гар урлал хийгээд явбал болохоор шинжтэй юм билээ гэж ярьж байв.

Хороо, хориноос дэмжээд тусламж, зээлд хамрагдвал гар урлалыг бүлэг байдлаар хийж, үзэх зорилгыг дэвшүүлэх болжээ.  Бидэнтэй адилхан төрсөн ч “Одой”, “тарваган” гэж хэлүүлж, адлагдсан  мэт боловч амьдрахын, сайхан амьдралын төлөө зүтгэж яваа Х.Ганцоожийн тухай цухасхан сурвалжлага маань өндөрлөж байна. Тэр ажил хийхийг хүсдэг. Тэр хотын дарга С.Батболд, ерөнхий менежер Т.Гантөмөр нарт өргөдөл  бичнэ гэсэн. Энэ өвлийн хүйтнийг Х.Ганцоож хөөрхөн охин, настай ээжийнхээ хамт дулаан байранд өнгөрөөх боломж олдоосой. Түүнтэй адилхан ийм хүн олон бий гэдгийг төр ч8 бид ч мартах учиргүй.


 Д.Дорж

www.zindaa.mn

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 14 )

ок [ 202.179.27.117 ]      |     2017 оны 8-р сарын 29 -нд, 21:16 минутанд

хотын захиргаа шийдчих л асуудал,ядаж тэр ахмадын орон сууцандаа ч болов оруулчихаач,ийм жижиг улсуудад өвөл цаг ирж бхад хэцүү шт

unshigch [ 108.218.234.108 ]      |     2017 оны 8-р сарын 29 -нд, 17:08 минутанд

Uuruu iim bj, hetsuu amidral tuulj irchiheed yah gej huuhed gargadag bnaa, uhamsargui yum. Iim hetsuu zovlong uuruuruu l duusgana biz, hairan huuhdiin amidral alaad hayalaa. Eruul hun shig tursun ch bai, iim eejtei bol amidral ni burheg boloh ni oilgomjtoi. Er ni etseg ehiin buh yum chini l udamshina. Huuhdiin halamjiin mungu gedgiig ene uhamsargui humuus shuud utgaar ni huleej avaad l baahan huuhed l gargaad baival halamjiin munguur amidraad bh ni geed l ulam nen yaduu davhargiig usguud l bh yum. Yaduu ornii nen yaduu davhraga-d hariyalagdaad % zaya ni yamar oligtoi bh ve dee.

Oyun [ 202.9.42.121 ] 2017 оны 8-р сарын 29 -нд, 19:26 минутанд

Юу ярина вэ? Хүн л юм чинь хайрлаж энхрийлж гараасаа хөтлөх үртэй байхыг хүснэ биздээ Өөрийн биеээр мэдэхгүй юмаа бүү дур мэдэн цэцэрхэж бай найзаа

Z☆ [ 66.181.160.58 ] 2017 оны 8-р сарын 30 -нд, 01:53 минутанд

Yamar hunii unergui bodoltoi yum be.hun l yum chini cham shig hund hairlagdaj uriin zulai inerley gej bodoh ni zuv shuu dee. Chi hunii toonoos hasah geed bn uu. Huuhed gargah hereggui bsan ch geh shig. Huiten tsevdeg setgeltei yum be. Aimaar..... ingej yarih chini nugel shuu.

энхмаа [ 150.129.142.107 ] 2017 оны 8-р сарын 31 -нд, 01:48 минутанд

Хүний санаанд багтамгүй муухай юм ярьдаг амьтан бэ энэ уншигч гэж, Хүн болж төрөөд хүний амвдралын сайн сайхныг үзэх эрхгүй байх уу? Мангар амьтан бэ?

hun [ 202.9.42.11 ] 2017 оны 8-р сарын 31 -нд, 04:11 минутанд

Hun hunii bodwol uurshdee .unetei by n as jargal geed hetsuu Beth amidrliig uzuuleh ymar hergtei yum be !!ern.Jun turuuleed bol ariin daah chadwartai bh heregteishdee.huuhed bas zowoh yosguildee.ter sanaaga buruu l ilerhiileed bichsen bn.

zochin [ 182.160.32.254 ]      |     2017 оны 8-р сарын 29 -нд, 16:18 минутанд

Mahan chihmel boh.morio shutsen mal mongolchuud icheesee

ok [ 182.160.3.137 ]      |     2017 оны 8-р сарын 29 -нд, 06:14 минутанд

er ni bol manai darga nar eruusuu ajliin bair bii bolgodoggui, albaar hujaa oros 2iin bodlogo ch umuu. Mongolchuudiig ajilgui orlogogui arhichin bolgoh huuli, humuus ene orniig udirdaad 25n jil bollloo shdee. Ene bitgii hel uchnuun eruul saruul , bolovsroltoi humuust ajil oldohgui, gadaad ruu har ajil hiih gej durvej garch baina shdee. Bi bodohiin hun bolgond hamart ch uy ch ugeui neg uut beleg 20n myngan turgur ugch baihaar, iim humuus bas deer ni tetgevriin hugshuuldee sain hangamj ugchimuur umdaa

z [ 49.0.218.58 ]      |     2017 оны 8-р сарын 29 -нд, 05:41 минутанд

busad xogjiltei ornuud xamgiin tyryynd ioim xvmyysee augyi sain xarj yzdeg uym bna lee hsde

N [ 59.153.115.167 ]      |     2017 оны 8-р сарын 29 -нд, 01:58 минутанд

Yaagaad ohin n bs iim turchihvuu. Ug n zugeer l aaviin huuhed gsniig urd n unshij bsiin

. [ 212.253.252.167 ]      |     2017 оны 8-р сарын 29 -нд, 00:57 минутанд

Yadaj ohin ni hvrtel ingeed torchihdog,hetsvv yum aa.tuslaasai edend

зочин [ 202.21.100.138 ]      |     2017 оны 8-р сарын 29 -нд, 00:53 минутанд

Ганц өрөө байр энэ засаг төр өгчихөөсэй билээ.Өөрсдөө л идэж уугаад байх юм даа.Урлагийн баячууд тоглолт хийгээд хүний мөнгө кармалаад,баяжаад байх юм.Ганц удаа ядарсан хүмүүст туслаач.Хуучин байр 1 өрөө хямд л байна шүү дээ.

зочин [ 202.9.42.59 ]      |     2017 оны 8-р сарын 28 -нд, 23:51 минутанд

ийм хүмүүст л хамгийн түрүүнд туслах хэрэгтэй бна шүү дээ. Одонтуяа дарга анхааралдаа аваачээ хөөрхий

Od [ 66.181.185.171 ]      |     2017 оны 8-р сарын 28 -нд, 23:32 минутанд

Ene hund tyslaarai.job bodolmol hun bains daa.

Zochin [ 99.203.142.148 ]      |     2017 оны 8-р сарын 28 -нд, 21:40 минутанд

Zasag darga Odontuya ta anhaaraldaa avmaar humuus bna.ajiltai bolgoj uguusei.

Zochin [ 66.181.187.172 ]      |     2017 оны 8-р сарын 28 -нд, 21:06 минутанд

Tiinshtei iim humuustei anhaaral handuulah ni zub shu

Гэрэл [ 202.9.43.228 ]      |     2017 оны 8-р сарын 28 -нд, 20:23 минутанд

Нийгмийн халамж хэрэгтэй хүмүүс байна.Дүүргийн засаг дарга одоо хүртэл хүлээж аваагүй гэдэг чинь юу гэсэн үг вэ Ардчилал хүний эрх гэж ярьдаг эрхэм дарга Одонтуяа та энэ хүнийг хүлээн мвч асуудлыг хь шийдвэрлэж өгөөчээ Яах гэж хүн чирэгдүүлж байдаг юм бэ ажлын байраар хангаж туслаөчээ

zochin [ 59.153.114.218 ]      |     2017 оны 8-р сарын 28 -нд, 19:38 минутанд

bairand hamgiin turuun oruulah yostoi 3 hun bna daa. tsahimaar share hiigeerei

aaгий [ 66.181.189.47 ] 2017 оны 8-р сарын 29 -нд, 00:51 минутанд

Эрхэм даргаа та өөрийгөө энэ хуний оронд нэг тавиад уз л дээ дараа нь юу бодогдож бгаагаа сайн тунгаа шийдвэр чинь арай д өөр болно доо .жирийн иргэний хувьд таны авах арга хэмжээг харж бна шүү

Иргэн [ 66.181.186.252 ] 2017 оны 8-р сарын 29 -нд, 05:57 минутанд

Байр өгчөөч ,3 хүний асуждал шийдчих юм бна

Go to top of page