Гурван газрын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгов

Автор | Zindaa.mn
2017 оны 08 сарын 30


Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд эзэмшлийн газраа хуулийн хугацаанд ашиглаагүй 219 иргэн, хуулийн этгээдийн газар эзэмших эрхийг цуцалсан бол энэ удаа хууль зөрчин олгосон 3 газрын захирамжийг хүчингүй болголоо.

2012-2014 онд олгогдсон, нийслэлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Маршалын гүүрний зүүн талд амралт, зугаалгын зориулалтаар 7 га газрыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд эзэмшүүлсэн нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийг зөрчсөн тул  хүчингүй болгожээ. Мөн нийслэлийн Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт судалгаа, эрдэм шинжилгээний зориулалтаар 55 мянган м2 газрыг “Сүрлэг-Ордон” ХХК-д эзэмшүүлсэнийг, судалгаа, эрдэм шинжилгээний зориулалтаар 19 мянган м2 газрыг иргэн Э.Мөнхбаатарт  эзэмшүүлсэнийг хүчингүй болгосон байна.

Д.Амар

www.zindaa.mn

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top