Шүүхийн байранд хүүхэд барьцаалжээ

Автор | Zindaa.mn
2017 оны 08 сарын 31

Сидней хотын Шүүхийн байранд 11 настай охиныг барьцаалсан хэрэг гарчээ. Гэрчүүдийн өгүүлснээр, гэмт этгээд өмгөөлөгчийн хиймэл үс зүүн Шүүхийн байранд нэвтэрсэн бөгөөд хэсэг хугацааны дараа нөгөө хиймэл үсээрээ цонхоор даллаж байсан гэнэ. Мөн түүнд тэсрэх бодис байсан, барьцаанд авсан охин нь өөрийнх нь охин гэсэн мэдээллийг ч олон хүмүүс өгч байсан аж. Гэхдээ болсон үйл явдлын талаар Австралийн хэвлэлүүд зөрүүтэй мэдээлэл цацаж байна. Жишээ нь, TV ONE теевизийн мэдээнд гэмт этгээд охин биш жаалхүүг барьцаалсан гэсэн байна.  

Сиднейд хүн барьцаалахыг оролдсон бас нэгэн хэрэг энэ үеэр гарсан нь иргэдийг илүү түгшээсэн байна. Нүүрэндээ баг зүүсэн этгээд 18 настай Мэйделин Пулверийн хүчүүнд хутга тулгаж, бөмбөг тэсэлнэ хэмээн сүрдүүлжээ. Аз болоход тусгай албаныхан гэмт этгээдийн үйлдлийг таслан зогсоож чадсан байна. Дээрх этгээд нь хохирогчийн гэр бүлтэй танилын холбоотой Пол Дуглас Питерс гэгч байжээ. Тэрбээр АНУ-ын иргэн байсан бөгөөд Австралийн нутагт ял эдлэх гэнэ.  

 

С.Төгөлдөр

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(124.158.126.197) 2017 оны 08 сарын 31

umguulugchiin hiimel us gj bnaa bn kkkkkkkkkkk

0  |  0
Top