Шуурхай: Зүүн эргэхийг хориглосон шийдвэрээ цуцаллаа

Автор | Zindaa.mn
2017 оны 08 сарын 31

Наймдугаар сарын 15-наас эхлэн Энхтайвны өргөн чөлөөний долоон уулзварт зүүн гар тийш эргэхийг хязгаарлах зохицуулалт хэрэгжиж эхлээд  14 хонож байна. Тодруулбал, баруун 4 замаас зүүн 4 зам хүртлэх зайд зүүн гар тийш эргэхэд гэрлэн дохионы нэмэлт сум асахгүй гэсэн үг юм.  Ингэхдээ  Д.Самбуугийн гудамж, Сөүлийн гудамж болон бусад туслах замыг сонгон оролцох боломжтой байв. Энэхүү замын хөдөлгөөнийг зохицуулах асуудлыг нийслэлийн Авто замын хөгжлийн газар, Замын цагдаагийн газар, Засаг даргын тамгын газар зэрэг  холбогдох байгууллагууд жилийн өмнөөс судалгаа тооцоолол хийж улмаар хэрэгжүүлэхэд хүргэжээ.

Тодруулбал, Энхтайвны өргөн чөлөөний долоон уулзварын нэг уулзварт цагт 4000-4500 тээврийн хэрэгсэл дамжин өнгөрдөг  байна. Тэгвэл энэ зохицуулалтыг хийснээр нэг уулзвар дээр цагт 5000-6000 тээврийн хэрэгсэл зорчин өнгөрөх боломжтой гэх судалгааг гаргасан байна.  Ингэснээр ганцхан Энхтайвны өргөн чөлөө гэлтгүй нийслэл хотын авто замын түгжрэл 20 орчим хувиар буурна гэж тооцоолсон байдаг. Мөн Төв шуудангийн уулзварт цагт 4500 тээврийн хэрэгсэл дамжин өнгөрдөг бол дээрх зохицуулалтаар 5800 тээврийн хэрэгсэл зорчиж, тээврийн хэрэгслийн гэрлэн дохион дээрх хүлээлтийн хугацаа 120 секунд байдаг бол 80 секунд болж, 43 хувиар багасна гэсэн судалгааг гаргажээ. 

Гэвч хэрэгжиж эхэлсэн эл өдрөөс эхлэн жолооч болон иргэдийн дунд ихээхэн шүүмжлэл дагуулж байгаа учир "Иргэдээсээ асууж, илүү боловсронгүй болгох" үүргийг Ерөнхий сайд өгөөд байсан билээ. Тэгвэл Хотын дарга С.Батболд НЗДТГ-ын А зааланд автозамын түгжрэлийг бууруулах ажлын хэсгийнхэнтэй яг одоо уулзалт хийж байна. Энэхүү уулзалтаар зүүн эргэхийг хориглосон зохицуулалтаа цуцлаж байгаагаа мэдэгдлээ. 

Тэрбээр энэ талаар хэлэхдээ "Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд нийслэлийн авто замын ачааллыг бууруулах, түгжрэл саатлыг багасгах зорилгоор  баруун 4 замаас зүүн 4 зам хүртлэх  долоон уулзварт  зүүн эргэхийг хориглосон зохицуулалтыг хэрэгжүүлсэн. Гэвч дээрх хугацаанд замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгодоо хүрсэнгүй гэж дүгнэж байна. Тийм учраас энэхүү хуралдаанаар Ажлын хэсгийг саналаа татаж аваад, замын хөдөлгөөнийг есдүгээр сарын 1-ний 06:00 цагаас эхлэн хэвийн хөдөлгөөнд оруулах чиглэл өгч байна" гэлээ. 

Б.Алтжин

Сэтгэгдэл ( 27 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
buk(202.72.245.122) 2017 оны 09 сарын 04

Гарсан зардлыг төлүүлье

0  |  0
zochin(202.9.41.18) 2017 оны 09 сарын 03

Зүүн эргэхийг хориглосноос илүү уулзварыг хурдтай нэвтрэх, уулзвар хүртэл 100-150 метр дотор заавал тухайн уулзвараар эргэх эгнээ, байраа зөв эзэлсэн байх шаардлага тавьсан бол дээр байж дээ. Үнэндээ зүүн эргэж буй нь биш зүүн эргэх эгнээнээс чигээрээ эгнээнд дарж ордог, дунд талын чигээр явах эгнээг хаагаад зүүн тийш дохио өгөөд зогсож байгаа нь илүү их саад учруулж байна даа, ямар нь дүрэмтэй яваад ямарууд нь дүрэмгүй урдуур дайрч түгжрэл үүсгэж байдын, хотын даргаа

0  |  0
zochin(59.153.115.207) 2017 оны 08 сарын 31

Bas l neg ergej butssan shiidver,Uhaangui noyond urgashgui albat gej ug bdag, Ene hotin darga yu l hiigeed ba da, Zam teevert ni yamar ch sudalgaa bodlogo chiglel, medleg chadvartai bolovson huchin alga u, baij l taaraa Harin songuuliin ur dungeer orchihson yamar ch medleggui nuhduud bdag yum u.Garsan bukh zardlig buruu shiidver gargasan alban tushaaltnaar 100 huvi erguulen tuluulj hohirlig baragduulah heregtei

0  |  0
Энэ нам төрийн эсрэг(122.201.22.121) 2017 оны 08 сарын 31

МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР. Одоогийн байдлаар ОУВС-ийн шахалтанд орсон тэнэглэл,Рио Тинтогийн амыг дагасан бялдуучлал,Морин Уяачдын төрд шургалсан алагчлал,МИЕЭ Энхболдын тойрон хүрээлэгчдийн долигнол, Ард түмнээ хуулиар дарамталсан дарангуйлал,Ахмад настан.бяцхан үрсээ алаг үзсэн төрийн бодлого,Албан тушаалтнуудаа ээлжлэн шагнахаас өөр ажилгүй хотын бодлого, 60 тэр бумыг босгох даалгаварт шахагдсан жалга довын томилгоонууд , Газрын наймаагаар гаршсан хотын удирдлага,Элдэв татвар нэмж өөрсдөө тансагласан эрх баригчид,Эрдэнэтийг тойрсон элдэв маргаан, Энэ бүхэнд дургүйцэж

0  |  0
zochin(103.10.22.102) 2017 оны 08 сарын 31

Ashgvi dee huurhii ene nuhduus uy unah geed baiisan ym bo.

0  |  0
Асуулт(139.5.217.46) 2017 оны 08 сарын 31

Нийслэлийн төр захиргааны байгууллагын албан хаагчид нэг өдөр хувийн автомашин унахгүй нийтийн тээврээр зорчдог байх - гэнэ үү угаасаа л Үүл ахын будантай өдөр байгаа шүү дээ өөр яах юм нэмж 7 хоногт 2 удаа гарахгүй гэж ойлгох уу

0  |  0
Иргэн(66.181.191.113) 2017 оны 08 сарын 31

Одоо бас хүнсний дэлгүүрүүдээр оролдоод эхэллээ. Зүгээр л сууж байгаачээ.

0  |  0
хотвн хуухдууд(66.181.176.50) 2017 оны 08 сарын 31

зуун эргэхгуй гэжл баахан авто замыг янщлаад беен менге урсэн олоо тэр их меннее хэнээр телуулэх вэ хедеении хуухэд хедеений л шийдвэр гаргадаг юм бнемнех дарга хотыг хот шиг болгох суурииг тавьсан боловч энэ ман ыхан арай л биш юмаа унаган хотынхон их ч эсэргууцлээдээ.тэнэг бнаа та нар

0  |  0
enhbuyant(202.21.106.159) 2017 оны 08 сарын 31

ee onigoo

0  |  0
Buun zardal(108.218.234.108) 2017 оны 08 сарын 31

Tegeed ter ih urgui zarsan zardald hen haruitslaga huleeh ve?

0  |  0
Д.Хорлоо(202.21.106.147) 2017 оны 08 сарын 31

Ерөнхий сайд маань ард түмнийхээ санаа бодлыг харгалзаж ийнхүү зөв шийдвэр гаргасанд баярлаж байна.

0  |  0
Зочин(202.131.243.162) 2017 оны 08 сарын 31

Толгой нь ажилладаггүй дуракуудыг зайлуулбад таарна

0  |  0
зочин л байна(122.201.22.67) 2017 оны 08 сарын 31

Судалгаа байхгүй. Эхлээд туршилт хийж байгаад хэрэгжүүлэх хэрэгтэй баймаар. Судалгаа хийх мэргэжилтнүүд байхгүй хар ухаанаараа. Гадаад хүн бэлтгээч. Тэгэхдээ хамаатнаха биш, жинхэнэ чадвартай хүнийг

0  |  0
иргэн(202.179.27.51) 2017 оны 08 сарын 31

Үргүй зарсан 1 тэбум төгрөгөө буруу шийдвөр гаргагчдаар төлүүл

0  |  0
Зочин(203.91.119.138) 2017 оны 08 сарын 31

Буруу шийдвэр гаргасан мануухайгаар тэр өчнөөн зарцуулсан төлбөрийн төлүүлээч. Бид өчнөөн татвар төлөөд байдаг , эд нар үрэн таран хийж улсыг өрөнд оруулж байна. Хогийн новшнууд

0  |  0
h(103.26.194.161) 2017 оны 08 сарын 31

zamin hudulguunii durmiin shalgaltiiig zamiin tsagdaagiin dargaas uuuruus ni avbal lav unana daaa murii tavisan ch aldahgyi

0  |  0
tub(103.26.194.161) 2017 оны 08 сарын 31

ene batbold mieeee ahinhaa hamt tuv aimagtaa ochij zuun erguulehgui gesen balai yumaa heregjuul

0  |  0
Zochin(202.70.46.236) 2017 оны 08 сарын 31

Undui sundui gedeg erguu nuhur ergej butssan shiidver gargaj erguutej bhaar idsen uusanaa uguud zailaasai. Zugeer bsan yumiig zohitsuulah nertei baahan togloom hiigeed ard tumneer dandaa toglood bj bolokhgui dee tengeriin nirgeltiig daah yum bolovuu

0  |  0
Балдан(66.181.177.240) 2017 оны 08 сарын 31

Зүүн эргэхийг хориглосноос илүү уулзварыг хурдтай нэвтрэх, уулзвар хүртэл 100-150 метр дотор заавал тухайн уулзвараар эргэх эгнээ, байраа зөв эзэлсэн байх шаардлага тавьсан бол дээр байж дээ. Үнэндээ зүүн эргэж буй нь биш зүүн эргэх эгнээнээс чигээрээ эгнээнд дарж ордог, дунд талын чигээр явах эгнээг хаагаад зүүн тийш дохио өгөөд зогсож байгаа нь илүү их саад учруулж байна даа

0  |  0
123(202.179.13.27) 2017 оны 08 сарын 31

энэ замын цагдаагийн газрын даргаа зайлуулаач, зүүн эргэхгүй байх буруу шийдвэрт хичнээн төгрөг үргүй зарсан бол доо

0  |  0
777(122.201.23.226) 2017 оны 08 сарын 31

Ашгүй дээ. Болоод байсан юмыг самарч Буруу судалгаа хийдэг ноходийг зайлуулбал таарна

0  |  0
zochin(202.9.42.211) 2017 оны 08 сарын 31

ergej butsdag unduy sunduy yavahguy ee, erthen zail daa ulsiin ajil hetsuudlee

0  |  0
Top