Супер Сумъяагийн Супер багш

Автор | Zindaa.mn
2017 оны 08 сарын 31

Монгол Улс жүдо бөхийн шинэхэн Дэлхийн аварга Д.Сумъяагаа шагшин магтаж, шүтэн биширч ярьсаар байна. Төрийнхөө далбааг Будапештийн тэнгэрт мандуулж, түмнийхээ итгэлийг алдалгүй, Төрийнхөө дууллыг эгшиглүүлсэн түүгээр бахархахгүй байхын аргагүй билээ. Тиймээ, Д.Сумъяа маань үнэхээр супер байлаа.

Д.Сумъяаг дэлхийд суу алдрыг нь мандуулахад маш том гавъяа байгуулсан хүн бол Хишигбатын Эрдэнэт-Од гавьяат маань билээ. Шавийн эрдэм багшаас гэдэг сайхан монгол зүйр үг бий дээ. Тиймээс Д.Сумъяагийн энэ их амжилт ололт, энэ их баяр бахдалыг багшаас нь бид салгаж ойлгож огтхон ч болохгүй.

Тиймээс Монгол Улс жүдо бөхийн дөрөв дэхь Дэлхийн аваргатай болсон энэ л өдөр эрхэм гавьяат Х.Эрдэнэт-Одынхоо яруу алдрыг дурсахгүй байхын аргагүй юм.

Тэртээ 1988 оноос эхлэн өнөөдрийг хүртэл 29 жилийн турш жүдо бөхөөр хичээллэхдээ эмэгтэй жүдочдын төдийгүй Монголын эмэгтэй тамирчдын түүхэнд тэмдэглэгдэн үлдэх дээд амжилтуудын анхдагч нь Х.Эрдэнэт-Од гавьяат маань болж байлаа.

Монголын спортын түүхэнд улсын аварга шалгаруулах тэмцээнд 16 жил дараалан түрүүлсэн тамирчин цорын ганц байдаг нь гавьяат тамирчин Хишигбатын Эрдэнэт-Од юм. 

Related image
Гавьяат тамирчин Х.Эрдэнэт-Одыг Монголын эмэгтэй тамирчдаас олимпийн наадмаас бусад буюу тив, дэлхийн болон олон улсын өндөр зэрэглэлийн тэмцээнүүдэд хамгийн олон  жил тогтмол, өндөр амжилт гаргасан гэдгийг Монголын спортынхон нэгэн дуугаар хүлээн зөвшөөрдөг. Одоогоос  25 жилийн өмнө Монголд жүдо бөхийн эмэгтэйчүүдийн шигшээ баг байгуулагдахад анхны тамирчин нь байсан тэрбээр энэ хугацаанд жүдо бөхөөс огтхон ч хөндийрөлгүй үнэнчээр хичээллэж, олимпийн наадамд эх орныхоо нэрийн өмнөөс дөрвөн удаа оролцон, манай эмэгтэй жүдочдын насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүртсэн цорын ганц хүрэл медалийн эзэн болж, ахмадын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс алт, багийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн Монголын цорын ганц эмэгтэй жүдоч юм. 

Гавьяат тамирчин Х.Эрдэнэт-Одын самбо бөхийн төрөлд дэлхийн таван удаагийн аварга болж, самбо бөхийн дэлхийн аваргаас нийт 10 медаль /5  алт, 3 мөнгө, 2 хүрэл/ хүртсэн амжилтыг өдгөө өөр тамирчин давтаагүй байгаа нь түүний Монголын спортод үлдээсэн түүхэн бахархал, амжилтуудын нэгэн үзүүлэлт юм. 

Х.Эрдэнэт-Од нь 1998 онд Монгол Улсын гавьяат тамирчин цол хүртэж байсан бол түүнээс хойшхи 19 жилийн хугацаанд гаргасан голлох амжилтууд тухайлбал,  2005 оны жүдо бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүртсэн хүрэл медаль, 2001-2004 оны самбо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүртсэн дөрвөн алтан медаль гэхчлэн дурьдаж болох тив, дэлхийн хэмжээний олон амжилтын эзэн юм.

2016 оны Риогийн Олимпийн үеэр... 

АМЖИЛТЫН ТОВЧООН /Жүдо бөх/:



Х.Эрдэнэт-Од нь Монголын жүдочдыг төлөөлөн “Барселон-1992”, “Сидней-2000”, “Афин-2000”, “Бээжин-2008” олимпийн дөрвөн удаагийн наадамд оролцож байв. 

Алтан медаль:

•    Жүдо бөхийн Ахмадын дэлхийн аварга /2010 он/
•    Монгол Улсын 16 удаагийн аварга /1993-2008 оны хугацаанд тасралтгүй/
•    Азийн спортын наадмын аварга /1998 он/
•    Ази тивийн аварга /2001 он/
•    Ази тивийн аварга /2005 он/
•    “Дэлхийн цом”-ын аварга /2007 он/
•    “Дэлхийн супер цом”-ын аварга /2008 он/
•    “Korea open” гранпри тэмцээний аварга /2006 он/
•    Жандасовын нэрэмжит ОУ-ын тэмцээний аварга /1998 он/
•    Макаогийн ОУ-ын тэмцээний аварга /2006 он/
•    Монголд болсон ОУ-ын тэмцээний аварга /1991 он/
•    Улаанбаатар хотын 3 удаагийн аварга

Мөнгөн медаль:

•    Азийн АШТ-ий мөнгөн медаль /2000 он/
•    Азийн АШТ-ий мөнгөн медаль /2003 он/
•    Азийн АШТ-ий мөнгөн медаль /2004 он/
•    “Cano cup” ОУ-ын тэмцээний мөнгөн медаль /2007 он/

Хүрэл медаль:

•    Жүдо бөхийн ДАШТ-ий хүрэл медаль /2005 он/
•    Багийн ДАШТ-ий хүрэл медаль /2007 он/
•    Дэлхийн Оюутны “Универсиад” наадмын хүрэл медаль /1999 он/
•    Азийн спортын наадмын хүрэл медаль /2003 он/
•    Азийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медаль /1991 он/
•    Азийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медаль /2007 он/
•    Азийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медаль /2008 он/
•    Зүүн Азийн наадмын хүрэл медаль /2001 он/
•    Зүүн Азийн наадмын хүрэл медаль /2006 он/
•    Олон улсын гранпри тэмцээний хүрэл медаль /2000 он/
•    Жүдо бөхийн супер гранпри тэмцээний хүрэл медаль /2003 он/

АМЖИЛТЫН ТОВЧООН /Самбо бөх/:

Алтан медаль:


•    Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний алтан медаль /1997 он/
•    Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний алтан медаль /2001 он/
•    Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний алтан медаль /2002 он/
•    Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний алтан медаль /2003 он/
•    Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний алтан медаль /2004 он/
•    “Дэлхийн цом”-ын аварга /1998 он/
•    “Дэлхийн цом”-ын аварга /1999 он/
•    Ази тивийн аварга /2002 он/
•    Ази тивийн аварга /2005 он/
•    Олон улсын тэмцээний хошой аварга
•    Монгол Улсын 10 удаагийн аварга 

Мөнгөн медаль:

•    ДАШТ-ий мөнгөн медаль /1990 он/
•    ДАШТ-ий мөнгөн медаль /1999 он/
•    ДАШТ-ий мөнгөн медаль /2007 он/
•    ААШТ-ий мөнгөн медаль /1996 он/
•    ААШТ-ий мөнгөн медаль /1997 он/
•    ААШТ-ий мөнгөн медаль /1998 он/

Хүрэл медаль:


•    ДАШТ-ий хүрэл медаль /1998 он/
•    ДАШТ-ий хүрэл медаль /2005 он/
•    Азийн цомын тэмцээний хүрэл медаль /1996 он/
•    Азийн цомын тэмцээний хүрэл медаль /1998 он/
•    Азийн цомын тэмцээний хүрэл медаль /2002 он/

Эх сурвалж: Zindaa.mn

Амгалан Дагвадорж-н зураг.

Сэтгэгдэл ( 24 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
mongol(202.21.112.178) 2017 оны 09 сарын 01

mundag mjilt bas dahin amjilt

0  |  0
Болдбаатар(202.9.41.241) 2017 оны 09 сарын 01

БАГШГҮЙ ХҮН ”НОМГҮЙ” гэж айхтар үг байдаг. Энэ мундаг хүн одоо ”ХӨДӨЛМӨРИЙН БААТАР” л болох ёстой доо.

0  |  0
Зочин (219.249.250.201) 2017 оны 09 сарын 01

Мундаг багштай юм бна ш дээ.Сайхан МГЛ бүсгүйчүүддээ амжилт амжилт амжилт.Ёстой мундаг

0  |  0
ЛАЛАР(103.229.121.217) 2017 оны 08 сарын 31

ХӨДӨЛМӨРИЙН БААТАР ЦОЛЫГ БАРУУН СОЛГОЙГҮЙ ЦАЦЧИХЫН БАЙНА Л ДАА БАНДИЙН БАТТУЛГА НАРЧ ИРСЭН БИШ ХА ХА.ЭРГҮҮ ПЗДА ПУТИНТАЙ ЯРЬМАР АЯДАЖ БАЙГААГ НЬ НЭЭ ЭЭ ЛАЛАР ОНИГОО .ӨМНӨӨС НЬ НҮҮР УЛАЙЧИХИИЙМАА ЭРГҮҮ СДА

0  |  0
ЧИНГИС(103.229.121.217) 2017 оны 08 сарын 31

Баяр хүргэж амжилт хүсье.Алтын төлөө японы бөхтэй мөн ч удаан үзэж байж аврага боллоо доо.бэлтгэлээ маш сайн хииж илүүрхэж аврага болмоор байна манайхаан.

0  |  0
М.Ганзоригт(202.70.46.208) 2017 оны 08 сарын 31

Одоо Эрдэнэт-Од гавъяатад МУ-ын Хөдөлмөрийн баатар цолоор шагнуулсан цаг нь болсоон. Сумъяа ч гэсэн. Хоёуланг нь Хөдөлмөрийн баатар цолоор шагнах хэрэгтэй

0  |  0
Туул(202.179.24.70) 2017 оны 08 сарын 31

Ийм мундаг хүний шавь ийм байлгүй яахав дэ та хоёртоо амжилтын дээдийг eрөөe !

0  |  0
ард түмэн(122.201.21.83) 2017 оны 08 сарын 31

хөдөлмөрийн баатар өгөх нь зөв

0  |  0
зочин(202.9.43.197) 2017 оны 08 сарын 31

Ээ дээ тэгэлгүй яахав. Эрдэнэт-Одыг яагаад бичихгүй байгаа юм бол гэж гайхаад байсан юм. Zindaa.mn сайн байна. Багш, шавь 2-т хөдөлмөрийн баатар олго гэсэн коммиг дэмжиж байна.

0  |  0
Burelguubadam(103.10.21.75) 2017 оны 08 сарын 31

Er ni Mongoliin judod ene hunii oruulsan zuil yamar ih bilee uuruu ch shavi ni ch gesen super baigaa bolohoor Erdenet-Oddoo Hudulmuriin baatar ctoliig ni ugvul yadag bol demjij bgaa ni shareleeree

0  |  0
монгол(66.181.164.214) 2017 оны 08 сарын 31

бахархаж хайралмаар мундаг хөдөлмөрч бүсгүй улам их амжилт хүсье

0  |  0
mgl(202.131.235.74) 2017 оны 08 сарын 31

bagsh shavi 2-t hodolmorin baatar tsol olgoh bhaa ugin baatar humuus yum chin uneheer baharhamaar humuus amjilt huse

0  |  0
Suwd(103.212.116.189) 2017 оны 08 сарын 31

Erhem Эрдэнэт одTand bayrlalaa.

0  |  0
Miigaa(125.142.131.225) 2017 оны 08 сарын 31

Bayrlalaa tand.mundag.ta naraaraa baharhaad barashgui ee iluu amjilt heleh ug bagdaad bna

0  |  0
MGL(202.9.42.160) 2017 оны 08 сарын 31

Mundag. Baharhaj bna

0  |  0
зочин(74.82.60.37) 2017 оны 08 сарын 31

Ийм хөөрхөн бас хүчтэй эмсээрээ бахархахгүй гээд яахав дээ мундаг

0  |  0
Tsetsegee(118.15.121.108) 2017 оны 08 сарын 31

Gaihaltai bahdaltai emegteid shuud hodolmoriin baatar tsol ogoosei doo

0  |  0
Top