Тээврийн прокурорын газраас хэв журмын цагдаа нарт сургалт зохион байгуулав

2017 оны 08 сарын 31

Тээврийн прокурорын газраас  Төмөр зам дахь Цагдаагийн газрын зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтнууд болон хэв журмын цагдаа нарт сургалт зохион байгуулжээ.

Сургалтыг тус рокурорын газрын хяналтын прокурор Д.Галбадрах удирдан явуулж, цагдаагийн газрын зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулах эрх бүхий нийт 50 орчим албан тушаалтнуудад Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиудыг нэг мөр хэрэглэх талаар 3 цагийн сургалт явуулсан байна.

Мөн шинэчлэн батлагдсан хуулиудыг хэрэгжүүлэхэд анхаарах асуудлууд, Улсын Ерөнхий прокуророос зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих чиглэлээр гарсан тушаал, журмуудыг танилцуулан, хуулийн хэрэгжилт болон зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны эрх зүйн хэлбэрүүдийг хэрэгжүүлэхэд гарч буй хүндрэл бэрхшээл, түүнийг хэрхэн шийдвэрлэх  талаар  санал солилцжээ.  


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top