Б.Бат-Энэрэл хүү сурагч боллоо

Автор | Zindaa.mn
2017 оны 09 сарын 01

 МУГЖ С.Батсүхтэй хоршин дуулдаг хэрсүүхэн хүү  Б.Бат-Энэрэл өнөөдөр Глобал олон улсын сургуульд нэгдүгээр ангид элсэн орж байна. Б.Бат-Энэрэл хүү 2011 оны 7 сарын 7-нд төрсөн бөгөөд өдгөө 6 настай гэхэд дэндүү хэвлүүхэн, хэрсүү ухаалаг хүү гэдгийг түүний фэнүүд нь андахгүй.  Хоёр настайгаасаа эхлэн Hitone-д Вандан, Дуламсүрэн хоёрын “Ижил заяа” дуугаа бичүүлж урлагийн карьераа эхлүүлсэн гэдэг.  Түүнээс хойш МУГЖ С.Батсүхтэй  “Хаан заяатай орчлон” дууг  дуулж тун чиг авъяаслаг болохоо харуулаад амжсан.

МУГЖ С.Батсүх хүүгийн талаар хэвлэлд өгсөн нэгэн ярилцлагадаа "Зүгээр нэг хүү биш. Завханы театр руу ороод шууд тайзнаасаа адис авч байна лээ. Үүнээс гадна сонин сонин зүйл асууна. Үзэгч олон чамайг хайрлаж үзэж байна гэхээр “Надтай олон жил уулзаагүй юм чинь аргагүй шүү дээ” гэж хэлэх жишээтэй. Янз бүрийн юм их ярина" хэмээсэн байдаг.

Хэрсүү зантай дуучин хүүдээ сурлагын өндөр амжилт хүсье.

 


Б.Алтжин 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Unubold(103.10.23.2) 2024 оны 01 сарын 14

Estoi egdvvtei zolig doo.... Urt nasalj udaan jargaj mongoliinhoo ireedvid ihiig bvteegeerei

0  |  2
Zochin(59.153.114.145) 2024 оны 01 сарын 14

Huurhun mundag gots huu de. Amjilt husey

1  |  1
Шударга(202.21.112.226) 2024 оны 01 сарын 14

Цоглог хүүдээ сурлага, урлагын өндөр амжилт хүсэн эрүүл энх байхыг хүсэн ерөөж байна.

0  |  3
chimgee(202.70.46.229) 2024 оны 01 сарын 14

huurhun huud surlagiin undur amjilt husie

0  |  2
Top