Имарт Хороолол салбар Хандивын үйл ажиллагааг зохион байгууллаа

2017 оны 09 сарын 01

Удахгүй шинээр нээгдэх гэж буй Имарт Хороолол салбарынхан Боловсролыг дэмжих хөтөлбөрийнхөө хүрээнд БГД-ийн 7, 8, 9, 10, 13-ны хорооны өнчин болон амьдралын боломж муу 6-11 насны 100 орчим хүүхдэд сурч боловсроход нь дэмжлэг үзүүлэн хичээлийн хэрэгсэл хандивлалаа.

БГД-ийн тус хороодод олон хүүхэдтэй амьдралын боломж муу, өнчин, төрөлхийн болон олдмол өвчтэй  130 орчим хүүхэд бүртгэлтэй байдаг юм байна.Хичээлийн шинэ жилийг угтан энэхүү хандивын үйл ажиллагаанд тус 5 хорооноос бага ангийн 100 орчим хүүхдийг хамруулсан байна.

Хандивын үйл ажиллагааг Баянгол дүүргийн Засаг даргын орлогч Г.Нарантуяа нээн хүрэлцэн ирсэн хороодын Засаг дарга, Нийгмийн ажилтан, эцэг эхчүүд болон хүүхдүүдэд мэндчилгээ дэвшүүлэхийн ялдамд тус дүүрэгт Олон улсын стандарт бүхий Имарт Хайпермаркет нээгдэх гэж байгаад баяртай байгаагаа илэрхийллээ.

Имарт Хайпермаркет нь сарын дараа 2 дах салбараа Баянгол дүүрэгт3, 4-р хорооллын эцэс Соло молл дэлгүүрт ИМАРТ ХОРООЛОЛ САЛБАР нэртэй нээхэд бэлэн болжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top