Хүүхдийн зургийг авахдаа заавал эцэг эхээс нь зөвшөөрөл авах ёстой

Автор | Zindaa.mn
2017 оны 09 сарын 01

Өнөөдөр 9 дүгээр сарын 1-ний өдөр. Өхөөрдөм хөөрхөн хүүхдүүдийн зураг сошиал орчинд түгэж байна. Мэдээж томчууд өхөөрдөх гэж уйлж байгаа хүүхдийн зургийг оруулчихдаг. Харин өнөө хүүхэд нь хожим нь тэр зурагнаасаа болж, ангийнхаа хүүхдүүдэд шоолуулдаг гашуун үр дагавартай гэдгийг санах хэрэгтэй.  

Хууль журманд ч энэ талаар маш тодорхой заажээ. Тодруулбал, "Зөрчлийн тухай хууль"-д "Хүүхдийн зургийг авахдаа заавал эцэг эхээс нь зөвшөөрөл авах ёстой" гэж заажээ. 

Иймээс хууль дүрмээ хүндэтгээд хүүхдийн зургийг зөвшөөрөлгүйгээр дарах, сошиал орчинд түгээхгүй байхыг анхааруулья.

С.Баяр

Эх сурвалж: Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top