Цагдаагийн байгууллага иргэнд ял шийтгэлийн тодорхойлолт олгохгүй

Автор | Zindaa.mn
2017 оны 09 сарын 02

2017-07-01 ний өдрөөс Эрүүгийн хууль шинэчлэн батлагдаж хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан иргэний ялтай байдал гэж байхгүй болсон билээ. Хууль зүйн сайдын 2017-07-21 ний өдрийн А/195 тушаалаар "Мэдээллийн санд мэдээлэл цуглуулах, шалгах, шинжлэн үнэлэх, ашиглах шилжүүлэх, хүлээн авах, хуваарилах, үр дүнг тооцох, лавлагаа өгөх журам"-ыг гаргаад байгаа юм.

Энэхүү журамд Цагдаагийн албаны тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1.2-т заасан ял шийтгүүлсэн, 61.2.3 т заасан эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авагдсан, 61.1.4-т заасан эрүүгийн хэрэг, үйлдэл холбогдол нь хэрэгсэхгүй болж цагаатгагдсан, 61.1.5-д заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлөгдсөн, 61.1.7-д заасан өршөөл уучлалд хамрагдсан хүмүүс, 61.1.20-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн хуулийн этгээдийн талаар мэдээллийн сан үүсгэх, ашиглах, лавлагаа өгөхөд Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, Цагдаагийн ерөнхий газрын дарга, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга нарын хамтарсан тушаалаар батлагдсан журмыг баримтлана гэж заажээ.

Мөн тус журмын 6.1 -д мэдээллийг цагдаагийн байгууллага, алба хаагчийн гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах зорилгоор ашиглах бөгөөд эрх бүхий төрийн байгууллага, албан тушаалтан, олон улсын цагдаагийн байгууллагад тэдний хүсэлтийг үндэслэн холбогдох мэдээллийг өгч болно гэж заасан байна. 
"2013 оны А/12, 2016 оны А/04 дүгээр тушаалыг тус тус хүчингүй болгож, 2017-09-04 ний өдрөөр тасалбар болгож, цагдаагийн байгууллагаас иргэдэд олгодог байсан ял шийтгэлийн тодорхойлолтыг олгохоо болилоо. 
Үүнтэй холбоотойгоор Элчин сайдын яамдуудад албан бичгүүдийг хүргүүлэн ажиллаж байгаа юм.

Иймээс иргэд та бүхэн ажилд томилогдох, визанд орох гэх мэт цагдаагийн байгууллагын тодорхойлолтыг үндсэн шаардлагуудынхаа нэг болгож байсан үйл ажиллагааг 2017-09-04- ээс таслан зогсоохоор болсон байна.

Д.Дорж

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ирэн(103.10.23.123) 2017 оны 09 сарын 04

Ямар нэг ажилэрхрэх гэсэн иргэнээс онц шаардлагүй бичэг шаардхийг болох хэрэгтэй

0  |  0
Цагдаагийн найз(202.179.31.78) 2017 оны 09 сарын 04

Маш зөв хүмүүсийг яаж зовоож байв.Чи ялгүй ч тэр бичгийг авах гээд 1 сар цагдаагийн газрын орон тооны бус манаачаар ажиллана.

0  |  0
zochin(49.0.214.198) 2017 оны 09 сарын 04

zov shiidjee hol yvahiig helehuu ahin dahin ochij bj avdag ih cheregdeltei bsan

0  |  0
Zochin(103.26.194.203) 2017 оны 09 сарын 03

yooo ashgui de. . Ene bichgig abah gj boon yim boldogin. Mongo tushaa teg inge gd l. Ard irgedeg iimerhu hereggui yumnud chin boon chiregdel bolj bsiin. Zob shiidber gargajee.

0  |  0
Top