Эрээний боомт хяналтаа чангатгана

Автор | Zindaa.mn
2017 оны 09 сарын 02

 

Хятадын Эрээн хотын Нийгмийг аюулаас хамгаалах тэнхимийн Замын цагдаа, Замын хяналт шалгалтын алба хамтран Замын-Үүд, Эрээн хотын хилийн боомтоор нэвтэрч буй Монголын талын бүх автомашинуудад үзлэг шалгалт хийх болсоноо мэдэгджээ.  Урд хөршийн дээрх хотод зорчиж буй автомашин тэр дундаа УАЗ-469 болон ачааны машин техникийн бүрэн бүтэн байдал хангадаггүй, өнгө үзэмж муутайн дээр даацын хэмжээ хэтрүүлэн хөдөлгөөнд оролцдог байна. Үүний улмаас замын хөдөлгөөнд саад учруулах, дүрэм үөрчих, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчлүүдийг байнга гаргадаг аж.

Мөдхөн хэрэгжиж эхлэх уг шийдвэрийн дагуу илэрсэн зөрчилд, “БНХАУ-ын Замын юулгүй байдлын тухай хууль”-ийн холбогдох заалтын дагуу 50-200 юаниар торгох 1-12 хүртэл оноо хасах шийтгэл хүлээлгэх гэнэ. Түүний дээр ноцтой зөрчил гаргасан, оноо нь дууссан тээврийн хэрэгслийг хилээр нэвтрүүлэхгүй байх хүртэл хариуцлага хүлээлгэх юм байна.

 Л.Зул

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top