Улаанбаатарт өдөртөө 21 хэм дулаан

Автор | Zindaa.mn
2017 оны 09 сарын 03

Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөө маргаашдаа ихэнх нутгаар бороо орж, сэрүүхэн байна.

2017 оны 09 дүгээр сарын 03-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Төв болон зүүн аймгуудын зарим газраар, баруун болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 10-15 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 23-28 хэм, бусад нутгаар 16-21 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бага зэргийн бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 18-20 хэм дулаан байна.


2017 оны 09 дүгээр сарын 04-нөөс 09 дүгээр сарын 08-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

4-нд нутгийн зүүн хагаст, 5-нд  говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 6-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 7-нд Хангай, Хөвсгөлийн уулсаар бороо, уулархаг нутгаар хур тунадас орно. Салхи 4-нд зүүн аймгуудын нутгаар секундэд 12-14 метр, 6,7-нд ихэнх нутгаар секундэд түр зуур 16-18 метр хүрч ширүүснэ.  4-нд нутгийн зүүн хагаст, 7-нд төв болон зүүн аймгуудын нутгаар сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, өдөртөө 9-14 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 21-26 хэм, бусад нутгаар шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 13-18 хэм дулаан байна. 5, 6-нд ихэнх нутгаар  дулаарна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top