Омогшлоор дүүрэн долоо хоног

Автор | Zindaa.mn
2017 оны 09 сарын 03

Тиймээ өнгөрч буй долоо хоног үнэхээр түүхэн долоо хоног байлаа. Монголын жүдо, боксын тамирчид ДАШТ-д амжилттай оролцож байна.

ЖҮДО: Монголчууд гуравт эрэмблэгдэж байна

Монголчуудыг омогшуулж, самсааг нь шархируулсан жүдогийн тамирчдаараа элгэн нэгт ахан дүүс минь бахархаж байна. Унгарын нийслэл Будапешт хотноо болж буй Жүдо бөхийн ДАШТ-нээс Монголын тамирчдын медалийн буухиа үргэлжилсээр өнгөрсөн шөнө +100 кг-д найдвар алддаггүй Найдангийн Түвшинбаяр аварга маань ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ.

 Жүдо бөхийн ДАШТ-ий эмэгтэйчүүдийн -57 кг-д зодоглосон олимпийн мөнгөн медальт Д.Сумъяа алтан медаль хүртэж, 48 кг-д Дэлхийн аварга М.Уранцэцэг гавьяат маань мөнгөн медаль, 63 кг-д жинд ОУХМ Б.Мөнгөнчимэг хүрэл медаль, .73 кг-ын жинд ОУХМ Г.Одбаяр хүрэл медаль тус, тус хүртээд байсан билээ. 

Олимп, дэлхийн хос медальтан боксчин төрлөө

Image result for Отгондалай ДАШТ-аас хүрэл медаль

Риогийн хүрэл медальт, гавъяат тамирчин Д.Отгондалай боксын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртлээ. Германы Хамбург хотноо ДАШТ-ий 60 кг-д өрсөлдсөн тэрбээр хагас шигшээ тоглолтод Францын тамирчин Софиан Омияд ялагдсанаар хэдийн ганзагандаа хийсэн хүрэл медалиа энгэртээ зүүв.

Хичээлийн шинэ жил эхэллээ

Энэ долоо хоногт хичээлийн шинэ жил эхэлж, сургууль, цэцэрлэг, их дээд сургуульд суралцагчид албандаа мордлоо. Энэ жил улсын хэмжээнд 1,422 гаруй цэцэрлэгт 252,7 гаруй мянган хүүхэд, ерөнхий боловсролын 798 сургуульд 575,8 мянган сурагч, 96 их, дээд сургууль, коллежид 150 мянган оюутан, суралцагч хичээлийн шинэ жилээ эхлүүлж байна. Мөн шинэ хичээлийн жилд 73,5 мянган хүүхэд эрдмийн босгыг алхаж нэгдүгээр ангид элсэн оржээ. Жилийн жилд цэцэрлэгийн хүрэлцээ хомс байдаг энэ жил яг л хэвээрээ. 40 гаруй мянган хүүхэд цэцэрлэггүй хоцорч, цоожтой хаалганы цаана уйлах нь нэгэнт тодорхой болоод байна.

14 хоногийн настай "Зүүний дүрэм" цуцлагдлаа

Баруун дөрвөн замаас зүүн дөрвөн зам хүртэл долоон уулзвараар зүүн гар тийш эргэхийг хориглосон шийдвэрийг хотын мэр цуцаллаа. Арван дөрөв хоногийн хугацаанд хэрэгжсэн зүүн гар тийш эргэхийг хориглох нь нийслэлийн  автозамын ачааллыг бууруулах зөв зохицуулалт байж чадаагүй учраас  хотын дарга нар ийнхүү шийдвэрээ цуцалсан байна. Харин ийм болчимгүй ажлыг санаачилж, төсвийн мөнгөөр багагүй тоглосон нийслэлийнхэнд хэн хариуцлага тооцох нь тодорхой бус байна.

Ийнхүү өнгөрч буй долоо хоног спортын амжилтаар дүүрэн болж өнгөрсөн ч болчимгүй шийдвэр гаргадаг нийслэлийн удирдлагуудын балгаас болж, иргэд нэлээдгүй их бухимдацгаалаа. 

С.Баяр

Эх сурвалж: Zindaa.mn

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Нараа(103.194.176.101) 2017 оны 09 сарын 04

Болдбаатар аваргыг дурсахгүй орхичих юм ааа

0  |  0
зочин(27.123.214.80) 2017 оны 09 сарын 04

омогшил,омогших гэдэг үгийг Цэвэл гуайн тайлбарт тольд арай өөрөөр тайлбарласан байх юм.Энэ үгийн утга нь омог цөс ихтэй- ууртай догшин байдлыг илэрхийлдэг.Сэтгүүлч хүмүүс үгний сонголтоо сайн бодож судалж байж сонгох хэрэгтэй бусуу

0  |  0
Иргэн(112.72.11.120) 2017 оны 09 сарын 03

Эвий дээ манай аварга энэ өндөрүүдийн дэргэд одой хүн шиг хэхэ

0  |  0
Zochun(202.70.46.225) 2017 оны 09 сарын 03

Zuunii duremtei holboitoi ulsiin tusuvt heden zuun sayiin hohirol uchirsan gedgiig ard olondoo il tod medeelel hiih zorigtoi MANgar bnu. Hen gegch huni kompani dansand ashig bolj orsniig il todorhoi bolgo

0  |  0
Top