Ханиадны эсрэг вакцины үнэ 33-45 мянган төгрөгийн хооронд байна

Автор | Zindaa.mn
2017 оны 09 сарын 03

Хүүхдийн хичээл, сургууль эхэлж, сэрүүний улирал айлсах гэж буйтай холбоотойгоор ханиад, томууны өвчлөл ихэсдэг билээ.

Сүүлийн жилүүдэд эцэг, эхчүүд ханиад, томууны эсрэг вакцинийг хүүхэддээ хийлгэх болсон. Тэгвэл энэ жил томуугийн вакцин хийж байгаа эмнэлгүүдийн үнийн талаарх мэдээллийг хүргэж байна. ХӨСҮТ томуугийн эсрэг вакциныг есдүгээр сарын дундуур хийж эхлэх бөгөөд өнгөрсөн жилтэй харьцуулахад үнийн хувьд бага зэрэг нэмэгдэх  гэнэ. Харин зарим хувийн эмнэлэгт томуугийн вакцин хийж эхэлжээ. Тухайлбал ”Улаанбаатар Сонгдо” эмнэлэг БНСУ-д үйлдвэрлэсэн томуугийн вакциныг 33 мянган төгрөгөөр хийх бөгөөд 08:30 цагаас 17:00 цагийн хооронд хийлгэх боломжтой юм байна.

Мөн ”Интермед” эмнэлэг 45 мянган төгрөгөөр, ”Баянгол” эмнэлэг 25 мянган төгрөгөөр хийж байна. ”СОС Медика Монголиа” эмнэлэг аравдугаар сарын 1-нээс эхлэн томуугийн вакцин хийх юм байна.

С.Баяр

Эх сурвалж: zindaa.mn

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top