Хүүхдээ гар утас, таблетаас хол байлгах үр дүнтэй аргууд

Автор | Zindaa.mn
2017 оны 09 сарын 03

Орчин үед бүх зүйл гар утаснаас бүрэн хамааралтай болсон гэхэд хилсдэхгүй. Энэ хэрээр гар утасны хэрэглээ нэмэгдэж байна. Дөнгөж хөлд орж буй хүүхэд хүртэл гар утас хэрэглэх энүүхэнд. Энэ нэг бодлын технологийн дэвшилт боловч нөгөө талдаа аюулын дохио болоод байна. Өнөөдөр бага насны хүүхдүүд ямар ч цензургүйгээр хүссэн мэдээллээ цахим орчноос авч байгаа. Улмаар ямар нэгэн гэмт хэргийн бай болох, бусдад уруу татагдах гэх мэт аюулд орох болсныг ЦЕГ-аас ч анхааруулаад байгаа юм. Тэгвэл хүүхдээ хэрхэн гар утас таблетаас хол байлагх вэ. Дараах зөвлөгөөг танд хүргэе.

1. Хүүхдийн тоон төхөөрөмж ашиглах цагийн хязгаарыг нарийн тогтооно
Зурагт, компьютер болон гажетийн дэлгэцийн өмнө өнгөрөөх цаг нь хүүхдийн наснаас хамаарна. Америкийн хүүхдийн эмч нарын академи дараах зөвлөмжийг өгчээ: Төрснөөс хойш 18 сар хүртэл: ямар ч дэлгэц, үүнд зурагт ч хамаарна. Гэхдээ хайртай өвөө эмээ, өөр бусад хамаатан садантайгаа скайпаар харьцаж болно. 2-5 нас хүртэл: дэлгэцийн өмнө өнгөрөөх цаг 1-ээс хэтэрч болохгүй. Дэлгэц гэдэгт: ухаалаг утас, зурагт, таблет, компьютер орно. 6 наснаас дээш хүүхдүүд тодорхой хугацаанд л дэлгэц харна (мэргэжилтнүүд өдөрт 2 цагаас хэтрэхгүй гэж үзэж байна). Гажет хэрэглэх цаг нь хүүхдийн эрүүл өсөлтөнд нэн шаардлагатай нойр, идэвхтэй хөдөлгөөн хийх үеийн цагаас авахгүй байх ёстой.

2. Бүү хоригло – өөр хувилбар санал болгоно
“Өөр юм хий” гээд шууд гар утас, таблетийг нь хураах нь хүүхдийг мухардалд оруулна. Өөр хувилбар буюу хүүхдэд сонирхолтой зүйл санал болгоорой: спорт, аялах, зурах, унших, загасанд явах – хүүхдийн насанд тохирсон ажил байна.

3. Үлгэр дуурайлал үзүүл
Хүүхдүүд эцэг эхийнхээ үйлдлийг хуулбарладаг. Ээж номтой бол хүүхэд ч гэсэн ном унших сонирхол төрнө, гар утастай ч мөн адил дүр зураг харагдана. Та гажет хэрхэн хэрэглэж байгаагаа дүгнээрэй. Их цаг зарцуулж байна уу? Цахилгаан шуудан, мэдээ зэргийг байнга шалгаж байна уу? Та өөрөө интернет, тоон төхөөрөмжөөс аль хэр чөлөөтэй байна вэ?

4. Интернетээр хүүхэдтэйгээ цуг зугаалахдаа удирдагч нь байгаарай
Интернет, тоон төхөөрөмжийг зөвхөн тоглоход ашигладаггүй, мөн мэдээлэл авахад ашигладаг болохыг хүүхэддээ үзүүлээрэй. Өөрөөр хэлбэл мэдээллийн их уурхайг бодитоор харуулна. Хүүхдийн сонирхолыг тат, сонирхсон зүйлийнхээ хариултыг өөрсдөө интернетээс олж унших чадварыг суулга, туршлагаасаа хуваалцаарай.

5. Хүүхдийн сонирхож байгаа контентийн чанарыг анхаарна
Интернет ашиглах, цахим хуудсаар зочлох эсэхийг эцэг эх нь 9 нас хүртэл нь хянана. Аль болох сургалтын цахим хуудсаар зочлуулж хүүхдийн анхаарал хандуулах, сэтгэн бодох чадварыг хөгжүүлэхэд чиглүүлнэ. “Эцэг эхийн хяналт” горимыг компьютер дээрээ тохируулснаар хүүхдийн нэвтрэх сайтыг хязгаарлаж болох ажээ.

6. Интернет, тоон төхөөрөмжийн бүсийг гэртээ тогтооно
Гэр бүлдээ интернет, гажетгүй бүс (унтлагын, хүүхдийн өрөө) болон цагийг (өглөөний цай, өдөр, оройн хоол, агаарт гарах) тодорхойлно. Хүүхдийн өрөөнд компьютер тавих хэрэггүй. Хоолны ширээний ард, хүүхдийн өрөөнд таблет ашиглахгүй гэдгийг нь сайн ойлгуулаарай. Хүүхдийн эмч нарын үзэж байгаагаар хүүхэд унтахаасаа 1 цагийн өмнө дэлгэц харахгүй байх нь зүйтэй гэжээ.

7. Өсвөр насны хүүхдэд сошиал сувгийн зарчмыг ойлгуулж, болзошгүй алдаанаас урьдчилан сэргийлнэ
12 нас хүртэл – ямар ч сошиал суваг байхгүй байвал сайн. 12 наснаас дээших өсвөр насны хүүхдүүд өөрийгөө ойлгож, эргэн тойрны харилцаа чухал болж эхэлдэг учраас сошиал суваг ашиглаж эхэлнэ. Энэ үед сошиал сувгийн зарчмыг сайтар ойлгуулаарай. Хүүхдээ өөрийн найз нарын тоонд оруулах, хүүхдийнхээ зургийг нийтлэх зэргээс зайлсхийнэ. Хүүхэд өөрийн орон зайтай байж өөрийн эрхээ эдлэх ёстойг та ухамсарлана биз ээ.

8. Эрсдэлийн талаар хэлж өгнө
Томчуудын хараа хяналтгүйгээр сайтаар зугаалах зөвшөөрлийг өгөх тэр үед та интернетийн аюулыг тайлбарлаж өгөх ёстой. Үүнд: Интернет-хорт явуулгыг хэрхэн хүлээн авах Гаж үзэгдэл байгааг Хувийн мэдээллээ нээлттэй орхисноос үүдэх аюул Элдэв мэдээлэл татах Интернетэд тавьсан болгон нийтэд нээлттэй байх учраас аливаа мэдээлэл тавихдаа маш болгоомжтой хандах ёстойг Ямар нэгэн алдаа хийсэн бол аав ээждээ айлгүй шууд хэлж тусламж хүсэх ёстойг анхааруулан хэлээрэй.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top