В.Путинаас А.Литвиненко, Сергей Магниткийгийн үхлийн шалтгаан, М.Ходорковскийн хэргийн талаар заавал асуух хэрэгтэй

Автор | Zindaa.mn
2017 оны 09 сарын 03

The Times сонины редакторууд болох Дэвид Милибэнд, сэр Малколм Рифкинд, Жек Стро, Маргарет Беккет нар “ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинаас А.Литвиненко, Сергей Магниткийгийн үхлийн шалтгаан, М.Ходорковскийн хэргийн талаар заавал асуух хэрэгтэй” гэсэн зөвлөгөөг өгсөн захидлыг улсынхаа Ерөнхий сайдад илгээсэн байна.

            Тэд захидалдаа дээрхээс гадна ОХУ-ын эрх баригчид бизнесмэнүүдээ хамгаалдаггүй, тийм учраас бизнесмэн хүн авлига, хуульгүй байдлын золиос болдог гэж бичжээ. Тэд А.Литвиненкогийн хэргийг сөхөх нь Лондоны эрх ашигт нийцнэ гэж үзэж байгаа юм байна.  

“Аюулгүй байдлын алба Оросыг сөнөөх нь” номоороо шуугиан тарьж, тэр үед Ерөнхийлөгч Владимир Путинтэй тэрсэлдэн Лондонд учир битүүлгээр нас барсан Александр Литвиненкогийн үхлийн шалтгааныг мөрдөх хүсэлтийг түүний гэргий Марина Литвиненко Страсбургийн шүүхэд гаргаад байгаа билээ.

Түүний цогцсонд хийсэн задлан шинжилгээгээр биеэс нь радио идэвхт полоний-210 бодис илрүүлсэн нь өвчний улмаас бус хэн нэгний гарт амь үрэгдсэн гэх таамаглалыг дэвшүүлсэн. Марина Литвиненкогийн хүсэлтийг хүлээн авсан Страсбургийн шүүх ирэх онд уг хэргийг үйлдсэн байж болзошгүй зарим хүнийг байцаах саналыг ОХУ-ын талд тавиад байгаа юм.

Хүний эрхийг хамгаалах Европын шүүх Оросын тусгай албаны ажилтан асан Думын гишүүн Андрей Луговойг байцаах хүсэлтэй байна. Түүнчлэн Александр Литвиненкогийн үхлийн шалтгааныг Оросын талаас хэрхэн мөрдөж байгааг ч тодруулах нь зүй хэмээн ажиглагчид үзэж буй.

Тус улсын эрх баригчид болон холбогдох албаныхан энэ талаар ямар нэгэн мэдэгдэл хийгээгүй байна. Мөн “Wikileaks” цахим хуудсанд нийтлэгдсэн баримтуудад Александр Литвиненког хөнөөхөөр зэхэж байгааг Оросын тал мэдэж байсан тухай дурдсан байжээ.

 

С.Төгөлдөр

 

Сэтгэгдэл ( 9 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
irgen(62.167.114.16) 2017 оны 09 сарын 04

gadniihan urvagchidiig demjdeg bolohoor yu gej ch helne, asuugaad um olj doloono doo

0  |  0
123(202.21.106.148) 2017 оны 09 сарын 04

Урвагчид бYгд нохойн Yхлээр Yхнэ

0  |  0
зочин(66.181.180.160) 2017 оны 09 сарын 04

Путин хүчтэй удирдагч.

0  |  0
Г.Батнасан(202.179.31.111) 2017 оны 09 сарын 03

Хэн ч хэнээсээ асуух зүйл бий дээ. Энэ асуугаад байгаа хүмүүсээс асуух зүйл бүр их бий.

0  |  0
Иргэн(184.71.167.38) 2017 оны 09 сарын 03

Урвагчид хэзээ ч үхнэ. Новшийн Англичууд дэмий донгосч байна.

0  |  0
НОВШОО(202.72.245.194) 2017 оны 09 сарын 03

ТЭГЭЭД БҮГДЭЭС НЬ БҮХ АЛЛАГЫН ТУХАЙ АСУУГААЧ 60 МЯНГАН АЛАГДСАН ИРГЭДЭЭС ЭХЛЭЭД СҮҮЛД АЛАГДСАН 5 ИРГЭНИЙХЭЭ ХЭНД АЛУУЛСНЫГ АСУУГААЧ

0  |  0
зочин(103.229.121.216) 2017 оны 09 сарын 03

Хүний хэрэгт оролцдог мануунууд эхлээд Жон Фитцжеральд Кенниди болон Мартин лютер Кинг,Роберт Кеннеди нарыг яагаад алснаа тайлбарлачихвал зүгээр бус уу.Манай цогт эх оронч О.Дашбалбарыг алснаа бас тайлбарлачихаач,ноход оо.

0  |  0
Top