Ажилгүйчүүдээр зам бариулна

Автор | Zindaa.mn
2017 оны 09 сарын 03

АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп ажилгүйдэлтэй тэмцэх, улсынхаа дэд бүтцийн салбарыг сайжруулах давхар зорилготой урт хугацааны хөтөлбөр боловсруулжээ. Висконсинд болсон Үйлдвэрчний эвлэлүүдийн фестивальд оролцох үедээ тэрбээр энэ тухай мэдэгдсэн байна. Төлөвлөгөөнд ирэх зургаан жилд багтан 150 мянган миль (240 мянган км) хатуу хучилттай зам, 6000 км төмөр зам, 150 миль нислэгийн зурвас барина хэмээн тусгагджээ. Ингэснээр нислэг хойшлогдох буюу цуцлагдах явдал илт багасахын дээр ирээдүйд хийхээр төлөвлөж байгаа хурдны төмөр замын үндэсний сүлжээ байгуулах ажлын үндсэн хэсэг нь бэлэн болох юм байна. Энэ бүхнийг 50 тэрбум ам.долларт багтаан хийж дуусгана гэж төлөвлөжээ.  Энэ бүх төлөвлөгөө нь эцсийн эцэст ажлын байр нэмэгдүүлэх зорилготой гэж Д.Трамп онцолсон байна.

 

С.Төгөлдөр

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
yt(66.181.177.202) 2017 оны 09 сарын 03

AMERIKAD AJLIIN BAIR BULAAH ROBOTUUDAD ZAM BARIULNMAAR

0  |  0
Top