14 хоногийн турш та биднээр даажигнасан хотын удирдлагуудад хариуцлага тооцъё

Автор | Zindaa.mn
2017 оны 09 сарын 03

Нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах нэрийдлээр хотын удирдлагууд "Хор найруулсаар". "Хор найруулсаар" гэдэг нь болсон болоогүй төсөл хөтөлбөр санаачилж, түүнийгээ хэрэгжүүлэхийн тулд нийслэлийн төсвөөс нэлээдгүй мөнгө зарцуулах. Хамгийн харамсалтай нь хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөр нь иргэдэд бус эрх дархтанд ашигтай, хүндээ бус албан тушаалтнуудад ашигтай бизнес болон хувирдаг нь бодит үнэн.

Үүнийг гэрчлэх хамгийн том жишээ бол Зүүн эргэхийг хориглосон явдал юм. 14-хөн хоногийн настай энэхүү ажилд нийслэлийн төсвөөс 14 сая төгрөг зарцуулсан байх жишээтэй. Олны бухимыг хөдөлгөж, замын түгжрэлийг засах бус завхруулж орхисны төлөө өдөр бүр татвар төлөгч та бидний халааснаас нэг сая төгрөг урссан байна. Үүнийгээ ч холбогдох албан тушаалтнууд нь хүлээн зөвшөөрчээ. Тодруулбал, 

Нийслэлийн Засаг даргын орлогч, Дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан дарга, Түгжрэл бууруулах ажлын хэсгийн ахлагч П.Баярхүү хэвлэлд өгсөн ярилцлагадаа 

"Энхтайвны өргөн чөлөөнд Офицеруудын ордноос Таван шар хүртэлх авто замын тэмдэг тэмдэглэгээ, сайжруулах шинэчлэх ажилд Нийслэлийн төсөвт 900 сая гаруй төгрөг тусгасан юм. Энэ ажил одоогоор хийгдэж байна. Харин энэ ажлын хүрээнд тэмдэг тэмдэглэгээний мөнгөн дотор нь энэ зохицуулалтын төсөв явж байна. Нийтдээ тэндээс арав гаруй сая төгрөг л зарцуулсан. Тэмдэг тэмдэглэгээ сайжирч хөдөлгөөнд саадгүй бол хотын өнгө үзэмжид сайнаар нөлөөлнө. Тэрнээс биш яг энэ зүүн эргэхтэй холбоотой 900 сая төгрөг гаргасан зүйл байхгүй" хэмээн ярьжээ.

Түүний ярьсан арав гаруй сая төгрөгийг өөр нэгэн эх сурвалжаас авсан мэдээллээр 14 сая төгрөг зарцуулсан болох нь тодорхой болсон юм. П.Баярхүү даргын хэлснээр бол хэнд ч хэрэггүй ийм ажил санаачилж, 14 хоногийн турш 14 сая төгрөг зарцуулсан нь сонин биш бололтой. "Тийм их 900 сая төгрөг ороогүй арав гаруйхан л сая төгрөг зарцуулсан" гээд хээв нэг хариулж суугаа хотын удирдлагаас үнэндээ ичиж байна. Тэдний хувьд 14 сая төгрөг юу ч биш бололтой. Үнэндээ өнөөдөр ийм судалгаагүй, бүтэлгүй ажил санаачилж, бүтэлгүйтүүлснийхээ төлөө албан тушаалтнууд хариуцлага тооцох учиртай юмсан. Гэтэл татвар төлөгчдийн мөнгөөр 14 хоногийн турш өдөрт сая, сая төгрөг салхинд хийсгэсэн эрх дархтнууд юу ч болоогүй юм шиг ярьж сууна. Хамгийн гол нь энэ хугацаанд иргэдийнхээ уур уцаарыг ямар их хүргэснээ  эрхэм хотын удирдлагууд мэддэг болов уу?

С.Баяр

Эх сурвалж: Zindaa.mn


Сэтгэгдэл ( 11 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зрчин(66.181.184.112) 2017 оны 09 сарын 04

МАН ын дарангуйлал үүгээр зогсохгүй хууль бус торгууль татвар хураамжинд ард түмэн сөхөрч байна хуульгүй чанаргүй зам дээр хууль шаардаж хэлмэгдүүлж торгоно замын сан орон нутгийн сан гэж алхам тутамд хураамж авна үндсэн хуулиа зөрчиж ард түмэнд таалагдахгүй харгис хэлмэгдүүлэх тушаал захирамж гаргаж түүндээ цагдаагийн хүчнийг ашиглан торгож дарамталана МАН ын дарангуйлалыг үндсээр нь устгах ёстой газрын хөрснөөс арчих ёстой дэлхий дахинд коммунист дэглэм устаж үгүй болсоор байхад ардчилсан монголд байгаад байхдаа яаадгийн

0  |  0
ИРГЭН(202.179.25.91) 2017 оны 09 сарын 04

ЭНЭ Ч ЯАХ ВЭ? ЖИЖИГ ҮЗҮҮЛБЭР БАЙЛАА. ОДОО ЖИНХЭНЭ ТОМ ЖҮЖИГ ЭХЛЭХ ГЭЖ БАЙНА.АЗ ЖАРГАЛТАЙ УЛААНБААТАРЫН МААНЬ УТААТ ЖҮЖГИЙГ ЯАХ ГЭЖ БАЙНА.ХОТЫН ДАРГА НАРЫН ҮР ХҮҮХЭД МАНЬ МЭТИЙН ҮР ХҮҮХДҮҮДТЭЙ ХАМТ АМЬДАРЛАА ЮУ

0  |  0
Mmm(93.231.165.102) 2017 оны 09 сарын 03

Bolyoo

0  |  0
Г.Батнасан(202.179.31.111) 2017 оны 09 сарын 03

14 хоногийн алсын хараатай удирдлагатай нийслэлчүүд хөөрхий.

0  |  0
зочин(66.181.180.26) 2017 оны 09 сарын 03

Батболд энэ Баярхүү нарыгаа дагуулаад сумруугаа буцдаа Батүүлийг урьж ажиллуулая

0  |  0
ХОТЧИН(202.72.245.194) 2017 оны 09 сарын 03

ҮГҮЙ МӨН МАШ МУУ БАЙНА АА ДАЖЕ АЛИМАА ИЙМ МУУ БАЙГААГҮЙ ЮМ ДАА

0  |  0
ХОТЧИН(202.72.245.194) 2017 оны 09 сарын 03

ҮГҮЙ МӨН МАШ МУУ БАЙНА АА ДАЖЕ АЛИМАА ИЙМ МУУ БАЙГААГҮЙ ЮМ ДАА

0  |  0
bold(202.21.119.94) 2017 оны 09 сарын 03

bitgii xutsaj ulin dongod tur deer chin baigaa gedgiig bitgii mart mashin unaxaa l bolchix l doo ene jijigxen xotod xuduunii teneg garuud xynii unaj bsan geg unachixaad l peediigeed bxaa l bolichix l doo..xaashaa yum mashingyi yabj chadaxaa bolison xorboo yum uu xashaa yum be..malnuud malaa l xariul l daa

0  |  0
Top