Үс засуулбал жаргал ирнэ

2017 оны 09 сарын 04

НАМРЫН ЭХЭН ШАР БИЧ САР ДОЛООН УЛААН МЭНГЭТЭЙ ХӨХ МОРЬ ӨДӨР

  • Аргын тооллын: 2017.9.4, Даваа гараг
  • Билгийн тооллын: Шинийн 13
  • Наран ургах шингэх: 06.14-19.27
  • Үс засуулбал: Жаргал ирнэ
  • Барилдлага: Рашаан
  • Шүтэн барилдлага: Сансар
Тухайн өдөр нохой, хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. өдөр насны хүч дэлгэрнэ. Эм найруулах, угаал үйлдэх, бэр авах, насны авшиг, насны бүтээл хийх зан үйл хийгээд төрөл садан бололцох, худалдаа наймааны үйл, бурханы ёс ба тарни бүтээх, амраг нөхдийг хураахуйд сайн. Баруун чих хангинавал асрагдах, зүүн нь бол буян арвижих, нохой уливал гэрийн тэнгэр зайлсан, хэрээ гуаглавал эд агуурс олдох, тагнай загатнавал зочин ирэх, бие татвал гаслан болох, хөл татвал хувцас олдоно. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top