Осгосон иргэнийг аварчээ

Автор | Zindaa.mn
2017 оны 09 сарын 04

Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны Хилчний 16 дугаар гудамжны 17 тоотод оршин суугч иргэн н.Гансүх, Д.Энхжаргал нарын гэр хашаа  борооны үерт автаж иргэн 57 настай, эрэгтэй Батсуурь осголтын байдалд оржээ. Эмнэлгийн яаралтай тусламжийн автомашин тухайн айлд хүрэх боломжгүй байсан тул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга дэд хурандаа А.Батбаяр, Хэлтсийн орлогч, Гамшгаас хамгаалах төлөвлөлт бэлэн байдал хариуцсан ахлах мэргэжилтэн, хошууч Ц.Лхагвасүрэн, тус хорооны Засаг дарга н.Тэмүгэ нар тухайн иргэнд эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн аюултай бүсээс гаргаж яаралтай тусламжийн эмчид хүлээлгэн өглөө. 

 

Д.Амар

www.zindaa.mn

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top