5391 өргөдлийн эвлэрүүлэн зуучлал амжилттай болжээ

Автор | Zindaa.mn
2017 оны 09 сарын 09

Монгол Улсын нийт анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлалд 9096 өргөдөл ирсний 462 өргөдлийг журмын дагуу хүлээн авахаас татгалзаж, 490 өргөдлийг хүсэлт гаргагч өөрийн хүсэлтээр эргүүлэн татаж, нийт шийдвэрлэсэн 7364 өргөдлөөс 5391 буюу 73,2 хувьд нь эвлэрэл амжилттай болжээ.

Эвлэрүүлэн зуучлагчид гаргасан нийт 9096 өргөдлийн  7249 буюу 80 хувь нь иргэний эрх зүйн маргаан, 1827 буюу 20 хувь нь гэр бүлийн эрх зүйн маргаан, 20 буюу 0.002 хувь нь хөдөлмөрийн ганцаарчилсан маргаан байна.

Д.Дорж

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top