Жижиг, дунд үйлдвэрлэгчдийн үзэсгэлэн, худалдаа гарч байна

Автор | Zindaa.mn
2017 оны 09 сарын 09

Нийслэлийн жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжих зорилго бүхий, бараа бүтээгдэхүүнийг гадны зах зээлд таниулан сурталчлах “Улаанбаатарт үйлдвэрлэв-2017” үзэсгэлэн худалдаа МҮЭСТО-д  гарч байна.

Үзэсгэлэнд 111 иргэн, аж ахуйн нэгж бараа бүтээгдэхүүнээ үйлдвэрийн болон хямдралтай үнээр худалдаалж байгаа. Иргэд үзэсгэлэн худалдаанаас цагаан идээ, жимсний чанамал, зөгийн бал, үндэсний үйлдвэрлэлийн гутал, хувцас, дээл, малгай, бэлэг дурсгал, ахуйн бүтээгдэхүүн худалдан авах боломжтой.

Д.Дорж

www.zindaa.mn  

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top