Хятадчилагдсан бодлого, мафижсан Засгийн эсрэг зогссон Ц.Нямдорж, Ч.Улаан нарт баярлууштай

Автор | Zindaa.mn
2017 оны 09 сарын 09

 

 УИХ-ын дэд дарга Ц.Нямдоржийн хэлсэнээр “Үнэн ганцаардаж, шударга ёс өнчрөх”-ийн ирмэг дээр ирсэн энэ цаг үед МАН-ын УИХ-д суудалтай 33 гишүүний зоримог үйлдэл монголчуудад болон Монголын ирээдүй хойчид итгэл найдварын утааг үнэртүүлэв. Харин хүн зоны сэтгэлд гал дүрэлзүүлж, итгэлийг нь улам бадраах мөч мөдхөн ирэх бизээ. Шударга үнэн ялахад эр зоригтнууд болоод, чин үнэнийг таньж мэддэг эрхэм хүмүүсийн дуу хоолой, ноён нуруу, зүтгэл сэтгэл ямар их хэрэгтэйг УИХ-ын ээлжит бус чуулганы үеэр олж харав, бид.

МАН-ын 30 гишүүн Засгийн газрыг огцруулах бичигт гарын үсэг зураад өргөн барьсаны дараагаар УИХ дахь бүлгийн нөхдийнхөө өмнө дээрх бичигт гарын үсэг зурж, 60 тэрбумынханы сэтгэлийг гонсойлгосон хүн бол Ц.Нямдорж гишүүн. Харин УИХ-ын ээлжит бус чуулганы өмнөхөн тэдний эгнээнд элсэхээ илэрхийлж, гарын үсгээ зуран дахин нүдийг нь харанхуйлуулж орхисон нь УИХ-ын хашир гишүүдийн нэг Ч.Улаан байв. 60 тэрбумынхны хувьд нүдэнд унасан бөрт болж хувирсан энэ хоёр гишүүн, зүдэрсэн төрд толгойг нь өргөлцөх сайн түшээ чухаг гэдгийг үйлдлээрээ харуулж чадлаа.

Төрийнхөө толгойг өргөлцөж, шударга үнэний зам мөрд оруулахад энэ хоёр хүний тус мөн ч их хэрэгтэй билээ. Сэтгүүлч Ш.Сүхбаатар нэгэнтээ, АИХ-ын тэргүүлэгчдийн дарга Ж.Самбуу агсаныг “Монгол төрийн мэргэн өвөө” хэмээн тодотгосон нь бий. Харин энэ удаад дээрх хүндлэлийг Ц.Нямдорж, Ч.Улаан нарын хувьд дүү гишүүдээсээ хүртсэн гэлтэй. Монголын төр авлига, хээл хахууль, албан тушаалын наймаа, өөрийн эрх ашгийн төлөөх шуналтнуудын сүлжээнд хэрэгдсэн энэ цаг үед тэдний дуу хоолой, хатуу боловч үнэн үг хамгийн чухал байв. 

Намынхаа хоёр нүүргүй лидер гэдгээ Ц.Нямдорж дахин харуулж, Засгийн газар огцрох ёстой шалтгааныг,  Засгийн газар Эрдэнэт үйлдвэрийн асуудлыг шийдэлгүй бүтэн жил болж байна. Худалдаа хөгжлийн банк Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг авсан асуудалд Засгийн газар  ажилласангүй. ТУЗ-ийн даргыг нь солих гэж нэг оролдсон. Гүйцэтгэх захирлыг нь солихоос өөр юм хийсэнгүй. Тийм учраас би Засгийн газрыг огцруулах бичигт гарын үсэг зурсан. Засгийн газрыг огцруулах асуудал бол олигархуудтай хийж буй тэмцлийн нэг хэсэг юм шүү. МАНАН-гаас салъя гэсэн ойлголт гэж бодож байна. АН-ынхан баярлаж байна гэж сонссон. Баярлаад байх зүйл байхгүй. Ц.Элбэгдорж гэж зальжин хүний найруулсан хороос болж Монголын төр дуусч байна... гэж тайлбарлан огцруулах талынхны эгнээнд суусаар хурлыг өндөрлүүлэв. 60 тэрбум, концессын гэрээнийхэн ч Ц.Нямдорж гишүүнийг нэгэнт гаргасан шийдвэрээсээ ухардаггүйг мэдэж байгаа учраас хүрлийсэн чигээр хоцров.

Ч.Улаан гишүүн Монголын төрд олон жил ажилласан, зүг чигээ мэддэг хүн гэдгээ мөн харуулсан, нотлосон юм. Түүний хэлсэн үг, хийсэн үйлдэл М.Энхболд, Ж.Эрдэнбат тэргүүтний зүрхэнд шар ус хуруулсан бизээ. Тэрээр, “Өнөөдрийг хүртэл би аль ч талд орж байр суурь илэрхийлээгүй явж ирсэн. Шийдвэр гаргах цаг дөхөх тусам асуудлууд тодорхой болж байна. Тусгай хяналтын дэд хорооны хуралдаанд зарим зүйл ил боллоо. Хууль хүчний байгууллагад захиалга өгч тагнаж чагнасан зүйл байхгүй юм байна, Гэхдээ үүнтэй зэрэгцээд ойлгомжгүй зүйлүүд ч гарч ирлээ. Яагаад Тусгай хяналтын дэд хороонд энэ асуудалд холбогдсон гэгдээд буй хүн оролцож, тэгээд хурлын явцыг нийтэд дэлгэж байгаа юм бэ? Бодитой дүгнэлт хийхэд албан тушаал эрх мэдэл саад болж байгааг ойлгож авлаа. Тиймээс намынхаа эрх ашгийн төлөө бүгд ижил нөхцөлд очих нь зөв. Ингэж байж намынхаа үйл ажиллагаанд бодитой дүгнэлт хийж чадах юм байна.” гэж хэлээд эрсхэн, Засгийн газрыг огцрох нь зүйтэй гэж үзэв. Түүний ч зөв.

 Монголын төрд олон жил зүтгэсэн тэд төвийг сахин үг хэлэлгүй гарын үсэг зурсан нөхдөө дэмжээд суух боломж байв. Гэвч тэдний үг хамгийн хэрэгтэй. Сангийн сайдаар Ч.Улаан гурвантаа томилогдсоны дээр Шадар сайдын албыг нэг удаа хашсан туршлага бий. Хууль зүйн сайдаар Ц.Нямдорж мөн адил гурвантаа томилогдон, дэд сайдын суудалд нэг удаа суужээ. Улсын их хурлын даргаар ажиллаж байхдаа ямархан зангаргатай байсныг нь ард түмэн мэднэ. Тэдний энэхүү арвин туршлага, төрийн хүний ноён нуруу өнөөгийн мафижсан Засгийн газрын эсрэг зогсоход нөмөр нөөлөг болж чадав. Ард нь Ц.Элбэгдорж, Т.Бадамжунай нарын нэр дуулдах, ил нь М.Энхболд, Ж.Эрдэнэбат нарын нүүр цухуйх энэ төрийн мафийн сүлжээний эсрэг зогсоход хамгийн чухал хүмүүс мэдээж Ц.Нямдорж, Ч.Улаан нар ч байж мэднэ. Дээрх нөхдийн арга залийг, аалзны тор мэт хэрэлдсэн сүлжээг хаанаас эхлээд хаана төгсдөгийг энэ хоёр эрхэм гадарлана ч, доторлоно ч...

  Учир нь тэд Монголын төрд тэдэнтэй зэрэг, магадгүй заримаас нь өмнө хөл тавьсан. Энэ хоёр эрхмээс тойргийнх нь сонгогчид нэг ч удаа нүүр буруулж байсангүй.  Тэдний сэтгэл зүрх, оюун ухаан, цэгц шударгыг нь үнэлэн дээдэлж, итгэж ирсэнийх бизээ. Итгэлийг нь ч энэ удаад мөн алдсангүй. Дараагийн сонгуульд нэр дэвших боломж гарвал Ч.Улаан, Ц.Нямдорж нар сонгогдох магадлал тун өндөр.

Манжийн дарлалд 300 жил зовсон хувь заяаны сүүдэр дайрах мөч тун ойрхон байв. Хятадчилагдсан бодлого, худалдагдсан хууль хяналтынхан, мөнгөөр сандал ширээнд авирч албан тушаалд хүрсэн дарга даамлууд, мафижсан төрийн хүнд нударгын далайлт дор хэдэн ч оныг туулах байсныг хэн мэдлээ.

Шударгын талд зогссон Ц.Нямдорж, Ч.Улаан нарын үйлдэл нь сонгогчдынхоо, ард түмнийхээ итгэлийг өндөрт өргөж чадлаа. Засгийн газрыг огцруулсан 33 гишүүн ийм хоёр нөмөр нөөлөгтэй байхад, дараагийн алхам нь ч тэдний талд шийдэгдэх нь гарцаагүй. Ийм хүмүүсийн сэтгэл зүрхийг 60 тэрбумынханы хэдэн сая доллараар ч үнэлэгдэх “татгалзах аргагүй санал” ирүүлээд ч үл эргүүлнэ. Монголын ирээдүй өөдрөг, монголчуудын хувь заяа их билээ. 

 

З.Говьсайхан

Эх сурвалж: www.zindaa.mn

Зөвшөөрөлгүйгээр хуулбарлан нийтлэхийг хориглоно

 

 

Сэтгэгдэл ( 90 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Жунай(202.9.41.200) 2017 оны 10 сарын 25

Бадамжунай бол 60 тэрбумынхныг бойжуулагч

0  |  0
иргэн(59.153.113.49) 2017 оны 09 сарын 13

Нямдоржид хэзээ ч маргааш гэж байгаагүй. Байнга л өчигдөр, уржигдар элэнц хуланцаа ярьж явдаг. Ямар ч төлөвлөлт, төлөвлөгөө гэж байхгүй. Төрд 27 жил буг болж суухдаа өөрчлөлтийн тухай нэг ч үг ган хийж үзээгүй. Монголын ирээдүй ямар байх ёстой, түүнийг яаж өөрчлөх тухай ойлголт ч байхгүй. Байнга л урьд цагийн юм ярьж улиглана. Нямдоржоос асуу. Маргаашийн тухай. Хариулт нь юу гээч. Элбэгдоржийн шахсан хороос болсоон гэнэ. Хэрвээ энэ төр хордсон байгаа юм бол хорыг тайлах ерөндөгийг ард түмэн 65 болгоод өгчихсөн шүү дээ. Бэрхшээлийг давж гарч чадахгүй байгаа хүмүүст дахин хэзээ ч битгий итгэ.

0  |  0
туул(183.81.171.2) 2017 оны 09 сарын 12

Хаянхарваа гэж дарханд баяжсан нөхөр худлаа чанга дуугараад хоцрогдсон амьтан ш дээ. н.энхболд лүндээжанцан,тэрбишдавга эд нар бол шудрага улсууд мөн үү

0  |  0
Jjj(108.92.148.34) 2017 оны 09 сарын 11

Mongoliin turd, ter tusamaa MAN d bas ch gej shudarga tseh humuus bnaa bna.Za AN d bol Batzandangaas uur hun baihguidee bugd luivarchid.zagalmailsan rseg n Elbegdorj

0  |  0
Иргэн(202.9.40.230) 2017 оны 09 сарын 11

Хэрэв Нямдорж ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн бол монголын ард түмэн 100% сонгох байлаа. Ард түмнийхээ хөрөнгийг хулгайлагч, луйварчин Баттулга сонгогдохгүй л байх байлаа даа.

0  |  0
zochin(103.26.193.111) 2017 оны 09 сарын 11

Ц.Нямдорж, Ч.Улаан нар маш үнэнийг хэлсэн. залуучуудын ирээдүйн талд зогсож чадлаа. Үнэнхүү улс төрч гэдгээ харууллаа. Та 2 т баярласан. Лүндээжанцан гэж үхэр байна. Үндсэн хууль гэж солиороод явахий.

0  |  0
zochin(27.123.214.114) 2017 оны 09 сарын 11

yun balai garchigtai um de hudlaa ner ugsun bna shuu chi iim sonin 2 hund ain

0  |  0
ОДОО БОДДОО(202.72.245.205) 2017 оны 09 сарын 11

МАФИЙН ГИШҮҮД МАФИЙНХАА ЭСРЭГ ГЭЖ ЮУ БАЙСАН ЮМ БЭ ЗҮГЭЭР Л МАФИ ЭРХ АШГИЙН ХУВААГДАЛД ОРЛОО

0  |  0
хуульч(202.9.42.59) 2017 оны 09 сарын 11

амжилт хүсье

0  |  0
65-n teneguuded(182.160.0.8) 2017 оны 09 сарын 11

za ene hoyrt yund ni bayrladag ym ter suudal erh medliin tuluu baildaaan chin hedch hurteelgui mongoliinhoo tuluu naad urdah ajilaal sain hii teneguudee

0  |  0
Jetro(66.181.186.218) 2017 оны 09 сарын 11

Amjilt

0  |  0
Баагий(43.228.131.230) 2017 оны 09 сарын 11

Нямдорж шиг улс төрч Монголын төрд ус агаар мэт хэрэгтэй байна.Эрдэнэтийн асуудлыг хэн сөхөв,60 тэрбумыг хэн батлав. Намын шудрага бус явдлыг хэн эсэргүүцэж байна.

0  |  0
яаг(103.10.23.123) 2017 оны 09 сарын 11

Хашир дог архаг хулгайч шиг сэтгэдэг хүн гэж үнэн дээ Ямарч зүүлээс үлдээд байдаг дараа нь өөрт хэрэгтэй байраа эзлээд байдаг хүн бол Нямдорож Олон жил шоронгоор явсан хулгайч шиг сэтгэнэ гэнээ тэрч тиймэрхүү тал би Хууль ч улс төрч хүн аргүй дээ

0  |  0
иргэн(103.10.23.123) 2017 оны 09 сарын 11

Нямдорожод итгэхэд бэрх хүн дээ Олон жил шород суугаад хэзээ хаана үлдээ мэддэг болсон хүн Хар дэвтэр энэ тэр гээд их но би Давхар мэх явах би дээ ,, Энхболдийг намыг яваж байна гэж бод гээд хашгарч байсан хүн шүү дээ

0  |  0
зочин(202.131.247.35) 2017 оны 09 сарын 11

Миний дүү зөв бичжээ. Нямдоржоос өөр хүнийг тавиад энэ төр засгийн мафжсан хар хүчийг сорин зогсож, зайлуулж чадахгүй. Энэ хүн хууль зүйн сайд байхдаа эрүүгийн гэмт хэрэгтэн мафийнхныг яаж зайлуулж байсныг Монголын ард түмэн мартаагүй байхаа

0  |  0
зочин(66.181.165.36) 2017 оны 09 сарын 11

мэдлэгтэй ариун туршлагатай 2 гишүүнээсээ үг сонсож саналыг авч ЗГ раа байгуулж,энэ 2 оо багтаа багтааж ажиллахгүй бол мөн удахгүй ахин ЗГ чинь унаж мэднэ шүү

0  |  0
Ххх(90.194.219.76) 2017 оны 09 сарын 11

Сайд болох гэж санаархсан 2 еерсдийгее рекламдаж бичуулж эхэллээ

0  |  0
Зочин(139.59.225.84) 2017 оны 09 сарын 11

Луйварчид унаад луйварчид гарна гэж юу байсан юм. Одоо иргэдэд хэрэгтэй хүмүүс бол шинэ засгийн хүмүүс. Хуучны албан тушаалаас айж мөнгөнд дарлуулдаг хэн нэгний гар хөл төрд ажил хэрэггүй. Яг л сая засгийг унагаахад гар бие оролцсон хүмүүс засагт тохирно. Гэхдээ энэ 2 бүтэхгүй ээ

0  |  0
СЭРЭЭ(94.242.246.23) 2017 оны 09 сарын 11

ХЯТАДААС САЛАХЫН ТӨЛӨӨ ЮУ Ч ХЙИСЭН БОЛНО

0  |  0
asa(202.131.248.213) 2017 оны 09 сарын 11

Муугаас салахийн тулд бүхийл боломжийг бүү алд......МАН-ын авилгалч хулгайчдаас Намаа салгахын тулд Хүрэлсүх тун зөв алхам хийсэн бна..

0  |  0
Зочин(122.201.23.122) 2017 оны 09 сарын 11

Ц.Нямдорж Монгол төрийн төлөө мөн чанар ямар байдгийг харууллаа. Олон түмэн үнэхээр тааламжтай хүлээн авч байна.

0  |  0
төрөө(77.247.181.165) 2017 оны 09 сарын 11

энэ 2 хүн монголын улс төрд олон жил явсан.... гэхдээ энэ шударга ёсны төлөөх тэмцэлд оролцсон сайн хэрэг боллоо

0  |  0
zochin(66.181.165.91) 2017 оны 09 сарын 11

sn bna. shudraga bsan. Ta nartaa bayr hurgie. Zaluuchuud shudraga uneniig helj chaddag , baij chaddag ene 2 shig baih heregtei shuu

0  |  0
зочин(65.49.14.89) 2017 оны 09 сарын 11

яаааг үнэн шүү

0  |  0
zochin(122.201.24.192) 2017 оны 09 сарын 10

YUN bayr hkurgikh . Ene 2 zeneg odoo kheruul khiikhee bolij nam damjij ybakhaar tetgebertee suu,

0  |  0
Энхболдыг дийлэх үү(66.181.179.191) 2017 оны 09 сарын 10

Газрын баялгийн наймаа тай холбоогүй тендер авч байгаагүй шахаа наймаа нд оролцоогүй улс төрчийг монголоос олох уу?? Намын томчууд жижигчүүдтэйгээ наймаа хонжооны утсаар холбогдон хэлхэлдэж аалзны тоо шигээр монголын төрийг бүрхсэн бгаа нь өнөөдрийн ганц үнэн. Ман-ын засаг унагаасан хэд иргэдийн итгэл найдварыг хугалахвий гэсэн айдас сая бас цуг төрсөн

0  |  0
zochin(59.153.87.198) 2017 оны 09 сарын 10

ene hoer togtsog mongoliin toroos turgen zailaasai.

0  |  0
Зочин(202.179.27.9) 2017 оны 09 сарын 10

Ж.Эрдэнэбатын засгийн газар ямарч толовлогоо тооцоо судалгаагуй зорилгогуй зориггуй тууштай биш шударга биш хойрго удаан ажиллагаатай з/г бсан Ор зээл, татвар нэмсэн дотоод нооц бололцоогоо ашиглаж толгойгоо ажиллуулж том тосол хотолборуудийг ходолгохийн оронд хялбараар нь ор зээл тавьж татвар нэмэхийг урьтал болгосон , нэн тэргууний тулгамдсан асуудлаа эмзэгхэн эдийн засагт тохируулан шийдэхийн оронд засгийн газрынхаа гишуудийн хувийн ашиг сонирхолыг улсынхаас дээгуурт тавьсан,хууль дурмээ оорсдоо байнга зорчдог ;хуухдийн монгийг бух хуухдэд олгоход гаргасан журмаа мордоогуй

0  |  0
Зочин(150.129.141.132) 2017 оны 09 сарын 10

Нямкаг Хятадын тагнуул гээд тагнуулын Баатар батлаад байдгүй билүү. Тэгээд тэр хүнийг шоронд хийсэн. Гүйцэтгэх байгуулгыг улс төрд ашиглаж эхэлсэн хүн чинь Нямка өөрөө биш үү. Одоо болохоор мөрдсөн тагнасан асуудал урд нь байгаагүй юм шиг ярих нь шудрага гэж нэрлэгдээд байгаа Нямкад зохих уу. Улаан бол үргэлж урваж байсан. Намбарын хүү гэрчилж чадна. Энэ хоёр хүнийг яаж бөгс долоож байсан талаар Намбар мөн их ярьсан даа. Одоо бөгс долоогч урвагчид баатар болсон уу. Тэгвэл залуучууд мундаг багш нартай юм байна. Урвагчид, шуналтнууд биднийг удирдах болж дээ.

0  |  0
Зочин(202.9.42.158) 2017 оны 09 сарын 10

Давхар дээл дэд сайд гэж хадуурах юм б.на

0  |  0
зочин(122.201.24.199) 2017 оны 09 сарын 10

Ц.Элбэгдорж 8 жил төрийн тэргүүнээр ажиллаад эцэст Эрдэнэтийн 49%-ийг аваад явах гэж УИХ-ын чуулган дээр ч ухуулж үзлээ, Худалдаа хөгжлийн банкны хувьцаа эзэмшигч Элбэгдорж энэ банкаар дамжуулж төрийн мөнгөөр ОХУ-тай Эрдэнэтийг наймаалсан нь гэмт хэрэг атал шүүх нь өмгөөлөөд, М.Энхболд, Ж.Эрдэнэбат нар хаацайлаад байгаа нь учир мэддэг олны дургүйцлийг их хүргэж байна даа.Иймийн учир Засгийн газар огцров. МАН-ын нэр хүнд, Засгийн газрын тогтвортой байдлаас илүү олигархийн бүлгээс салах нь чухал.

0  |  0
зочин (103.229.120.7) 2017 оны 09 сарын 10

Дараагийн засгийн газарт АН-ын гамингууд суух эрхгүй битгий горьд.

0  |  0
dd(66.181.177.96) 2017 оны 09 сарын 10

Монголын төрд олон жил үнэн үг ярьсан хийсэн бүх юм эсрэг худал.Одоо байгаа энэ нийгэм эдийн засгийн загалмайлсан эцэг нар.Эд нар үнэхээр тулхтай байсан бол !!!

0  |  0
зочин(103.26.193.44) 2017 оны 09 сарын 10

ДЭМЖИЖ байна НЯМДОРЖ гуай хуулийн сайд болж нэг мөр цэвэрлэж өгөөрөй гэж гуйж байна яг БАЛ дарга шиг

0  |  0
иргэн(150.129.143.25) 2017 оны 09 сарын 10

Энэ үйл нэргийг анхлан зоригтой эхлүүлсэн Аюурсайхан хүүд талархая_Нямдорж улаан хоёр ч их нөмөр болох байх.Одоо Энхболдыг л улс төрөөс бүрмөсөн зайлуулах хэрэгтэй.Удаа дараа Энхболдыг УИХын суудалд суулгасан Төв аймгийнханд үнэхээр харамсаж явдагдаа

0  |  0
ХУРЭЛСУХ(66.181.190.24) 2017 оны 09 сарын 09

УЛААНАА ЧИ БИТГИЙ НЯМДОРЖИЙН НЭРИЙГ БАРЬЖ ЕЕРИЙГЕЕ ХАВЧУУЛААД БАЙ МУУ ХОРЧИН ПЯЗДА ТЕРЕЕС ЗАЙЛ

0  |  0
Одоо хаачихав(202.179.27.180) 2017 оны 09 сарын 09

Амьдралд хунд гээх ёсгуй 3 зуйл бдаг:Тэвчээр,Итгэл ,Шударга унэн Одоо яадаг билээ хумуус бид тэвчээрээ алдаж бн итгэл найдвараа гээж бн шударга унэн байдагт итгэхээ болилоо одоо ингэхээр яахав Бид хаашаа яваад бгаа хаа хурэхээ ч мэдэхээ блаа биднийг чиглуулэх хумуус нь ийм бхад бидэнд барьц гарц харагдахгуй бна одоо тэгээд яахав хаачихав

0  |  0
aaaaa(202.21.106.161) 2017 оны 09 сарын 09

Nymdaorj chini mongol ulsiin t esreg hujaagiin tuluu tagnuul hiij baisan hun dee.odoo u be tsag hurdan unguruh yumaa.ene hujaa tagnuul tegeed hujaagiin esreg yavsan gej yarij bgaa yum u

0  |  0
Иргэн(202.179.25.91) 2017 оны 09 сарын 09

Засгийн газар э/з жаахан сэхэл авах хандлага ажиглагдангуут яагаад засагт бга сайд нарын компанид дулдуйдав жаахан л санхуугийн боломж гарвал юуг эхлээд чухалчилж асуудалд хандахав бух юм толовлогоо тооцоотой судалгаатай эрэмбэтэй шийдэгдэж хийгдэж байх ёстой шуу дээ ингээгуй хувийн ашгаа улсынхаас дээгуурт тавьсн нь энэ засгийн удахгуй болсон гол шалтгаан тэгээд байнга хууль зорчдог Дээрээ суудлаа олохгуй бол доороо гуйдлээ олхгуй гэдг Эдийн ийм байж жирийн иргэдээс хууль сахиж ажиллаж амьдрахын яаж эргээд шаардахав оорсдоо зов улгэрлэхгуй байж

0  |  0
СЭЛЭНГЭ (202.179.31.10) 2017 оны 09 сарын 09

Эрдэнэбат Сэлэнгийн хятадчилах бодлогыг маш амжилттай хэрэгжүүлж эхэлсэн. Хятадын эрлийз ш оргилыг аймгийн засаг дарга эрлийз гантулгыг сумын засаг даргаар тавьсан. Энэ нам сэлэнгэд бүрэн эрлийзүүдийн гарт орсон.иймд Сэлэнгэчүүд бид эдгээр хужаа нараас яаралтай салах хэрэгтэй

0  |  0
Зочин(202.179.26.64) 2017 оны 09 сарын 09

Нямдоржоор энэ засгийн жолоог бариулвал гурван жил тэсэх байх. Тэгэхгүй бол бид ямар ч засаггүй хэрүүлээр амьдрах болно. Нямдорж сая дургүй хүргэсэн ч 31 дотроос хуруугаар өлгөх нь энэ л байна. Бусад нь цаашаа л байна, албан тушаалын донтонгууд.

0  |  0
ттөрийн албан хаагч(66.181.188.93) 2017 оны 09 сарын 09

Нэг морь уралдуулж байш н барьдаг Батэрдэнэ гэгч энэ огцролтод их үүрэг гүйцэтгэсэндээ. Мөн ч олон хүнийг яам тамга нийслэл гээд шахаагүй газар алга гэхэд болно. Бадамжунайгийн гүйцэтгэх ажлыг иймэрхүү нөхдүүд хийж монгол төрийн нэр хүэдийг гутассан нөгөө 60 тэрбумыг цуглуулж хураах ажлыг иймэрхүү этгээдүүд хийсэндээ. Түмэн олон мэдэж харж байгаа жишээ

0  |  0
Sanal(27.123.214.117) 2017 оны 09 сарын 09

Baharhaj baina, tuushtai baigaarai!!

0  |  0
Зочин(202.9.42.193) 2017 оны 09 сарын 09

Ордуудын ашиг сонирхол ман-н фракцуудыг алалцуулж байна ордууыг төрд авч атг цег-г хуйгаар нь халж өөрчилж байж төр засаг тогтворжино

0  |  0
Зночи(202.9.40.178) 2017 оны 09 сарын 09

Санал нийлэхгүй байна. Бүр 180 градус зөрж байна.

0  |  0
zochin(103.229.122.1) 2017 оны 09 сарын 09

odoo 33- bugdere said boloh gd uzeh blgui dee erh medliin tuluu uhen hatan guih yumaa hurelsuhteigee taarsan taar shuudainuud

0  |  0
Tuya(71.225.249.196) 2017 оны 09 сарын 09

Shudraga hvmvvsiig songoge tur tsevershige huuli tsagdaagiinhanuig tseverleh bolson

0  |  0
Tuya(71.225.249.196) 2017 оны 09 сарын 09

Shudraga hvmvvsiig songoge tur tsevershige huuli tsagdaagiinhanuig tseverleh bolson

0  |  0
Tuya(71.225.249.196) 2017 оны 09 сарын 09

Shudraga hvmvvsiig songoge tur tsevershige huuli tsagdaagiinhanuig tseverleh bolson

0  |  0
Зочин(202.9.41.87) 2017 оны 09 сарын 09

Хэрэлдээд маргалдаад яахав. Дараагийн сонголтууд хэн нь хэн болохыг харуулна шүү дээ. Харжл сууна

0  |  0
Zochin(27.123.214.118) 2017 оны 09 сарын 09

Nyamdorj erunhii said bolwol ard tumen bayrlana

0  |  0
зочин(103.229.120.90) 2017 оны 09 сарын 09

Зөв санаа бичсэн байна. Ер нь ард олон ойлгож байна аа. МАН-ын олигархиудаас салах арга энэ байлаа. 33-ын шийдвэр түүхэнд сайнаар биигдэх болноо. Долдой нар юугч яриад өмөөрөөд нэмэргүй цаг ирж байна. Монгол түмэн төрөөс төрсөн хулгайч нарт хичнээн дарлуулах юм. Ямар их балаг тарьж байна аа. М.Энхболдоо намаа яаралтай өгөөч одоог хүртэл байсаар байгаад эх орон хохирч байна аа.

0  |  0
zochin(103.229.122.188) 2017 оны 09 сарын 09

Mongoloo gesen setgel zurhtei humuus shu.Alivaa umand Nymdorj gyai shudraga handaj ad boldog ene hun muu lyivarchin hulgaich nartai adilhan eh orniihoo baylagiig hudaldaj idehgui hun

0  |  0
Zochin(66.181.179.222) 2017 оны 09 сарын 09

Hoyor hogshin lalar

0  |  0
М. Энхболд огцор(122.201.31.2) 2017 оны 09 сарын 09

Чадалтай улс төрчид хэрэгтэй үед зөв талд байж үнэ цэнээ мэдрүүлдэг чадваргүй улс төрчид бөгс долоож байж улс төрийн үхдэл болдог

0  |  0
Очир(45.117.32.3) 2017 оны 09 сарын 09

Уул нь Нямдорж ЕС болбол зүгээр даанч ЭМСИЭС нь даварна л даа энэ компани монголд ер нь ашигтай юм хэзээ ч хийж байгаагүй дандаа урагш нь төрөл рүүгээ баялгийг минь зөанө тэндэрүүдийг бол харин ч нэг авдаг даа

0  |  0
zochin(202.179.11.10) 2017 оны 09 сарын 09

ULAAN AJILAA DAIN HIIDEG HVN SHVV

0  |  0
ard(202.179.11.10) 2017 оны 09 сарын 09

HUWILDAANAAR UNSAN YM BAIHGVI MAN ARD TVMENII DEMJILGEER GARCH IRSENEE MARTAAD YR HVVDEE ALAGCLAAD TETGEWERIIN NAS NEMEED TATWARIIN HUULIIG BEMEED DANDAA HARGUS BIDOKGO YWUULSAN SHVV

0  |  0
Зочин (202.9.41.199) 2017 оны 09 сарын 09

Улаан одоо болимоорюмаа. Идэжцадаж ханадаггүй. Арга ч үгүй байлгүй дээ. Залууавгай хэнз хүүхэддээ насаар нь цуслах мөнгийгньолж өгөх гэж л чичрээдбайгаабөйх

0  |  0
Иргэн(109.88.215.204) 2017 оны 09 сарын 09

Дотоодын асуудалдаа херш орныхоо нэрийг хуртэл оруулж бгаа нь муухай харагдуулж бна. Яс юман дээрээ хятадын тэргуун ирэхдээ манай тусгаар тогтнолыг хундэтгэдэг гэж зугээрч хэлээгуй дээ. Сэтгуулчидэд хэвлэн нийтлэх эрх бгаа боловч ингэж бусдыг харлуулах хэрэггуй бгаа юм даа. Уг нь монголчууд санах сайн ойтоосон. Энэ засаг э/засаг ямар байхад нь хулээж авлаадаа. Хэдхэн албан тушаалтны хэнээтнуудээс монгол тер хохирчихлоо. Гаргасан аддаагаа дор засаад сайдтайгаа хариуцлага тооцоод явсан бол ингэхгуй бсан байхдаа гэж бодох юм. Засаг сайн ажилсан гэж иргэн би боддог. Даанч хуйаалдаанаар унагаалаада

0  |  0
иргэн(202.21.106.161) 2017 оны 09 сарын 09

Суудал,сандал ширээ нүдэнд харагдсан байх магадлал их.76 дотроо хамгийн удаан суусан,бас оймс олныг элээсэн,санаа бол явцчихсан нөхөд.Эдний хувьд эцсийн боломж ч байж магад.Тэдний хэн нь ч ерөнхий сайд хийж байгаагүй

0  |  0
1966(66.181.185.60) 2017 оны 09 сарын 09

1966 онд цэдэнбал нэг удаа оросын зэвсэгт дулдуйдан дарж авсан гэдэг биз дээ.

0  |  0
Иргэн(66.181.183.9) 2017 оны 09 сарын 09

Говьсайхаан?! Чи битгий долий?! наадуул чинь харинч улам хятаджуулнашдээ?! онгорсон засгийн уед ТТ- н нуурсийг хямд унээр урагш нь гаргах гэж улаан цайм зутгэцгээж бсан новшнуудшдээ?!

0  |  0
Top