Оюутнуудад хүртээмжтэй зээл олгох боломжийг олгож байна

 Өвөрхангай аймагт одоогоор Хаан банкнаас 57 оюутан 127,7 сая төгрөг, Голомт банкнаас арван оюутан нийт 30 орчим сая төгрөг, Төрийн банкнаас хоёр оюутан  таван сая гаруй төгрөгийн зээлийг дээд тал нь найман жилийн хугацаатай аваад байгаа аж.

Зээл авахын тулд арилжааны банкуудаас сонгох боломжтой, зээлийн бүрдүүлэх материалыг цахимаар шалгадаг, хүү бага, хугацаа урт, батлан даагчийн хүрээлэл өргөн зэргээр зээл авах журмыг шинэчилсэн нь оюутнуудад хүртээмжтэй зээл олгох боломжийг олгож байна гэдгийг дээрх банкуудын ахлах эдийн засагчид хэлж байлаа.

Урд жилүүдэд зээл авахдаа өөрийн аав, ээж, эмээ, өвөөг л дагуулж ирэх боломжтой байсан бол одоо ойр дотны хэнийг ч батлан даагч байлгаж болох, түүний санхүүгийн чадавхиас хамааран мөнгөн зээл хүсэх нөхцөл тавигдсан нь оюутнуудад төлбөрийн дарамтгүй суралцах боломжийг нээж өгөх, өрхийн амьжиргааны зардлыг бууруулахад үр дүнгээ өгч байна. Хичээлийн жил дөнгөж эхэлж байгаа тул цаашид зээлийн хэмжээ нэмэгдэнэ гэдгийг банкны ажилтнууд хэлжээ.

Л.Зул

www.zindaa.mn

Онцлох, олны анхаарлын төвд байгаа мэдээ мэдээллийг хүлээн
авахыг хүсвэл манай Фэйсбүүк мессенжерт холбогдоорой!

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 0 )