Дотор ухаанд суралцахуй буюу Си даргын зургийг “City toilet”-д залъя

Автор | Zindaa.mn
2017 оны 09 сарын 09

Эрээн хотын төв хаалганы дэргэдэх нийтийн бие засах газрын хананд манай Ерөнхийлөгчийн зургийг хадсан байна гэнэ. Элэг нэгтнүүд маань үүнийг хараад ихэд бухимдаж байгаа ажээ. Тэд хятадуудын муу санааг зүхэхийн зэрэгцээ өөрсдөө адилхан муу санаанд суралцах хэрэгтэй болсныг ойлгоцгоож байгаа аж. Ингэж ухаажсан нэгэн танил маань доор зүйлийг ярьсан юм.

“Улаанбаатарт үйл ажиллагаа явуулж буй хятадын барилгын компаниуд барилга барихдаа Хятадын хаа нэгтээ байдаг барилгыг яг тэр чигээр нь хуулбарлан барьдаг. Жишээ нь, 11 дүгээр хорооллын “Өвөрмонгол ресторан”-тай барилга бол жинэхэн хужаа стилийнх. Хятадад яг тийм тэг дөрвөлжин барилгууд маш их байдаг. Харин сүүлийн үед нийслэлд элбэгших төлөвтэй байна. “Зөвхөн Монголдоо” иргэд буюу Е паспортгүй монголчууд энэ барилгуудыг хараад сайхан барилга байна гээд л өнгөрнө. Харин Хятадаар явж үзсэн барууны жуулчид Улаанбаатарыг хятадтай ямар адилхан юм бэ гэж бодож байгаа. Тэд ийм л юм хийж байна. Манайхан хуучин нийгмийн үед баахан зөвлөлт загварын барилга барьж, “ЗХУ-ын автономит муж” гэж харагдахаар болсон. Харин одоо Хятаджиж эхэлж байна. Энэ их буруу юм шүү. Гадаадынхан манай барилгын салбарт хөрөнгө оруулсан болохоор давуу эрх эдэлж хүссэн загварын барилгаа барьдаг бололтой.Сэлбэ голын эрэгт л гэхэд Солонгосын орон сууцны хорооллыг яг дуурайсан барилгууд ярайж байх жишээтэй. Холбогдох албан тушаалтнууд энэ асуудлыг анхааралдаа авч хятад компаниудад нэг газар олон барилга барих зөвшөөрөл олгохгүй байх, цаашлаад Монгол үндэсний хэв шинжийг хадгалсан уран барилгын тодорхой чиг хандлагыг бий болгох хэрэгтэй байна. Тэгэхгүй бол удахгүй Улаанбаатар хот маань Солонгос, Хятадын нэг, нэг дүүрэг шиг эрээвэр хураавар хот болох нь.Харин ашгүй саяхнаас гудамжинд нийтийн бие засах газрууд олноор тавигдаж, загатнасан газар маажих шиг боллоо. Энд урд хөршийн Ерөнхийлөгчийн зургийг л нааж орхиё”. 

 

Б.Хурцболд

 

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ЗОЧИН(103.57.94.193) 2017 оны 09 сарын 10

НАНХИАД БААБАРЫН МУУЛААД БАЙДАГ УЛС ТӨРИЙН ТОВЧООНЫ ГИШҮҮД ЯЛАНГУЯА АРХИТЕКТОРЧ МАЙДАР АСАН ХАРИН Ч МОНГОЛ ТӨРХИЙГ АГУУЛСАН ЗАГВАРЫГ ЭРЭЛХИЙЛДЭГ БАЙСАН . 120 - мянгатын дугуй намыл дэлгүүр , Төв намыл ангин дэргэдэх дугу кафе ” ШАЙБА ” - ЦИРК , БӨХИЙН ӨРГӨӨ ГЭЭД ОЛОН БИЙ

0  |  0
нураа(66.181.188.219) 2017 оны 09 сарын 10

нураачих даа

0  |  0
зочин(103.229.120.7) 2017 оны 09 сарын 10

Хужаа нарын бөгсийг долоодог арчаагүй пизда монголчууд СИ ЖИН ПИН зургийг нааж чадах уу

0  |  0
zochin(175.223.15.113) 2017 оны 09 сарын 10

Hotiin towdoo unegui bdg noiltoi boloh yumsan hogjiltei ornuud shig

0  |  0
з(103.26.193.44) 2017 оны 09 сарын 10

ЗУРГАНДАА гол нь биш монголын дарга нар ямар арчаагүй бболхоор тэгж доромжилж байгаа юм энэ эрлийзүүд л хэт налгинаж улсаа чирж байгаа учираас хэнийг нь яах вэ гэюэг нь ойлгомжтой МОНГОЛ ялах л хэрэгтэй

0  |  0
Ккк(122.201.31.2) 2017 оны 09 сарын 09

Тэр зураг дээр Си даргынх нь зургийг хажууд нь наачихмаар юм

0  |  0
Top