ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал сайн нөхөртэй учирна

Автор | Zindaa.mn
2017 оны 09 сарын 10

Өнөөдөр аргын тооллын 2017 оны есдүгээр сарын 10. Ням гараг. Билгийн тооллын XVII жарны "Алтан унжлагат" хэмээгч Гал тахиа жилийн Намрын тэргүүн шар бич сарын шинийн 19. Адъяа гараг. Гоё хүүхэн одтой, нэг цагаан мэнгэтэй, цагаан хулгана өдөр.

                          Барилдлага: Арвидах 
                          Шүтэн барилдлага
: Төрөн түгэхүй  
                          Суудал:
Гал

Өдрийн наран 6 цаг 28 минутад мандан, 19 цаг 15 минутад жаргана. Тухайн өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнес эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, урлан бүтээхэд сайн.

Улааны үйл, төлөг тавих, морь уралдахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал сайн нөхөртэй учирна хэмээжээ.

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал сайн нөхөртэй учирна...

* * *ӨРНИЙН ЗУРХАЙ * * *


        ХОНЬ (3/21-4/19)

Амьдралд сэтгэл хангалуун бус байна. Хүчээр ажиллах эсвэл гэрийн ажил хийх шаардлага гарна. Мөн мөнгөний гачаал урам зоригийг бууруулна. Байдлыг хэрхэн сайжруулах талаар бод. Хэрэв толгойд ямар нэг санаа орж ирэхгүй бол интернетээр ор, дотны хүмүүсээсээ асуу.


ҮХЭР (4/20-5/20)

Биеийн эрч хүч буурна. Иймээс архаг өвчин хөдлөх ачаалалтай ажил хийхийг болгоомжил. Биеэ сувилуул. Хүч энерги ав. Ойр дотнынхноосоо тусламж авна. Өөрийн ашиг сонирхлыг хамгаалан зогс. Гэр бүлийнхнийхээ эовлонг хуваалцаж туслаж дэмжих ч, хэн нэгнээс хамааралтай байхыг тэвчихгүй. Суудлын ажилтай бол хүзүүний шохойжилт ихсэж магадгүй.


ХАМТАТГАХ (5/21-6/21)

Эрүүл мэнд муудаж болзошгүй. Бөөрний өвчин хүндэрч, цөс чулуутай болж, зүрхний өвчин хөдөлж магадгүй. Намар цагт цагаан идээ тараг, өндөг түлхүү хэрэглэ. Хоолныхоо хооронд буцалгасан ус ууж бай. Витамин зайлшгүй хэрэглэ. Суралцагчид ангийнхаа хамт олонтой өрсөлдөн хичээл сурлагадаа анхаарна.


 МЭЛХИЙ  (6/22-7/22)   

Хоёрдмол, зөрчилтэй өдөр. Энэ ордныхон өөрийгөө буруушаах хандлагатай. Эргэлзсэн үедээ таны дотоод эрхэм чанар бол өөрийгөө басан доромжлох явдал бус, жинхэнэ даруу зан гэдгийг санах хэрэгтэй. Гэр бүлдээ анхаарал тавь.


АРСЛАН (7/23-8/22)   

Өнөөдөр сэтгэл мэдрэлтэй холбоотой өвчин тусч болзошгүй. Дотоод төлөв байдлаа зассанаар үүнийг эмчилж болно. Цэвэр агаарт гар, идэж буй хоол хүнс чинь ч цэвэр эко байх нь чухал нөхцөл юм. Бүдүүлэг, эрээ цээргүй зан гаргах, муу үг хэлэх зэрэг нь өвчний эдгэрэлтийг сунжруулах уршигтай.


ОХИН (8/23-9/22)

Та хайрын тал дээр хууртах хандлагагүй. Таны сонгосон хүн танай хамт хөгжилтэй байна. Та найзынхаа эрүүл мэндэд өөрийн эрх ашгаас илүү санаа тавихыг үгүйсгэхгүй. Биеийн эсэргүүцэл суларч, дархлаа буурч, вируст мэдрэмтгий байдал үүснэ. Та найз нартаа санхүүгийн туслалцаа шаардлагатай үед нуруугаа харуулах хүмүүс биш.


ЖИНЛҮҮР (9/23-10/22)   

Дотны хүмүүсийн дэмжлэг, зээл авч үл хөдлөх хөрөнгийн үйл ажиллагаанаас ашиг олох өдөр. Байшин, зуслан худалдан авах, шинэ газар нүүж очиход тохиромжтой. Шинэ танилтай болж түүнээс өөртөө дутагдаж байсан шинэ санааг олж авах болно.


ХИЛЭНЦ (10/23-11/21)   

Энэ цаг үед болгоомжлол, урьдчилан арга хэмжээ авах нь хамгийн гол асуудал байна. Та олны дунд нэр хүнд олж зохих ёсны хүндэтгэл олох болно. Та үйл явдлаас түрүүлж чадвал хүсэл мөрөөдөл тань биелж, бодож байсан шинэ ажил чинь нөлөө бүхий талуудаас дэмжлэг авна. Эрчүүд бүтээлч эргэлтийг хэвийн бус, эрсдэлтэй байдалд оруулах байсан ч эсэргүүцэх хэрэггүй.


НУМ (11/22-12/21)

Өнөөдөр тун таагүй өдөр.Адал явдал, өвчин хууч өмнө чинь байна. Машин барьдаг бол замдаа анхааралтай яв. Ойр дотнынхны чинь асуудал хүндэрнэ. Харин уран бүтээлч хүмүүсд энэ өдөр амжилт авчирна. Тэдэнд санхүүгийн өсөлт болон хүлээгээгүй амжилтыг одод амлаж байна. Өөрийн идэвх санаачилгаа бүү орхи. Ойр дотнынхноосоо тусламж хүлээлгүй өөрийнхөөрөө бүгдийг хий.


МАТАР (12/22-1/19)

Дотны хүмүүстэйгээ харьцах харьцаа хүйтэн хөндий болж болзошгүй өдөр. Олон хүмүүсд энэ харьцааг засч залруулахад амаргүй байна. Гэр бүлийн харилцан ойлголцол юуны өмнө танаас хамаарна гэдгийг танд зөвлөе. Гэрийнхэндээ гэнэтийн бэлэг барихыг та хичээ.


ХУМХ (1/20-2/18)

Таны уран бүтээлч үйл ажиллагааны хүсэл эрмэлзлэл сэрнэ. Гэвч жижиг, аахар шаахар зүйлүүдэд бууж өгөхгүй гэсэн таны хүслээс болж гэр бүлийн харьцаа хүйтэрнэ. Харьцаагаа таслахыг хүсээгүй л бол ханийнхаа үгийг сонс.


ЗАГАС (2/19-3/20)

Энэ өдөр таны хувьд эв найрамдалтай, нөхөрсөг байна. Танд хэцүү үед найдах найз нөхөд байгааг санаж яв. Ажил хэрэгтээ шудрага ханд. Аливаа зүйлд хүрэхэдээ та тааваараа хийх болно. Адгуу зан өнөөдөр хэрэггүй. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top