Киргиз улс казиног хоригложээ

Автор | Zindaa.mn
2017 оны 09 сарын 10

Киргизийн Парламент мөрийтэй болон автомат тоглоомуудыг хориглох тухай хуулийг хэлэлцэж, баталлаа. Дөрвөн бүлэг бүхий уг хууль ирэх оны эхний өдрөөс хэрэгжиж эхлэх юм байна. Тазабек сонинд энэ талаар мэдээлжээ. Хуулийн төслийг 105 гишүүн дэмжиж, нэг татглзаж, нэг гишүүн түдгэлзжээ. Парламентын сонгуулийн үр дүнг Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Роза Отунбаевад хүргүүлээд байгаа бөгөөд соёрхон батлна гдэг нь тодорхой гэнэ. Хуулийг эсэргүүцэгчид “Казино эрхлэгчид улсын төсөвт жилд 400 сая сом /есөн сая ам.доллар/ оруулдаг” гэсэн шалтгааныг хэлж байгаа бол Р.Отунбаева иргэдээ “казино-барон”-уудын эсрэг нэгдэхийг уриалж байна. Одоогийн байдлаар Киргиз улсад 21 казино, 3000 орчим автомат тоглоомын газар үйл ажиллагаа явуулж байгаа аж.    

 

С.Төгөлдөр

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top