ХААИС-ийн уулзварын замыг засч дуусчээ

Автор | Zindaa.mn
2017 оны 09 сарын 10

 Замын хөдөлгөөний нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлж, түгжрэл бууруулахаар автозамын зарим уулзварыг өргөтгөн шинэчлэх ажил хийгдэж байгаа юм. Энэ хүрээнд засварын ажил хийгдэж байсан Хөдөө аж ахуйн их сургуулийн уулзварыг маргааш нээхээр болжээ. Хан –Уул дүүргийн 11 хорооны нутаг дэвсгэр, ХААИС-ийн уулзвар нь зүүн болон баруун талаасаа нэг урсгалаар нэвтэрдэг учир замын түгжрэл ихээр үүсдэг байсан юм.

 Тиймээс уг уулзварт шинэчлэл засвар хийн 1.2 км талбайг өргөсгөж, хоёр талаасаа таван эгнээтэй болгон нэмэгдүүлсэн байна. Нээлтийн ажиллагаа маргааш болох ба дүүрэг, нийслэлийн удирдлагууд оролцоно. 

ZINDAA.MN 

Т.Түвшин 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(202.70.46.221) 2017 оны 09 сарын 11

Bas tuuz khaichilj tenegtekh vii dee!!!!!

0  |  0
Top