“Ид шидийн орон” төсөл ирэх долоо хоногт нээлтээ хийнэ

Автор | Zindaa.mn
2017 оны 09 сарын 10

 Баянхошуунд “Лантуун дохио” төрийн бус байгууллагын санаачилгаар “Ид шидийн орон” хүүхэд хамгааллын төвийг байгуулж байгаа билээ. Бүтээн байгуулалтын ажил хийгдэж дуусч буй юм.

Иймд төслийн нээлтийн ажлыг ирэх долоо хоногийн баасан гаригт нээхээр төлөвлөжээ. Шинээр нээгдэж буйтай холбоотойгоор гурван хоног нээлттэй хаалганы өдөр зохион байгуулах юм байна. “Ид шидийн орон”-ы хүүхэд хамгааллын төвийн хоёр барилга нь дотроо түр хамгаалах байр, өдөр өнжүүлэх төв, цэцэрлэг, хүлэмж байрлаж буй юм. Мөн гаднаа хүүхдийн тоглоомын талбай, ажилдын гэр кампус байгуулжээ.

Т.Түвшин

ZINDAA.MN 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Amae(59.153.113.171) 2017 оны 09 сарын 11

Ene saikhan khamt olond bayr khurgie! Ireeduin khuuhed bagachuud mini az jargaltai bayr khoortei zov khumuujiltei ukhaantai negen bolon osoj tornij ekh orondoo ikhiig khiij buteekh boltugai! Bayrlalaa,

0  |  0
Top