Ерөнхийлөгчийн оффшорчдод өгсөн сануулгын хугацаа дуусав

Автор | Zindaa.mn
2017 оны 09 сарын 11

 Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга долдугаар сарын 24-ний өдөр зарлиг гарган улстөрчид, төрийн албан хаагчид, тэдний хамаарал бүхий этгээдүүдэд хандан оффшор дансанд хадгалж буй мөнгөө монголдоо оруулж ирэх 49 хоногийн хугацаа өгсөн юм.

 Энэ хугацаа өнөөдөр дуусч байна. Хилийн чанадад татваргүй бүсэд мөнгөө аваачиж нуусан оффшорчдыг 49 хоногийн дотор хөрөнгөө оруулж ирэх боломжийг олгосон юм. Тодруулбал, Ерөнхийлөгч уриалгадаа "Монголын нийгэмд хурцаар шүүмжлэгдэн хэлэлцэгдэж байгаа олон асуудлын нэг нь улстөрчид, төрийн албан хаагчид, тэдний хамаарал бүхий этгээдүүд оффшор бүсэд данстай байх, авлига, хууль бусаар олсон мөнгө хөрөнгөө татвараас болон хууль хяналтаас  нууж байршуулж байгаа явдал билээ. Уг мөнгө нь хэлбэрээ өөрчилж АНУ, ИБУИНВУ зэрэг гадаад улсад үл хөдлөх хөрөнгө болж хувирсан тохиолдлууд олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдээр мэдээлэгдсэн.

ОУВС, Олон улсын эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагаас нийт 42 улсыг “оффшор бүс” хэмээн тооцож нэрлэсэн байна. Эдгээр оффшор бүс дэх банкуудад Монгол Улсын 49 иргэн данстай байгаа талаар Олон Улсын Эрэн Сурвалжлах Сэтгүүлчдийн Консорциум мэдээлээд байгаа юм. Төрийн өндөр албан тушаал хашиж байгаа хүмүүс, улстөрч, төрийн албан хаагчид, тэдний хамаарал бүхий этгээдүүд оффшор дансанд мөнгөн хөрөнгөө байршуулах нь тухайн хөрөнгийн гарал үүсэл хууль ёсны эсэх, татвараа шударгаар төлсөн эсэх, хөрөнгө орлогын мэдүүлгээ үнэн зөв мэдүүлсэн эсэх зэрэг олон эргэлзээг бий болгож, шударга ёсонд итгэх олон нийтийн итгэлийг бууруулж байна. Монгол Улс 2017 оныг хүртэл оффшор бүсэд данс эзэмших асуудлаар хууль, эрх зүйн ямар нэгэн зохицуулалтгүй явж ирснээс улбаалан улстөрчид, төрийн албан хаагчид, тэдний хамаарал бүхий этгээдүүд оффшорт данс эзэмшсэн тохиолдлууд байгаа тул олон улсад мөрддөг жишгээр эхний удаад тэдэнд ууч сэтгэлээр хандаж, оффшор данснаас нэн даруй мөнгөө татаж, Монгол Улсдаа оруулж ирэхийг уриалах нь зүйтэй хэмээн үзэж байна" гэсэн юм. 

Харин заасан хугацаанд хөрөнгөө Монголдоо байршуулаагүй албан хаагч нарыг илэрсэн тохиолдолд хуулийн дагуу хариуцлага хүлээлгэх аж. Одоогоор оффшор бүсээс хөрөнгөө Монголдоо байршуулсан тухай мэдээлэл алга байна.

Монгол Улсаас 40 орчим иргэн гадаадад оффшор бүсэд хөрөнгөө байршуулсан нь ил болоод байгаа билээ.

Т.Түвшин 

ZINDAA.MN 

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(66.181.191.154) 2017 оны 09 сарын 11

Buh hurungii ni huraagaad uruu tuluu.bugdii ni barivchlah estoi ym shuudee ug ni...

0  |  0
зочин(103.229.122.74) 2017 оны 09 сарын 11

Ерөнхийлөгч өөрөөс эхлэх нь зөв байхаа

0  |  0
Tsagdaa(172.58.41.215) 2017 оны 09 сарын 11

Hulgaach nar yamar huchtei bnaa.

0  |  0
Top