Монгол инженерүүдийн угсарсан вагоноор 30 мянган тонн нүүрс тээвэрлэжээ

Автор | Zindaa.mn
2017 оны 09 сарын 11

Зам, тээврийн хөгжлийн яам, Монгол-Оросын  Хувь нийлүүлсэн нийгэмлэг “УБТЗ” , хувийн хэвшил хамтран Ачааны вагон угсрах цех, Монгол инженер, мэргэжилтнүүдийн шинээр угсарсан вагоныг 2017 оны  зургаадугаар сард ашиглалтад оруулсан юм. Тус цехэд   ачааны таван вагон ,  тавцант хоёр  вагон угсарч, тээвэрлэлтэд явуулж эхэлжээ. Өнгөрсөн сарын 16-наас хойш Монгол инженерүүдийн угсарсан вагоноор 30 мянган тонн нүүрсийг Улаанбаатар-Багануур чиглэлд тээвэрлэжээ. 2017 онд хагас вагон 20, тавцант таван  вагон угсрах төлөвлөгөөтэй ажиллаж байна. 

 

Д.Дорж

www.zindaa.mn 

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
bold(66.181.177.173) 2017 оны 09 сарын 11

edisonii ug badagdaa

0  |  0
irgen(62.167.114.16) 2017 оны 09 сарын 11

hovorhon injeneryydee sain zalinjuuldag bizdee gej naidya, tegehgui bol tolgoi ajilluulj, holsoo ursagah hyn oldohgui, bayar hyrgie

0  |  0
Top