Орон сууцны халаалтыг энэ сарын 15-наас өгнө

Автор | Zindaa.mn
2017 оны 09 сарын 11

Нийслэлийн 2017-2018 оны өвөлжилтийн бэлтгэлийг хангах ажил 80 гаруй хувьтай байгааг салбар яамнаас мэдээллээ.

Энэ жил өмнөх жилүүдийн адил сургууль, цэцэрлэг, орон сууцны халаалтыг есдүгээр сарын 15-наас  өгнө. Харин албан байгууллагын халаалтыг ирэх аравдугаар сарын 1-нээс халаалтыг тавих аж. 

2017-2018 оны халаалтын улиралд 120 мянга 101 гэр хорооллын хэрэглэгчийг шөнийн хэрэглээний тарифын хөнгөлөлт үзүүлэх аж. Дулаан хангамжийн хувьд энэ жилийн халаалтын улиралд 41 ширхэг хэсэгчилсэн болон ганцаарчилсан халаалтын тогоог зогсоож, төвлөрсөн дулаан хангамжид холбосноор 56 мянган тонн түүхий нүүрсний хэрэглээг бууруулж, агаарын бохирдлыг 10 хувиар бууруулах боломжтой гэж тооцоолжээ. 

Халаалт тавих гэж  байгаатай холбогдуулан  ОСНААУГазар болон харьяа ОНӨААТҮГазрууд бүрэн бүрэлдэхүүнээр ажиллаж байна. 

Б.Алтжин 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top