Гадаадын хэвлэлд “Хятадын тариачдын зүглэх №1 улс бол Монгол” гэж бичиж байна

Автор | Zindaa.mn
2017 оны 09 сарын 11

Дэн Сяопиний явуулсан эдийн засгийн оновчтой бодлогын ачаар тус улс сүүлийн хэдэн жилд хамгийн эрчимтэй хөгжсөн билээ. Хүн амын 60 гаруй хувь нь өдөрт 1 ам.доллараар гол зогооодог байсан үе ард хоцорч, дундаж давхаргын иргэдээрээ бахархах хэмжээнд хүрээд байна. Өмнө нь дан “Тосгон улс” байсан бол өдгөө хотжилтын төвшин 55 хувь руу өгсч явна. Гэвч гэрэл байвал сүүдэр байдгийн адил хотжилтыг дагасан сөрөг үзэгдэл ч газар авчээ.  

Эрх баригчдын явуулж буй “хотжуулах” бодлогын ачаар жил бүр олон зуун мянган тариачин амьдрах газар хайн хүн ам цөөтэй, газар тариалан эрхлэх боломжтой гадаад орнуудаар хэрэн хэсүүчлэх болсон байна. Өөрөөр хэлбэл, хотод амьдарч чадахгүйгээ мэдсэн тариачид цагаачлах сонголтыг хийдэг болжээ. Төр засгаас нь ч дэмждэг бололтой. Зарим эх сурвалжийн мэдээлэлд “Нэг км2 газар нутагт 1.8 хүн ноогддог, газар нутгийн ихэнх хэсэг нь газар тариалан эрхлэхэд туйлын боломжтой шимт хөрстэй Монгол Улс Хятадын тариачдын зүглэх №1 улс болж байна” гэж бичиж байна. Хятад судлаач Ж.К.Фербанк гэгч  сүүлийн 20 жилд газраа Засгийн газарт алдсан 120 сая хятад тариачдын 100.000-ыг нь Монголд “шингэх” боломжтой гэсэн дүгнэлт ч хийсэн байх юм.

Тэрээр “БНХАУ хэдийгээр дэлхийн хамгийн хүчирхэг эдийн засагтай улс болохоор зүтгэж байгаа ч зарим статистик үзүүлэлтийг нь харвал… зүгээр л аймшигтай гэсэн үг толгойд орно. Жишээлбэл, гурван жилийн дотор барилга дэд бүтэц байгуулах зорилгоор 51-55 сая тариачны газрыг чөлөөлжээ. Ингэхдээ газар эзэмшигчдэд “Та газар тариалан эрхлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулж болно. Гэхдээ Хятадад харь яалалгүй газарт л газар эзэмших ёстой” гэсэн ухуулгыг хийгээд тодорхой хэмжээний төлбөр төлсөн байна. Үүнийг хараад зүгээр л “аан” гээд өнгөрч болно гэж үү. “Нэг гэр бүл-Нэг хүүхэд” хуулийг зөрчин газраа алдсан тариачдыг оруулбал энэ тоо 60 саяд хүрнэ. Сүүлийн жилүүдэд дээрх бодлогын хэрэгжилт өмнөхөө бодвол арай намжсан ч жил бүр 2-4 сая тариачин газраа алдсаар байгаа юм. Эдүгээ Хятадын Засгийн газар нэг тариачин ойролцоогоор 2 му (0.1647 га-тай тэнцэнэ) газар эзэмшиж байна гэсэн мэдээлэл хийж байна. Гэтэл энэ тоо аль 1996 онд л 1.59 му байсан шүү дээ” гэж бичжээ. 
Урд хөршид 1996 оноос хойш 125 сая тариачин газраа алдсан гэсэн баримт Jinyang Net-д тавигдсан байна. Газрыг дэд бүтцийн зорилгоор ашиглах ажил 2008 онд Цзянсу, Хубэй, Сычуань мужид тусгай хөтөлбөр болон хэрэгжиж эхэлсэн бөгөөд 2012 оноос улам эрчимжиж, бүх орон даяар хэрэгжүүлэхээр болсон байна. Түүнээс хойш хоёрхон жилийн дотор урд хөршийн нэг мужид дунджаар 20 хот байгуулагджээ. Тариалангийн болхи тосгон орчин үеийн хот болох үйл явц тасралтгүй үргэлжилж, өв уламжлан хийж ирсэн ажлаа өөр газар оронд үргэлжлүүлэх хүсэлтэй иргэдийн тоо ч нэмэгдсээр байна.

Эрх баригчид хотжилтын төвшинг 2020 онд 60 хувьд хүргэхээр төлөвлөсөн. Цаашдаа өндөр хөгжилтэй орнуудын жишгээр иргэдийнхээ 70-аас доошгүй хувийг хотод амьдруулах зорилго тавьжээ. Өөрөөр хэлбэл, дотор газар дахь тариачдын тоо улам бүр багасч, гадагш чиглэх нүүдэл ихсэх нь тодорхой байна. 1990-ээд онд нийт ажилтай иргэдийн 55 хувь нь газар тариалангийн салбарт ажиллаж байсан бол 2015 онд 25 хувь болж буурчээ. Тоогоор илэрхийлбэл 300 сая тариачин хотод шингэсэн гэсэн үг. Хятадын айл өрхүүд ихэвчлэн 3-4 ам бүлтэй байдаг гэж тооцвол ойролцоогоор 100 сая айлын орон сууцыг БНХАУ дээр дурьдсан хугацаанд барьж босгожээ.  

 

Б.Хурцболд

 

Сэтгэгдэл ( 20 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Hen(202.9.42.113) 2017 оны 09 сарын 12

Манай нэрт яруу найрагч З.Дорж гуйн шүлэгт бичсэнийг,эцэг өвгөдийнхөө амь нас бүлээн цусаараа хамгаалж ирсэнийг байнга санаж, газар шороо эх орноо урвагч дулдуйч олигархи эрх мэдэлтнүүд гадныханд худалдагдсан дарга нараас хамгаалж явах нь та бидний үүрэг .

0  |  0
халх(202.131.243.186) 2017 оны 09 сарын 12

энэ ч зүгээр нэг мэдээллийн чанартай нийтлэл биш л болов уу? монголчууд үүнийг хэзээ ч хүлээн зөвшөөрч чадахгүй. өдөөн хатгасан иймэрхүү зүйлсийг сайтууд нийтэлдгээ зогсоох хэрэгтэй шүү.

0  |  0
Иргэн(37.171.219.23) 2017 оны 09 сарын 12

Миэ овогтыг зайлуулсан ч аюул холдоогүй шүү

0  |  0
ХАЛХ (103.229.122.160) 2017 оны 09 сарын 11

Иигл МҮОНТВ МҮОНРАДИО БАС БУС ТВ СУВГУУДААР ХЯТАД ТӨВДИЙН КИНО НЭВТРҮҮЛГҮҮД МЭДЭГДЭХҮЙЦ ИХ ГАРДАГ БОЛСОН НЬ АЖИГЛАГДДАГ .ЭДГЭЭР ТВ РАДИО СУВГУУД ГАДНЫ МӨНГӨНД ХУДАЛДАГДСАН НЬ ТОВ ТОДОРХОЙ .

0  |  0
ЗОЧИН(103.26.193.44) 2017 оны 09 сарын 11

НЭГ НЭГ ДАМБААЛ ШИДХЭД Л ХАЛХ БУРИАД ДӨРВӨД БАЯД ЭРЛИЙЗ ХУРЛИЙЗГҮЙ ДАРАГДАЖ ҮХЭХ БАЙХ ДАА

0  |  0
irgen(202.179.24.229) 2017 оны 09 сарын 11

BITGII GUTS. heden malaa tal duuren duraaraa belchihiig haraad l baij baih ni mongol hunii deediin deed jargal, busad ni yu ch bish.

0  |  0
T8(27.123.214.115) 2017 оны 09 сарын 11

Ayul oirtoj ba da. Ur huuhed min yandaa.

0  |  0
T8(27.123.214.115) 2017 оны 09 сарын 11

Ayul oirtoj ba da. Ur huuhed min yandaa.

0  |  0
T8(27.123.214.115) 2017 оны 09 сарын 11

Ayul oirtoj ba da. Ur huuhed min yandaa.

0  |  0
зочин(66.181.179.91) 2017 оны 09 сарын 11

Дорнод аймгийн цаанаас эхлээд газар орноо АН хятадуудад өглөө гээд бөөн асуудал үүсээд одоо чимээгүй болсон. Монголын эрх мэдэлтнүүд өөрсдөө газраа гадныханд өгч халаасаа дүүргэж чадах улс гэдэг нь ардчиллаар баг хийсэн 27 жилд харагдлаа. Төр, Зсгаараа тоглоод, газар нутаг, тусгаар тогтнолоороо тоглох нь.

0  |  0
ЗОЧИН(202.179.26.87) 2017 оны 09 сарын 11

МИ ОВОГТЫНХОН МОНГОЛЫГ МАН-ААР ДАМЖУУЛАН ЗАРЧИХ ЮМ БИШ БИЗ.

0  |  0
zochin(120.142.31.236) 2017 оны 09 сарын 11

afrikiin tsol ruu yavj gazar tarialan tari gehgui yu

0  |  0
Монгол иргэн(66.181.165.91) 2017 оны 09 сарын 11

Хятадын гуйлгачингуудыг манай улс тэжээж байгаа нь нууц биш

0  |  0
zochin(73.25.62.184) 2017 оны 09 сарын 11

Xyjaa delxiigeer xeren syyrishaj, xaa saigyi tsver baigaliig syitgej ystaj bga. MGL - xorio tabiad xuuj gargana!!!!!!!!!!!!!!!!!!

0  |  0
Tsagdaa(172.58.44.26) 2017 оны 09 сарын 11

mongolvhuudaa er hun uim bol ohidoo daraa ni hilee daraa ni malaa hamgaal.

0  |  0
Зочин(27.123.214.121) 2017 оны 09 сарын 11

энэ бол монголд нүүрлэх аюул

0  |  0
irgen(62.167.114.16) 2017 оны 09 сарын 11

goridovoo

0  |  0
irgen(62.167.114.16) 2017 оны 09 сарын 11

goridovoo

0  |  0
Top