”Балдорж шагнал” гардуулах ёслол маргааш болно

Автор | Zindaa.mn
2017 оны 09 сарын 11

 Сэтгүүл зүйн шилдэг бүтээл шалгаруулах "Балдорж шагнал" гардуулах ёслол маргааш болох гэж байна. Сэтгүүлзүйн шилдэг бүтээлд “БАЛДОРЖ” шагнал олгох ёслолын ажиллагааг түүний үүсгэн байгуулсан  “Монгол ньюс” групп болон “Балдорж” сангаас ес дэхь жилдээ зохион байгуулж байгаа юм. 

“Балдорж” шагналын анхны эзнээр 2009 онд Б.Ганчимэг тодорч байсан юм. Мөн сэтгүүлч Д.Оюун-Эрдэнэ, Ж.Гангаа, Г.Отгонбаяр, Ж.Тэгшжаргал, Хүрээлэн төслийн М.Буянбадрах, У.Ганбаяр болон Э.Хүрэлбаатар, Ц.Цэвээнхэрлэн нарын сэтгүүлчид  “Балдорж” шагналын эзэн болж байсан юм. Ёслолын ажиллагаа маргааш 18:00 цагт Улаанбаатар зочид буудалд болно. Тус арга хэмжээнд Монголын шилдэг сэтгүүлч, уран бүтээлчид цуглах юм. 

   

Т.Түвшин 

ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top