Шатахуун, дизелиэр явдаг автомашинуудыг хориглоно

Автор | Zindaa.mn
2017 оны 09 сарын 11

Агаарын бохирдолтой тэмцэх хамгийн сайн шалгарсан аргын нэгээр цахилгаан автомашин шалгараад байна. Үүнийг бататгаж, манай урд хөрш Хятад улс цахилгаан автомашины хэрэглээгээ эрчимтэй нэмэгдүүлж байгаа бөгөөд дотоод шаталтын хөдөлгүүртэй автомашины худалдааг бүрэн зогсоохоор төлөвлөж, ажил хэрэг болгоод эхэлжээ.  

Өнгөрсөн жил 28,03 сая автомашин борлуулсан БНХАУ дэлхийн хамгийн том автомашин үйлдвэрлэгчдийн нэг бөгөөд 2015 онтой харьцуулахад энэ жил автомашины эрэлт 13,7 хувиар нэмэгджээ. 

Цахилгаан автомашин үйлдвэрлэгчдийг дэмжиж, энэ төрлийн машины борлуулалтыг өсгөх бодлого баримталж буй Хятад улс цахилгаан автомашин үйлдвэрлэгч гаднын компаниудыг дотоодын компанитай хамтран ажиллахыг дэмжиж эхэлсэн юм.

Франц улс 2040 он гэхэд дотоод шаталтын хөдөлгүүртэй автомашиныг хориглох тухай өнгөрсөн долдугаар сард мэдэгдсэн бол Их Британи мөн тухайн үеэс уламжлалт хөдөлгүүртэй автомашины борлуулалтыг зогсооно гэжээ.

Гэхдээ зарим хүмүүс дотоод шаталтын хөдөлгүүртэй автомашиныг хориглох нь тогтсон татварын системд сөргөөр нөлөөлж магадгүй гэж үздэг. Харин автомашин үйлдвэрлэгчид үүнийг үл харгалзан цахилгаан хөдөлгүүрийг энгийн хэрэглээ болгохоор ажиллаж байна. Ийнхүү дэлхийн өндөр хөгжилтэй орнууд цахилгаан хөдөлгүүртэй автомашины эрин зуун руу тэмүүлээд нэгэнт эхэлжээ. Харин манай улс цахилгаан хөдөлгүүртэй машиныг хэрэглээнд нэвтрүүлэх тал дээр ямар арга хэмжээ авах хэрэгтэй вэ гэдгээ одооноос эхлэн бодох цаг болсон биз ээ.

С.Баяр

Эх сурвалж: Zindaa.mn

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
mongol(66.181.177.173) 2017 оны 09 сарын 11

NEFTIIN UILDVER HEREGGUI

0  |  0
Ардчлал(202.179.31.32) 2017 оны 09 сарын 11

Өөр дууриачих улс орон байвал бас жишээ татаад оруулаач нийтлэл бичсэн этгээд минь.Хөл залгуулах гээд машин унаад байгаа нь үнэн.Чи л дутаж дээ.Одоо бас ямар гээч хууль батлах бол.Гадаадыг дууриагаад юу болов.3 дахь хөрш америк гээд газрын зургаа нэг хэсэг андуурсан биш бил үү?

0  |  0
Top