Хулгайчаас болгоомжил!!!

Автор | Zindaa.mn
2017 оны 09 сарын 11

Хичээлийн шинэ жил эхэлж, нийслэлд хүн амын төвлөрөл эхэлсэнтэй холбогдуулан хулгайн гэмт хэрэг нэмэгдэж эхэлснийг цагдаагийн газраас анхааруулж байна. Жишээ нь, Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо, Газарчингийн гудамжинд иргэн Ө-ын “Samsung S5” гар утсыг айлган сүрдүүлж дээрэмдсэн, 18 дугаар хороо, 13 дугаар байрны гадна иргэн М, Б нарын “Iphone-5”, “Nexus-4” гар утcуудыг дээрэмдсэн, Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 52-р сургууль орчим иргэн И-ийн “Samsung А-7” гар утсыг тус тус дээрэмдсэн гэмт хэргүүдийг цагдаагийн алба хаагчид шуурхай илрүүлэн шалгаж байна. Иймээс иргэд эд зүйлээ хулгайд алдахаас болгоомжлохыг цагдаагийн газраас сэрэмжлүүлж байна.

С.Баяр

Эх сурвалж: Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top