Мөрдөгч нар ажиллаж эхэллээ

Автор | Zindaa.mn
2017 оны 09 сарын 11

Орон нутгийн замын хяналтын цэгүүдэд зөвхөн замын цагдаа үүрэг гүйцэтгэдэг байсан бол өнөөдрөөс эхлэн цагдаагийн мөрдөгч нарыг нэмж  ажиллуулахаар боллоо.

Энэ талаар Замын цагдаагийн албаны дарга, хурандаа Б.Даваазул “Цагдаагийн байгууллагын өмчлөлд орон нутгийн замын хяналтын 13 пост ажиллаж байгаа. Эдгээр постод зөвхөн замын цагдаагийн алба хаагчид үүрэг гүйцэтгэдэг. Энэ нь цагдаагийн байгууллага нийтлэг үүргээ биелүүлэхэд дутагдалтай байсан юм. Тиймээс ЦЕГ-ын даргын шийдвэрээр өнөөдрөөс эхлэн орон нутагт байгаа байнгын ажиллагаатай 13 постыг үйл ажиллагааг эрчимжүүлж, тухайн орон нутгийн Цагдаагийн газраас мөрдөгч нарыг нэмж ажиллуулах боллоо.
Мөн хяналтын постуудад ажиллаж буй алба хаагчдын аюулгүй байдлыг хангах, үйл ажиллагааг нь хянах, мэргэжлийн удирдлагаар хангах, гэмт хэргийн замаар алдагдсан эд хөрөнгө, мал, эрэн сурвалжилж буй этгээд, эд зүйлийг шуурхай олох, байгаль орчны эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх зорилгоор орон нутгийн замд тавих хяналтыг сайжруулах зорилготой юм. Түүнээс гадна орон нутгийн замд гарч буй зам тээврийн осол хэргээс урьдчилан сэргийлэх, бууруулах, замын хөдөлгөөнд оролцогчдын соёлыг дээшлүүлэх, хяналт шалгалтыг сайжруулах ач холбогдолтой” гэжээ.

Одоогоор хяналтын долоон цэгийг ЦЕГ-ын Шуурхай удирдлагын штабтай холбосон. Тус штабт ЭЦА, Мөрдөн байцаах алба, ЗЦА-аас тус бүр нэг алба хаагч 24 цагийн турш ажиллах юм байна. 

С.Баяр

Эх сурвалж: Zindaa.mn

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ggg(108.92.148.34) 2017 оны 09 сарын 11

Avilgach l nemegdsenees uur ashig tus gej yu baihavdee

0  |  0
ТАКСИНИЙ ЖОЛООЧ(202.179.31.32) 2017 оны 09 сарын 11

Ажлаа өгөхөөсөө татгалзаад ажилласан дүр эсгэхээ боль.ЗЦ-ийн пост гэж ард иргэдээс хэдэн төгрөг салгадаг газар.Монгол Улсын иргэн өөрийнхөө нутаг дэвсгэрт чөлөөтэй зорчих эрхтэй гээд тов тодорхой бичсэн байгаа.Гэтэл ЗЦ-ийн Постон дээр үүрэг гүйцэтгэж буй этгээдүүд ард иргэдийг хаанаас хаа хүрэх хурим найранд явж байгаа бол хэний хэн хэнтэй гэр бүл болсоныг хүртэл асууж лавлана.Тэгээд маш хүнд суртал гаргана.Бараг нэг машиныг нэг цаг шалгана.Сүүлд авч яваа ус ундаа зэргээ үлдээж аргадаад явах нь түз болдог нь илт болсныг ирээдүйн ЦЕГ,ЗЦ-гийн абаны даргад нэр нь шинээр дэвших хүмүүсийн сонорт .

0  |  0
Top