Өчигдөр 242 зам тээврийн ослын дуудлага бүртгэгджээ

2017 оны 09 сарын 11

2017 оны 9-р сарын 10-ний Ням гарагт Цагдаагийн байгууллагаас гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 36 жолоочийг илрүүлэн саатуулж, хуулийн дагуу хариуцлага тооцон ажиллаа. 

Тухайн өдөр Замын цагдаагийн албаны ЖШУХ нийт  дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, 242 зам тээврийн ослын  дуудлага бүртгэгдсэн бөгөөд осол, хэргийн улмаас нийт 14  хүн гэмтэж бэртсэнээс 1 нь 0-10 хүртэлх насны хүүхэд байсан бөгөөд зорчигч хэлбэрээр замын хөдөлгөөнд оролцож байх үедээ зам тээврийн осолд өртсөн байна.

Бүртгэгдсэн осол, хэргийг гарсан хэлбэрээр нь авч үзвэл явган зорчигч мөргөж гэмтээсэн  1 осол, мөргөлдөх хэлбэрээр  осол, онхолдох хэлбэрээр 4 осол тус тус бүртгэдсэнийг ЗЦА шалгаж байна.

Тухайлбал:

  1. Төв аймгийн Аргалант сумын Хөшөөт Honda  маргийн автомашин Ц жолоочтой автомашин онхолдож, зорчигч Е нь ГССҮТ-д хүрэх замдаа нас барсан хэргийг шалгаж байнаа.

 

ЗАМЫН ЦАГДААГИЙН АЛБАНЫ ХАРЪЯА НЭГЖИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН СУРГАЛТ, ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top