Ерөнхийлөгч Хүнсний аюулгүй байдлын үндэсний чуулганыг нээнэ

Автор | Zindaa.mn
2017 оны 09 сарын 12

 Монгол Улсын хүнсний аюулгүй байдлын Үндэсний чуулган маргааш Төрийн ордонд болно. Чуулганыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Монголын хүнсчдийн холбоо, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага хамтран зохион байгуулж юм. Үндэсний чуулганыг анх Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга санаачилсан юм байна. Тэрбээр чуулганыг нээж үг хэлэх ажээ.

Монгол Улсын хүнсний салбарын өнөөгийн байдлыг тодорхойлох, хүн амын гол нэрийн хүнсний хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлээр хангах, хүнсний хангамжийг сайжруулах, хүнсний аюулгүй байдлыг хангах чиглэлээр санал боловсруулах юм.

Үндэсний чуулганыг угтаж “Мах, махан бүтээгдэхүүн, өндөг, гахай, шувуны мах үйлвэрлэгчдийн тулгамдсан асуудал, тэдгээрийг шийдвэрлэх арга зам”, “Сүү, сүүн бүтээгдэхүүн, ундаа, савласан ус, тос үйлдвэрлэгчдийн тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам”, Төмс, хүнсний ногоо, гурил, гурилан бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн тулгамдсан асуудал, тэдгээрийг шийдвэрлэх арга зам” гэсэн дөрвөн сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлсэн байна. Энэ сэдвүүдээр өрнөсөн хэлэлцүүлгийн дүн мэдээллийг чуулганаар хэлэлцэх юм.

Т.Түвшин

ZINDAA.MN 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top