Цөм цацрагийн бэлэн байдлын сургуулилтыг зохион байгууллаа

2017 оны 09 сарын 12

Цацрагийн үүсгүүрийг төрөл бүрийн салбарт өргөн хэрэглэж байгаатай холбоотойгоор цацрагийн аюулгүй байдлыг хангуулах, цацрагийн болзошгүй ослоос урьдчилан сэргийлэх шаардлага зайлшгүй тавигдаж байдаг.

МХЕГ-аас энэ шаардлагын хүрээнд цацрагийн аюул, осол, гамшгийн голомтод ажиллах шуурхай штабын бүрэлдэхүүнд оролцох холбогдох байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах, шуурхай хариу арга хэмжээ авах, ослын үеийн бэлэн байдлыг хангах зорилгоор “Цөмийн болон цацрагийн ослын бэлэн байдал” сэдэвт сургалтыг зохион байгууллаа.

Сургалтаар олж авсан мэдлэгээ бодит байдалд турших дадлага сургуулилтыг ОБЕГ-ын харьяа Аврах тусгай анги дээр хийж гүйцэтгэсэн ба тус сургуулалтад 18 байгууллагын 23 мэргэжилтэн оролцлоо.

МХЕГ-аас Олон Улсын Атомын Энергийн Агентлагаас гаргасан зөвлөмжийн дагуу цацрагийн ослын үед дагаж мөрдөх төлөвлөгөө боловсруулах, зарлан мэдээллийн системийг бэлэн байдалд байлгах, тогтоосон дохиогоор ажиллах арга, ажиллагаанд албан хаагчдыг сургах, мэргэжлийн ангид шаардлагатай техник, материалын судалгааг гаргах ажлуудыг хийж гүйцэтгэж байна. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top