Инженерийн хувьсгал эх оронд минь үгүйлэгдэж байна

Автор | Zindaa.mn
2017 оны 09 сарын 12

“Эх орондоо инженерийн хувьсгалыг эхлүүлье” гэсэн уриалгыг эрх баригчдаас авахуулаад энгийн ард түмэн, ер энэ дэлхийн өнцөг булан бүрт оршин буй нийт монголчууддаа хүргэхийг хүслээ. Хэдий болтол бидний монголчууд алтан дээр сандайлсан гуйлгачид, баялгаа барж амьдрагчид, хөгжил буурай орны иргэд гэсэн “хоч” зүүх ёстой юм бэ. IQ, генээрээ Азидаа байтугай дэлхийд дээгүүрт ордог Монгол шиг орон энэ бөмбөрцөг дээр тийм ч их биш. Гэсэн атлаа Монголын хөгжил яагаад буурай байгаад байна вэ. Яагаад бид экспортын өмнө “сөгдөж”, импортын өмнө “хуйлран гүйлдэнэ” вэ. Яагаад бид техникийн хөгжил, технологийн дэвшлийг гадны улсуудаас л ганцхан харж гайхан бишрэх ёстой юм бэ. Яагаад бид гартай бол гартай, хөлтэй бол хөлтэй, хэлтэй бол хэлтэй байж хүн төрөлхтний хөгжлийн сүүлийг мушгиж амьдрана вэ. Яагаад монголчууд дэлхийг байлдан дагуулах тийм агуу техник технологийг бүтээж болохгүй гэж. Яагаад, яагаад, яагаад... Бодох л асуудал. 

Яагаад, яагаад, яагаад...?

Тийм ээ, Монголын нийгэмд инженер ухаан дутагдаж байгаагийн бүх илрэл дээр өгүүлсэн яагаад гэсэн асуултуудыг урган гаргуулаад байгаа юм. Инженер ухаан дутагдана гэдгийг энгийнээр тайлбарлавал, бүтээлч ухаан бидэнд дутагдаж байна гэсэн үг. Учир нь инженер хүн гэдгийг би хувьдаа бүтээдэг хүн гэж ойлгодог. Түүнээс бус толь бичигт тайлбарласан шиг “Инженерчлэлийн шинжлэх ухаанаар их дээд сургууль төгссөн мэргэжилтнийг инженер гэнэ” гэж тодорхойлсон болгоныг инженер гэж хэлж болмооргүй санагдана. Өөрөөр хэлбэл, манай ард түмний хэрэглэж ирсэн “дархан хүний бурхан ухаан” хэмээх хэллэгийг “инженер сэтгэлгээ”-нд хамааруулж ойлговол хамгийн ойлгомжтой байх биз. МУИС-ийн нэгэн багш “Монгол инженерүүдийн ихэнх нь компьютер доторx процессийг мэдэхгүй байж компьютерийг сайн эзэмшиж сурсан нь инженерчлэл утгаа алдаж байгаа юм” гэж хэлсэн байдаг. Энэ нь Монголд жинхэнэ инженерүүд цөөхөн, зөвхөн инженер хүмүүсийн хэрэглэгчид л олон болсон гэж хэлж байгаатай агаар нэг юм. Бодоод үзэхээр үнэхээр тийм аж. Өнөөдөр монголд инженер мэргэжлээр цөөнгүй сургууль боловсон хүчин бэлтгэж, цөөнгүй төгсөгчдийг нийлүүлж байгаа ч тэд инженер ухааныг энэ нийгэмд “тарьж, ургуулж” чадахгүй байгаа нь бодит үнэн. Нөгөө талаар ганц нэг хийж бүтээж байгаа монгол инженерийнхээ хийсэн бүтээлийг ард иргэд нь ашиглах нь тун ховор байгаа нь инженер ухаан энэ нийгэмд хомсдох эхний шалтгаан болоод байгаа юм. Та бод л доо. Ажил дээрээ, гэртээ гээд ахуй хэрэглээндээ хэрэглэж байгаа бүх бүтээгдэхүүнээ нэг хараад үзээрэй. Бүгдээрээ л гаднаас орж ирсэн бүтээгдэхүүнүүд байгаа биз. Бид ийм л болохоор эх орон минь хөгжил буурай орны тоонд цохиж явдаг байх нь. Тэгвэл бид, яаж, ямар замаар өндөр хөгжилтэй орон болж болох вэ. Боломжийг хайцгаая...

Дэмжээд өгье

“Инженерийн ухаан хэт цахиваас хөгжлийн гал бадармой” гэж нэгэн хүн хэлсэн байдаг. Үнэхээр л хөгжилтэй улс орнуудын түүхээс харвал инженерийн ухаанаар хөгжлийн өндөрлөгт хүрсэн нь илт байдаг. Хүн төрөлхтний хөгжил дэвшлийн түүчээ болоод буй нөгөө Азийн бар орнууд инженерийн хувьсгалыг өрнүүлж чадсанаараа л өнөөгийнхөө өндөрлөгт хүрчээ. Сингапур, Малайз, Өмнөд солонгос, Японы хөгжлийг инженерүүд нь л буй болгож. Дээрх улсуудад инженер ухааныг эрхэмлэж, бүтээгч инженерүүдээ төр засаг нь ч дэмжиж, сайшааж, тусалдаг байна. Аливаа нийгмийг инженерүүд авч явдаг гэх теоремыг дэлхийн өндөр хөгжилтэй орны төрх тэр чигээрээ баталж байна шүү дээ. Түүнээс бус гудамжинд зогсоод уриа лоозон барьчихаад хийрхлээр дүүрч, хий хоосон ард түмэн гэж ярих улс төрчид нийгмийг авч явдаггүй юм байна. Тийм ч их наядын хөрөнгө босгоно, ийм ч их хэмжээний бонд гаргана гэж ярих эдийн засагчид ч энэ нийгмийг авч явдаггүй юм байна. Нийгэмд хуулийг хэрэгжүүлнэ, хэм, хэмжээг тогтооно гэж омогдох хуульчид ч нийгмийг авч явдаггүй юм байна. Гагцхүү инженерүүдийн ур ухаан, шинэлэг бүтээл л нийгмийг хөтөлж, чиглүүлж авч явдаг юм байна. Ийм учраас Монголоо өндөр хөгжилтэй орон болгоё л гэж бодож байгаа бол чадварлаг инженерүүдийг бэлтгэж, чансаатай бүтээлийг “төрүүлэх”-д гол анхаарлаа хандуулах цаг дор ирээд байна. Хамгийн гол нь Монголд “жинхэнэ” инженерүүд ус агаар мэт хэрэгтэй байна. Нийгмийн энэ шаардлагыг саруул ухаанаар тунгааж, монголын нийгэмд инженер ухааныг “тарьж ургуулах” ажлыг эрх баригчид хийх цаг болсон. Төр засаг нь дэмжээд өгвөл нэг үеэ бодвол Монголд ганц нэг салбарт инженерийн ухаан хөгжиж байна шүү дээ. Өнөөдөр компьютер программ хангамжийн салбарт чадварлаг инженерүүд цөөнгүй бий болжээ.Тэдний хийж буй ажлыг дэмжээд өгвөл маш хямдхан зардлаар маш өндөр үнэтэй бүтээгдэхүүн гаргаж чадна гэж байгаа. Өөр нэгэн жишээ бол эрчим хүчний салбарт шинэчлэлийн салхийг гаргасан инженер Н.Нацагнямыг энд дурдах хэрэгтэй. Түүний зохион бүтээсэн реактив чадлын автомат болох NaNyam-AX12 бүтээлийг бүх станц /дэд станцад суурилуулж реактив чадлын асуудлаа шийдсэнээр эрчим хүчний систем ОХУ-аас салж бие даан найдвартай тогтвортой ажиллах боломж нээгдэнэ, эрчим хүчний систем янз бүрийн доргилт аваарын үед найдвартай ажиллах боломжтой болж, олон тэрбум төгрөгийн хэмнэлт хийх боломжтой болох гарцыг нээж өгсөн. Энэ бүтээл нь БНХАУ-ын ижил төрлийн бүтээлээс 10 дахин хямд. Зөвхөн 0,11 cent-ийн silicon чип, 5 долларын хавтан зэрэг материаллаг зардлаас бүтсэн техник хангамж дээр өөрийн программ хангамжийг хослуулж 600 сая төгрөгийн импортыг орлуулсан оюунлаг бүтээл болсон байна. Ийм төрлийн бүтээл нь Монголын түүхэнд байтугай дэлхийн түүхэнд анх удаа бий болжээ. Энэ бол гайхамшиг юм. Монгол хүн хийж бүтээж чаддагийн тод томруун жишээ юм. Бас нэгэн жишээ. Сэргээгдэх эрчим хүчний салбарт Б.Мөнхбаяр гэх монгол залуу дэлхийд нэрээ дуурсгаж байна. Тэрбээр нарны зайн технологийг улам боловсронгуй болгож, өнөөдөр өргөн хэрэглээнд дэлгэрсэн нарны дэлгэцүүдийг хямд өртгөөр урт хугацааны эдэлгээ даах шинэ төрлийн технологи бүтээхээр судалгааны ажлаа Австрали улсад хийж байна. Түүний судалгааны ажлыг АНУ, Канад, БНСУ гэх мэт өндөр хөгжилтэй орны эрдэмтэд олзуурхаж, гайхан биширч байна. Өөрөөр хэлбэл, монгол инженерүүд эх орондоо төдийгүй дэлхийн тавцанд нэгэнт гарчээ гэсэн үг. Ийм л хүмүүсийг өнөөдөр олноор буй болгох үндэс суурийг боловсролын салбар бодлогын түвшиндөө боловсруулмаар байна. Хийж бүтээж байгаа инженерүүдийг хөхиүлэн дэмжмээр байна. Өнөөдөр эко автобусыг эх орондоо бүтээгээд нийтийн тээвэрт хямдхан өртгөөр автобус нийлүүлж байгаа Жаргалсайхан инженерийг магтах хэрэгтэй. Гадны орноос актлагдсан хуучин автобусыг хэдэн тэрбумаар авчирч байхаар эх орондоо бүтээж байгаа Жаргалсайхан инженерийн бүтээлийг төрөөс дэмжээд өгвөл хэн, хэндээ үгүй мөн их хэрэгтэй дээ. Ингэснээр гадагшаа урсах мөнгөө багасгаад зогсохгүй үндэсний үйлдвэрлэлээ дэмжээд хаа, хаанаа ашигтай юм. Өнөөдөр “Могул”, “Монел”-ийг бүтээгээд байгаа монгол инженерүүдээ бид магтан дуулах ёстой. “Sonny”, “Sharp”, “Toshiba”-г тахин шүтэхээсээ өмнө монгол инженерүүдийнхээ бүтээсэн брэндүүдийг сонгож яагаад болохгүй гэж. Монголчуудын нэг хэсэг нь хэрэглэгч болж байхад нөгөө хэсэг нь нийлүүлэгч байх тийм л эдийн засгийн орчныг эрэлхийлмээр байна. 

Монгол инженерүүдээ, мориндоо мордоцгоо!

Яг одооноос Монгол инженер бүр дор бүрнээ өөр өөрсдийнхөө мэргэжлээр төсөл гаргахыг уриалж байна. Та бүхний гаргасан төсөл монголын нийгэмд хэрэг болно. Салбар бүрт инженерийн бүтээл өгүүлэгдэж байгаа өнөө цагт инженер та бүхний гаргасан санаа, боловсруулсан төсөл болгон чинь дэмжигдэнэ гэдгийг баттай хэлэх байна. Төр засгаас ч гэсэн инженерүүдийн дунд асар өндөр бооцоотой уралдаан зарлаж яагаад болохгүй гэж. Ингэж гэмээ нь инженерүүд ихийг сэдэж, олныг бүтээнэ дээ. Нийгмийг авч явдаг эрхэм инженерүүд энэ цагт өөрсдийнхөө үүргийг гүнээ ухамсарлаж, нийгэмд хэрэгтэй бүтээлийг хийж, төрөөс түүнийг нь дэмжих тал дээр бүх боломжоороо оролцвол эх орны минь ирээдүй гэрэлтээд ирнэ гэдэгт бичигч би лав эргэлзэхгүй байна. Нэг нийгмийн байгууллаас нөгөө нийгмийн байгуулалд шилжихийг нийгмийн хувьсгал гэж нэрлэдэг шиг бүтээгчдийг мартсан нийгмээс бүтээгчдийг санасан нийгэм рүү шилжицгээе. Тийм ээ, Монгол инженерүүд ээ, мориндоо мордоцгоо. Яг өнөөдрөөс эхлээд инженерийн хувьсгалыг эх орондоо эхлүүлцгээе.

С.Баяр

Эх сурвалж: Zindaa.mn

Сэтгэгдэл ( 18 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(202.55.188.110) 2022 оны 11 сарын 13

Ажил хийх чадвартай маш олон мэргэшсэн, зөвлөх болон мэргэжлийн дадлага туршлагатай инженерүүдээ нас болмогц тэтгэвэрт хөөгөөд гаргачихсан ажилгүй байгаа. Энэ инженерүүд төрөл бүрийн салбарт маш олон жил бэлтгэгдсэн юм. Ийм л байна даа.

0  |  0
а(202.9.40.53) 2017 оны 09 сарын 13

шинжлэх ухаанд монголчууд дургүй шүү дээ. юу хийдгийн празит гээд л дайрдаг биз дээ яг хөгжүүлье гэж санаа гаргахаар нам энэ тэр яриад саад хийнэ монгол хэзээ хөгжих вэ

0  |  0
хүн хүн(103.10.23.123) 2017 оны 09 сарын 13

Төрийн алба Эрх мэдэлтэй хулгайч нарын ах дүү төрөл төрөгсөд Нам дагсан долдой бөхс долоогч тэнгүүдээр дүүрсэн байхад Энэ санаа биелэх үү

0  |  0
ХЭЦҮҮ(202.72.245.202) 2017 оны 09 сарын 13

ЖИНХЭНЭ ИНЖЭНЭРИЙН ЯАМДАД ХУДЛАА ЯРЬСАН ЯМАРЧ МЭРГЭЖИЛГҮЙ БОНДГОР БОР НӨХӨД ОЧИОД ДАРГАНЦАР ХИЙГЭЭД СУУЧИХААР ЗУЛУУЧУУДАД ИЙМ МЭРГЭЖИЛ ХЭРЭГГҮЙ ЮМ БНА ГЭЖ ХАРАГДАЖ БНА ДАА

0  |  0
ӨВӨӨ(59.153.87.19) 2017 оны 09 сарын 13

МАШ САЙХАН УХААЛАГ ӨГҮҮЛЭЛ БАЙНА. САНАЙ ЗАЛУУЧУУД АВЬЯАСЛАГ МОНГОЛЧУУД НЭВТРҮҮЛЭГ ҮЗЭЖ НИЙТИЙН ДУУ,ҮНДЭСНИЙ БӨХ БОКС ХАРАН БАХАРХАЖ БАЙНА.ИХ ДЭЭД СУРГУУЛЬД БАЙГАЛИЙН УХААНЫ ЧИГЛЭЛИЙН МЭРГЭЖЛҮҮД ХОВОРДСОН. ДЭЛХИЙН ХӨГЖЛИЙН ЖИШГИЙГ ДАГАЦГААЯ

0  |  0
Зэээ(103.26.193.125) 2017 оны 09 сарын 13

Монголын хегжил ЭЗ тууний ундэс болсон ШУ-ы шинэ техник ,технологид тулгуурлан телевлегдеж ернех естой?! Гэтэл улс тер,Эрх мэдлийн гажиг уйлчилгээнд Инженер , ехнологичид маань ертчихеед гадныханы атгаг санаа бодлыг илруулех таслан зогсоох улмаар еерсдийн эрх ашигт нийцэх Техник,Технологийг нэвтруулж суурьшуулж чадахгуй жинхэнэ орчин уеийн тулаан тэмцлээ ернуулж чадахгуй Арчаа муутай хэсэг болчихоод бна шуу ?! Технологийн дэвшлийн телее Тэмцэлд Инженерууд нэгдэх цаг болсон Дээрхи Уриалгыг дэмжиж бна аа!!!

0  |  0
Зэээ(103.26.193.125) 2017 оны 09 сарын 13

Монголын хегжил ЭЗ тууний ундэс болсон ШУ-ы шинэ техник ,технологид тулгуурлан телевлегдеж ернех естой?! Гэтэл улс тер,Эрх мэдлийн гажиг уйлчилгээнд Инженер , ехнологичид маань ертчихеед гадныханы атгаг санаа бодлыг илруулех таслан зогсоох улмаар еерсдийн эрх ашигт нийцэх Техник,Технологийг нэвтруулж суурьшуулж чадахгуй жинхэнэ орчин уеийн тулаан тэмцлээ ернуулж чадахгуй Арчаа муутай хэсэг болчихоод бна шуу ?! Технологийн дэвшлийн телее Тэмцэлд Инженерууд нэгдэх цаг болсон Дээрхи Уриалгыг дэмжиж бна аа!!!

0  |  0
өссыбс(66.181.165.246) 2017 оны 09 сарын 13

Үгүй ээ, Монголд сэтгэлгээний, ёс зүйн, ухамсарын хувьсгал дутаж байна. ... Ийм хувьсгал ялангуяа төрийн дунд болон өндөр албаны түвшинд хэрэгтэй бна. Төрийн яам, агентлаг зарим том үйлдвэрт чиглэлийн инженер биш, салбартай ажиллаж үзээгүй, хувийн болон бүлэглэлийн ашиг сонирхлоор хүмүүс дүүрсэн. Энэ хүмүүс л нөгөө инженерийн сэтгэлгээг дэмжихгүй, хөгжүүлэхгүй байна.

0  |  0
Engineer(172.56.42.106) 2017 оны 09 сарын 13

Er ni alivaa ulsiin hugjil ingeneruuddee bdag. Tuvshee myanga olimpod turuullee geed mongolchuudiin amidral deesjlehgui.

0  |  0
Perelman(103.229.120.214) 2017 оны 09 сарын 12

Harin gazriin tos nereh.tomor zes zair hailah zereg shine uildveruudiig bol gadnyhnaar l bariulna. Mongol injeneruud uilveriig ajilluulj,tehnikiin uilchilgeeg ooriin bolgoj ezemshine

0  |  0
Perelman(103.229.120.214) 2017 оны 09 сарын 12

Ene ih zov zuil bichijee.Tor zasag injineruuddee itgeh heregtei.Manai injeneruud um hiij chadna shuu.odoo manai injeneruud 1. Tomor zam barij chadna.2. Tavan tolgoig bol manai uurhaichij uhaj chadna.3. manai haiguulchid geologiin haiguul hiij chadna.4.zam barilgyg barij chadna.5.erchim huchnii injeneruud BKZ-75 zuuhiig barchihna daa.tTsogttsetsiid MCS-iin injeneruud baga huchin chadaltai ch gesen stants barisan suu dee. Injeneruuddee itgej bolomj ogoh heregtei.Harin gadnaas gants neg zovloh humuusiig bol urij ajilluulah heregtei.Ingevel manai bayalag manaidaa uldene.Harin gazriin tos nereh,h

0  |  0
Кккк(202.9.40.138) 2017 оны 09 сарын 12

Хэцс үйлдвэр нь үгүй бол хийх ажилгүй инженерүүдээр яахын ямар ажилгүйчүүдийн тоог нэмэх гэж байгаан биш Жамсранг гэгч хулгайч өөрөө орхидос орк. Цэвэрлэх байгууламжаа шинэчилж чадахгүй мөнгий нь яаж идэх вэ? Гээд МАНАН-гийн хулгайч нар чинь алалцаад эцэстээ нөгөө КОНЦЕССООРОО бидний мөнгийг цөм хусах гэж байхад солиорроод байхын үкээр чинь

0  |  0
Жамсран(203.91.117.8) 2017 оны 09 сарын 12

Жинхэнэ эх оронч санаа бол ердөө л энэ юм. Энэ мэтчилэн олон зүйл дээр чин сэтгэлийнхээ үг, дэвшилттэй санааг гаргаж илэрхийлэх хүн манай ард түмний дунд олон арван мянгаараа байгаа гэдэгт итгэж байна. Сайхан санаа байсан цагт ажил болох нь дамжиггүй. Хамгийн гол нь энэ мэт зөв санаа оноо ард түмний дундаас гарч байх нь чухал юм. Дэмжих ёстой. Түүнээс бус Монголын түүх рүү замын хар тосыг цацагч Баабар, Молор-Эрдэнэ мэтийн харийн орхидоснуудын хар пиар Монголд гай болохоос хөгжилд хөтлөх зам болохгүй.

0  |  0
mn(202.131.243.186) 2017 оны 09 сарын 12

өө за за баярлалаа админ аа!

0  |  0
Баттулга(103.57.93.156) 2017 оны 09 сарын 12

Юуны түрүүнд боловсороор бизнес хийж байгаа хүнд ч нийгэмд ч хэрэггүй ИХ ДЭЭД сургуулиудыг хааж ОЮУНЫ БОЛОВСРОЛд гол анхаарлаа тандуулах хэрэгтэй. Хоосон толгойтой ромбо дипломны эвлүүлэг хүн сүрэг хэрэггүй. Мэдлэг чадвартай анги давхрага улс орныг хөгжүүлнэдээ

0  |  0
Top