Жүжигчдийг галзууруулах шахсан дүрүүд

Автор | Zindaa.mn
2017 оны 09 сарын 13

Бүтээж буй дүр нь жүжигчний эрүүл мэнд, сэтгэлзүйд нөлөөлж, бүр амьдралыг нь авч явсан тохиолдлуудыг хүргэж байна.

Кристиан Бэйл

“Машинист”, 2004


Энэ кинонд Кристиан Бэйл 30 килограмм жин хасч тогложээ. Тэрбээр хоол тэжээлийн дутагдалд орсон байна. Өдөрт бараг нэг алимаар л хооллож байсан түүнд эмч нар болихыг зөвлөж байжээ.

Шиа Лабеф

“Rage”, 2014


Энэ кинонд бэлтгэж байхдаа Шиа нэг сар цэргийн баазад амьдарчээ. Тэрбээр шүдээ булгалж, нүүрээ хутгаар зүсч, нүүр гараа угаахаа больж, бүтэн өдрөөр адуунууд хэрхэн үхэж байгааг харсан байна. Эцэст нь энэ бүхэн түүнд нөлөөлж, Шиа Лабеф найруулагч руугаа дайрч байжээ. Тэрбээр жинхнээсээ мансууруулах бодис хэрэглэснээс болж удаа дараа зодоон хийж, эмчилгээнд явж байсан гэдэг.

Кэйт Уинслет

“Бодол уншигч”, 2008


Хорих лагерийн бичиг үсэг мэддэггүй хамгаалагчийн дүрээсээ гарч хэвийн амьдралдаа эргэн ороход Кэйтэд их хугацаа оржээ. Энэ киногоороо “Оскар” хүртсэн түүнд дүрээсээ гарах нь дүрдээ орох гэж бэлтгэсэнтэй нь адилхан байсан гэдэг.

Жаред Лето

“The suicide squad”, 2016 


Тал ухаантай Жокерын дүрийг бүтээх гэж Жаред Лето хамтран тоглогчид руугаа хачин хачин зүйл илгээж байжээ. Уилл Смитэд боодол сум, Марго Роббид амьд харх явуулсан байна. Бусад жүжигчид нь түүнээс хачин сонин бичлэгүүд хүлээж авч байжээ. Жаред хамтран толгогчид нь түүнийг хэвийн бус хүн гэж харахад нөлөөлөх бүхий л зүйлийг хийж байжээ.

Хит Леджер

“Харанхуйн хөлөг баатар", 2008


Тэрбээр дүрээсээ зураг авалтын туршид гараагүй гэдэг. Хит өрөөнөөсөө гаралгүй бүтэн сар байж бэлтгэсэн хичээл зүтгэлээ дэлгэцэн дээр олж харж чадаагүй юм. Тэрбээр нойрсуулах эм хэтрүүлэн хэрэглэснээс болж нас барсан билээ. Түүнийг дүрээсээ болж бодит байдал, хийсвэр бодол хоёрыг ялгахаа больж, хэрэглэж байгаа эмнийхээ хэмжээг анзаараагүй гэж үздэг.

Натали Портман

“Хар хун”, 2010


Натали Портман хэдэн долоо хоног хоолны хатуу дэглэм барьжээ. Түүний гадаад төрх олон хүнийг айлгасан гэдэг. Найруулагч Даррен Аронофски хүртэл Наталид санаа зовж байсан аж. Тэрбээр балетын бэлтгэл, зураг авалтуудаасаа болж үүрийн зургаан цагт харьдаг байжээ. Наталиг ухаан нь самуурсан Нинагийн дүрд оруулах гэж бусад жүжигчдээс нь тусгаарлаж байсан аж.

О.Саша

WWW.ZINDAA.MN

Зөвшөөрөлгүйгээр хуулбарлан нийтлэхийг хориглоно.

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zass(59.153.112.252) 2017 оны 09 сарын 12

ene joker huuruud baihiin hamgiin mia barag gardaggui mia dur avchaad

0  |  0
Top