Б.Дашдаваа: 3Т трансформаторын оруулга буудсаны улмаас гэмтэл гарсан

2017 оны 09 сарын 13

Баянгол дүүргийн 20-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Дулааны дөрөвдүгээр цахилгаан станцын хашаан доторх под станц шатаж байна гэх мэдээлэл цацагджээ.

Энэ талаар ТЭЦ-4 ТӨХК-ийн Ерөнхий инженер Б.Дашдаваагаас тодруулахад "ТЭЦ-4 ТӨХК-ийн 3Т трансформаторын оруулга буудсаны улмаас гэмтэл гарсан. Шуурхай арга хэмжээ авч, одоогоор сэргээн засах ажлыг хийж байна. Үйл ажиллагааг хэвийн болгохоор ажилчид шуурхай ажиллаж байна.

Гэмтлийн улмаас өөр бусад сүлжээнд гэмтэл гарсан асуудалгүй байхгүй. Одоо сэргээн засах ажиллагаа хийгдэж байна" гэсэн тайлбарыг өглөө.

Б.Чимэг


 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
irgen(62.167.114.16) 2017 оны 09 сарын 13

zaaval ayul bolj baij zasdag yamar uchirtai um be ??? bainga shalgaj baihad yadag um be, zugeer l suuj baidag darga nar uu

0  |  0
Top