Роналдугийн ээж ач нарыгаа харуулав

Автор | Zindaa.mn
2017 оны 09 сарын 14

 Хөлбөмбөгчин Криштиану Роналдугийн ээж Мария Долореш душ Сантуш Авейру ихэр ач нарынхаа зургийг дэлгэлээ. Хоёр сар гаруйн өмнө төрсөн тэдний эмээгийнхээ хажууд унтаж байгаа зураг олон хүний хайрыг татжээ.

Ихэр хүү, охин Ева, Матео хоёроос гадна Криштиану Роналдуд өөртэй нь адилхан нэртэй 7 настай хүү бий. Хүүхдүүд бүгд тээгч эхээс төрсөн юм. Түүнчлэн Роналдугийн найз бүсгүй Жоржина удахгүй амаржих юм. Хөлбөмбөгчний дөрөв дэх хүүхэд нь охин гэсэн мэдээлэл байгаа билээ.

 О.Саша

WWW.ZINDAA.MN

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top