Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн шинэ цогцолборыг ашиглалтад хүлээн авна

2017 оны 09 сарын 14

Засгийн газрын хуралдаан /2017.09.13/ боллоо.

Долоон сая еврогийн өртөг бүхий “Төрийн тусгай алба хаагчдын нэгдсэн эмнэлэг” төслийг санхүүжүүлэх Экспортын зээлийн гэрээнд гарын үсэг зурах эрхийг Монгол Улсаас Бүгд Найрамдах Австри Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Г.Баттунгалагт олголоо. Төслийн гүйцэтгэгчийг сонгон гэрээ байгуулж, төслийг хугацаанд нь хэрэгжүүлэхийг Хууль зүй, дотоод хэргийн сайдын үүрэг гүйцэтгэгч С.Бямбацогтод даалгав. 

Эмнэлгийн шинэ цогцолборыг энэ сарын 20-нд ашиглалтад оруулж, тоног төхөөрөмжийг БНАУ-ын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр суурилуулсны дараа Улсын комисс ажиллахаар болжээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top