”Хэвлэл Мэдээллийн Ёс Зүйн Форум-2017” зохион байгуулагдана

Автор | Zindaa.mn
2017 оны 09 сарын 14

 Монголын Хэвлэл Мэдээллийн Зөвлөл (МХМЗ) нь хэвлэлийн эрх чөлөө, нэр хүндийг хамгаалах, чөлөөт, хариуцлагатай сэтгүүл зүйг хөгжүүлэх зорилготой сэтгүүлчийн ёс зүй, мэргэжлийн хэм хэмжээг сахиулдаг байгууллага юм. Тус зөвлөлөөс хэвлэл мэдээллийн салбарт төдийгүй нийгэмд ёс зүйн асуудлыг илүү өргөн хүрээнд хэлэлцүүлэх үүднээс аравдугаар сарын 3-ны өдөр "Хэвлэл Мэдээллийн Ёс Зүйн Форум-2017" зохион байгуулахаар төлөвлөжээ.

Форумаар сэтгүүлчдийн ёс зүй, мэргэжлийн хэм хэмжээний талаар хэлэлцүүлэг өрнүүлэх юм байна. Сэтгүүлчдийн ёс зүйтэй холбоотой гомдол, санал их ирдэг аж. Тус зөвлөл 2015 оны дөрөвдүгээр сарын 22-ноос эхлэн иргэдээс гомдол авч эхэлжээ. Одоогийн байдлаар 100 гаруй иргэний гомдлыг хүлээн аваад байгаа ажээ.

Т.Түвшин

ZINDAA.MN  

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top